ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрлэлийн сайд Денис Мантуровын батлан хэлснээр цөмийн дайн гэх мэт аливаа сүйрэл болсон тохиолдолд эрх баригчдыг аврах зорилготой онгоцыг солих шийдвэр гарсан гэнэ.
Өдгөө дээрх үүргээ гүйцэтгэх сүйрлийн өдрийг хүлээн байгаа онгоцууд бол Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн дөрвөн ширхэг ИЛ-80 онгоц юм. Харин Денис Мантуровын хэлснээр Оросын иргэний агаарын тээврийн салбар өдгөө бүх төрлийн онгоцыг бүтээж, үйлдвэрлэх чадвартай болсон гэнэ. Тиймээс ялангуяа эрх баригчдын амийг аврах онгоцыг шинээр бүтээж, хуучныг нь солихоор болсон гэнэ.
Газар дээр ямар нэгэн байдлаар цөмийн дайн гэх мэт сүйрэл боллоо гэж бодоход дээрх онгоцнуудад эрх баригч, удирлагууд суун аврагдаж, аюулгүй газраас арми, ард иргэд, усан цэрэг, агаарын тээвэр, пуужингуудаа удирдах зориулалттай аж. Эх сурвалжуудын мэдээлснээр бол шинэ онгоцуудыг тус улсын нэр хүндтэй Илюшин онгоцны үйлдвэрт бүтээх бололтой.
Москвагийн хэвлэл мэдээллээр мэдээлснээр шинэ онгоц бүтээх ажил эхний шатандаа явж байгаа бөгөөд ИЛ96-400М онгоцтой ижил бүтэцтэй байх гэнэ. Харин ИЛ96-400М онгоц өөрөө ч одоохондоо нислэг үйлдэж амжаагүй байгаа шинэ онгоц юм.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ