Зам тээврийн ослоор 28 хүүхэд ослоор энджээ

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоор 28 хүүхэд ослоор энджээ

Зам тээврийн ослоор 28 хүүхэд ослоор энджээ

Тээврийн цагдаагийн албанд өчигдөр /2021.08.23/ 325 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 206 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд таван хүн гэмтсэний нэг нь хүүхэд байжээ.  Харин 79 согтуу жолоочийг илрүүлсний 55 нь нийслэлд, орон нутагт 24 бүртгэгдэв.

Энэ оны эхний долдугаар сарын байдлаар зам тээврийн ослын холбогдолтой дуудлага мэдээлэл 33299 ирснээс бүртгэгдсэн зам тээврийн осол 9766 байна. Ослын улмаас улсын хэмжээнд 223 хүүхэд өртсөнөөс нийслэлд 115, орон нутагт 106 хүүхэд гэмтэж бэртжээ. Ноцтой нь 28 хүүхдийн амь хохирсноос нийслэлд долоо, орон нутагт 21 хүүхдийн амь зам тээврийн ослын улмаас хохирсон байна.  Зам тээврийн осолд хүүхэд өртсөн байдлыг харвал эцэг эх, харгалзах хүмүүсийн хараа хяналтгүй хариуцлагагүй байдал, тээврийн хэрэгсэлд авч явахдаа хамгаалах бүс, хамгаалалтын хэрэгсэлгүй, зориулалтын суудалд тээвэрлэж явдгүйгээс гэмтэж бэртэх цаашлаад амь хохирох байдал их гарч байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж