Цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Замын-Үүд-Эрээн боомт чиглэлийн тээвэрлэлт буурчээ. Боомтын тээвэрлэлт буурсан ч улс хоорондын тээвэр хийх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн тоо өссөөр байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүссэн байна. Иймд Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлд хилийн татан авалтын тоо, тээвэр хийх машины тоо уялдахгүй байгаа тул есдүгээр сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаанд улс хоорондын тээвэрлэлтэд автомашин нэмэхгүй байхаар шийдвэрлэсэн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.
Холбоотой мэдээ