“Танкийн биатлон 2021” тэмцээнд оролцож байгаа багийн нэгдүгээр экипаж болох Монгол, Венесуэл, Сири, Вьетнам зэрэг улсын танкчид өчигдөр нэг гараанд уралдлаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчний танкийн даргаар дэслэгч М.Зундуйжамц (336), Танкийн ротын захирагчийн зэвсэглэл техник хариуцсан орлогчоор танкийн буудагч, хошууч З.Анхбадрах (311), механик-жолоочоор ахлах ахлагч Д.Дэмидсүрэн (327) нар уралдаж, их буу болон пулемётуудын байнууд болох их бууны 3, НСВТ пулемётын1, ПКТ пулемётын 1-ийг бүрэн устгаж, нийт цаг 23.57 минутын амжилт үзүүлэн, гараандаа нэгдүгээр байр эзэллээ.
“Танкийн биатлон 2021” тэмцээний нээлт өчигдөр болсон бөгөөд тус ажиллагаанд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Материал техникийн газрын Зэвсгийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг нар оролцож баг тамирчидтай уулзаж, баяр хүргэж, амжилт хүссэн юм.
Энэ удаагийн тэмцээнд 19 улсын баг тамирчид оролцож байгаагаас нэгдүгээр дивизионд 11 улсын 33 экипаж уралдахаас өчигдрийн байдлаар долоон экипаж уралдаад байна.
Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ
Зочин 2021-08-24 172.58.140.180
Ovooshdee
Зочин 2021-08-24 202.9.40.123
Баяр хүргэе
Зочин 2021-08-24 185.220.101.137
>>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
ЗОЧИН 2021-08-24 122.201.31.228
БАЯР ХҮРГЭЕ, ГАРАА САЙН БОЛ БАРИА САЙН ГЭДЭГ ДЭЭ. ҮЗЭЭД БАЙ.
Зочин 2021-08-24 88.230.60.211
Гараандаа тэргүүлэв л гээч дээ. Юмыг дэвэргэж худал мэдээлэл тараах ямар хэрэг байна аа?
Зочин 2021-08-24 202.55.188.41
Гараандаа л 1 д орсон Узбекын дараа 4 т явж байна .финал болоогүй бусад гаануудаас шалтгаална.Энэ жил сан бана баярлахад эрт байна.танковый биатлон 2021
Зочин 2021-08-24 202.55.191.130
hubtsas ni yamar alialagch shig yum be dee..
Зочин 2021-08-24 202.126.88.68
голынх нь генерал ханаж цадахыг мэддэггүй авлигачин.
Зочин 2021-08-24 139.5.216.194
4 р байранд Узбекстаны дараа явж байгаа
Зочин 2021-08-24 103.57.92.168
https://www.youtube.com/watch?v=znoKBicCGzM энд бичлэг нь бна, үзээрэй. Манайх 24,04 гэсэн цагаар Узбекийн дараа бгаа юм биш үү. Маш сайн буудсан, үзээрэй манайхан сайжирсан бна лээ, урд нь оролцохдоо алдаж буудаад, энд тэнд таарсан юмаа дайраад бдаг бсан энэ жил сайн бна. Амжилт.
Zochin 2021-08-24 202.21.105.186
Энэ нэг хурандаа зогсож байгаа нь ямар ч цэргийн шинжгүй харагдаж байна. муухай харагдаж байна
Bat 2021-08-24 192.82.80.89
Zugeer targan bandi bn