Нийслэлийн дугуйн замууд есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно | News.MN

Нийслэлийн дугуйн замууд есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно

Нийслэлийн дугуйн замууд есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно

Нийслэлийн дугуйн замууд есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно

Түгжрэлийн улирал эхэлж, дуны дулаан цаг ард хоцорч байна. Гэтэл тавдугаар сард эхэлсэн нийслэлийн дугуйн замын ажлын явц ахицгүй хэвээр байгаа юм. Стандарт, хэмжилзүйн газраас дугуйн замыг стандартыг “Унадаг дугуйн замын өргөн 1-1.5 метр, явган хүний зам 2.5 метр буюу нийтдээ 3.5-4 метр өргөнтэй байх ёстой" хэмээн тогтоосон байдаг. Гэтэл Улаанбаатар хотод байдаг 84.7 км дугуйн зам стандартад нийцдэггүйн улмаас засвар шинэчлэлтийн ажлыг жил бүр хийдэг. 2020-2021 онд нэмж найман байршилд 52.8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөсөн. Зориулалтын замтай болсноор унадаг дугуйн хэрэглээ нэмэгдэж, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой. Харамсалтай нь бүтээн байгуулалт нь товлосон хугацаандаа халтуурдаж дуусах уу, эсвэл ирэх жил дахин үргэлжлэх үү гэдэг нь сонин.

Дугуйн замын төслийг хариуцаж буй албаны хүмүүсээс тодруулахад, энэ онд хоёр багц хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн дугуйн замын ажлыг зохион байгуулж буй. Тодруулбал, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд 16.34 км дугуйн зам тавих ажил тавдугаар сард эхэлсэн.

Гүйцэтгэгчээр нь “Драгон бриж” ХХК, “МАЗ” ХХК-ийн түншлэл ажиллаж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хянаж буй юм байна. Ажил нь эхлээд гурван сарын хугацаа өнгөрөхөд өнгөн хэсгийг нь хуулсан шороон замууд хэвэндээ л байна.

Тухайлбал, багц хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км замын ажлын явц хуучин байсан явган хүний замыг нь хуулснаас өөр ахицгүй байгааг иргэд хэлж байна. Автозамын баруун, зүүн хэсгээр явган хүний замын хажуугаар зэрэгцүүлэн хийхээс гадна зарим тохиолдолд автозамаас шалтгаалан замын дундах ногоон байгууламжийн голоор дугуйн зам гаргахаар төлөвлөж шороон зам болгожээ. Энэ жилийн хувьд ганцхан дугуйн зам гаргах биш амрах цэг, гэрэлтүүлэг гээд тохижилтыг шийдэж, цогцоор нь хийхээр төлөвлөөд хугацаандаа амжаагүй өнгөрсөн жилийн зураг төслийн ажлыг ч үргэлжлүүлнэ хэмээн тооцоолсон албаны хүмүүсийн төлөвлөгөө дахин хойшлох янзтай болоод байгаа аж. Ямартай ч ирэх сарын 1-нд биш юм аа гэхэд энэ намарт багтааж ашиглалтад орно гэдгийг албаны хүн нь хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-24 185.220.101.137

— Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Хотын иргэн 2021-08-24 103.57.94.72

Явган хүний замаа дугуйн замболгохоор явган хүн хаагуур нь явах юм бэ, үнэхээр иргэддээ халтай Улаанбаатар хотдоо таарсан шийдвэр гаргадаг нийслэлийн удирдлагыг зайлуулбал таарна.

Avatar

zochin 2021-08-24 103.111.68.3

Duguin zamiin zurag hiichihvel haaguur yvhaa medej boloh ym.

Avatar

Bat 2021-08-24 192.82.80.89

Odoo 1 tom asuudal bn duguin hulgai gedeg uuniig shiidvel dugui unahad nen tohiromjtoi

Avatar

Зочир 2021-08-24 202.126.89.36

Мод, зүлгээ явган хүн, машин зам хоёрын хооронд хийгээч ээ, эргүү малууд аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж