АНУ, Хятад цаг уурын өөрчлөлтийн талбарт өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

АНУ, Хятад цаг уурын өөрчлөлтийн талбарт өрсөлдөнө

АНУ, Хятад цаг уурын өөрчлөлтийн талбарт өрсөлдөнө

Дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх, дэлхийд нөлөөгөө өргөжүүлэхэд чиглэсэн АНУ, БНХАУ хоорондын өрсөлдөөн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг шийдвэрлэхтэй холбогдуулан шинэ шатанд гарч ирлээ. АНУ-ын хүчин чармайлт Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилгаас тэс өөр байхыг тус улсын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпораци удаа дараа онцолж буй.

Хөгжлийн санхүүжилтийн корпорацийн цаг уурын ахлах ажилтан Жейк Левин “Yahoo Finance Live”-д өгсөн ярилцлагадаа "Бид Хятадын “Нэг бүс, нэг зам”-ын санаачилгаар хэрэгжүүлж буй санхүүжилтийн хэв маягаас эрс өөр зүйл санал болгохыг хүсч байна" гэжээ. Түүний хэлснээр Хятад дарангуйлагч засгийн арга барилтай төстэй санхүүгийн бодлого хэрэгжүүлдэгээс харилцагч тал өрийн хавханд орох санхүүжилтийг идэвхгүйгээр хүлээн авдаг байна.

Байдены засаг захиргаа 2023 оноос эхлэн цаг уурын асуудалд чиглэсэн хөрөнгө оруулалтаа 33 хувь хүртэл нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд хоёр дахин их шийдлийг авчрана хэмээж буй. Мөн энэ оны эхээр “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид дэлхийн дэд бүтцийг санхүүжүүлэх талбарт Хятадтай өрсөлдөхийн тулд “Build Back Better World” нэртэй шинэ санаачилгыг гаргажээ.

Хөгжиж буй орнууд Хятадын хөрөнгө оруулалтаас өөр хувилбар бүхий АНУ-ын саналыг улам нааштай хүлээн авч байгааг Левин нэмж хэлэв. Тэрбээр "АНУ-ын засгийн газар “Долоогийн бүлэг”-тэй хамтран зөвхөн цаг уураас гадна санхүүгийн тогтвортой байдлыг бий болгоход чиглэсэн ашигтай хөрөнгө оруулалт хийхэд анхаарч байна” гэжээ. Тодруулбал, АНУ-ын үнэт зүйлд нийцэх байгаль орчин, нийгэм, хөдөлмөрийн жишгийг тогтоохын төлөө ажиллах аж.

ЭХ СУРВАЛЖ: FINANCE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж