ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ онд тэтгэврийн насныхан болон цэргийн алба хаагчдад нэг удаагийн мөнгөн тусламж олгохоо амлажээ. Энэ нь инфляцийн түвшин төсөөлж байснаас огцом нэмэгдсэн явдлыг даван туулахад туслах зорилготой алхам аж.
Учир нь хүнсний бүтээгдэхүүний үнэ өснө гэдэг есдүгээр сард болох парламентын сонгуулийн өмнө Кремлийн хувьд ноцтой асуудал юм.
Путины эрх баригч Нэгдсэн Орос намын удирдлагуудад хэлсэнчлэн ОХУ инфляцийг энэ онд дөрвөн хувиас хэтрэхгүй хэмээн тооцоолж байсан ч бодит байдал дээр хэдийн 6.5 хувьд хүрчээ.
Иймд Путин “Зарим бүлгийн иргэдийн орлогын хэмжээг нэмэх зайлшгүй шаардлага үүслээ” хэмээн ярьжээ.
Ийнхүү үр дүнд нь засгийн газраас цэргийн албан хаагчдад тус бүр 15 мянган рубль, тэтгэврийнхэнд 10 мянган рубль өгөхөөр болжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ