Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл удаашралтай байна | News.MN

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл удаашралтай байна

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл удаашралтай байна

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл удаашралтай байна

Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс даяар цахим хэлбэрээр бүртгэж байна. Шинэхэн сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 16-ны 09:00 цагт  эхэлсэн бөгөөд өчигдөр /наймдугаар сарын 23/-ийн 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх сурагчдын 42 хувь нь  сургуульдаа бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулжээ. Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 40.330 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах юм. Тэдний 44.2 хувь нь л бүртгүүлсэн бол Багануур дүүрэгт бүртгэл 29.5, Багахангайд 47.4, Налайхад 56.9, Баянголд 46.4, Баянзүрхэд 41.9, Сонгинохайрханд 50.3, Сүхбаатарт 43.1, Хан-Уулд 42.5, Чингэлтэйд 37.3 хувьтай байна. Цахим бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цагт хаагдана. Гэтэл улс, нийслэлийн хэмжээнд бүртгэлийн ирц хангалтгүй, хүүхэд багачуудын тал хувь нь ч бүртгүүлж амжаагүй байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нэгдүгээр ангид элсэх зургаан настай хүүхдүүдийг гэрийн хаягийн дагуу хамран сургах тойргийн сургуульд нь бүртгэхээр болсон. Тухайн сургуульд суралцах сурагчдын нэрсийн дагуу эцэг, эхчүүд бүртгэлийг www.parent.edu.mn цахим хуудсаар баталгаажуулах учиртай. Бүртгүүлэх явц амар хялбар, системийн хувьд саатал, хүндрэлгүй байгаа хэдий ч эцэг, эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлэхгүй, бүртгэлийн явц удаашралтай байна. Иймд эцэг, эхчүүдийг бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг Нийслэлийн Боловсролын газраас уриаллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргзн 2021-08-24 202.179.27.230

Эцэг эхийн зүгээс удааширалтай байгаа даа биш, Харьяа дүүрэг хороондоо нэг хаяг нь дээрээ насаараа амьдарсан Айл хүүхдээ бүртгүүлэхэд Харьяаллын сургуулиас нь *Түдгэлзсэн* хариу өгч байна , учир нь хаяг тодорхойгүй Хорооноосоо тодорхойлолт аваад Өргөдөл бичиж байж Сургуульд нь бүртгүүлж байна , ганцхан манайх ч биш Хороо дүүрэгтээ насаараа амьдөрсан олон айл өрхүүдэд ч ийм зүйл тохиолдож Эцэг эхчүүдэп хүндрэл учруулж байна

Avatar

Зочин 2021-08-24 202.131.225.197

vaktsin hiilgeegui huuhduudee hen ersdeld oruulahiig huseh ve dee

Avatar

Zochin 2021-08-24 66.181.161.34

Сургуулийн захирал хичээлийн эрхлэгч нар нь хамрах тойрогтоо бүртгэлтэй хүүхдийг өөрсдөө бүртгэхгүй Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээн дээр байх ёстой гээд хүний эрх рүү халдаж байгаа учраас эцэг эхчүүд яахаа мэдэхээ больчихсон байгааг боловсролын яам, нийслэлийн боловсролын газар нь тоохгүй байна лээ. Тун хэцүү байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж