Гашуунсухайт-Ганцмод боомт өнөөдрөөс "тэг" зогслоо | News.MN

Гашуунсухайт-Ганцмод боомт өнөөдрөөс "тэг" зогслоо

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

ШуурхайГашуунсухайт-Ганцмод боомт өнөөдрөөс "тэг" зогслоо

Гашуунсухайт-Ганцмод боомт өнөөдрөөс "тэг" зогслоо

БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээврийг өнөөдрөөс 14 хоног зогсоохоор болсон талаар Хятадын зарим хэвлэлд мэдээлжээ. Ингэх болсон шалтгаан нь тус улсад Covid-19-ийн халдвар зөөвөрлөгдсөн тохиолдлууд бүртгэгдсэн гэж мэдээлж байна. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоос тодруулахад “БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээврийг өнөөдрөөс 14 зогсоохоор болсон нь үнэн. Монголын талаас Covid-19 халдварын тохиолдол /нүүрс тээврийн жолооч/ бүртгэгдсэн. Цаашид нүүрс тээвэрлэлтийн шинэ гарц бодлого төлөвлөлтийн асуудлаар өнөөдөр үдээс хойш Сангийн яаманд хуралдана” гэлээ.

Монголын экспортын гол боомт болох Гашуунсухайт-Ганцмодоор энэ сарын 16-19-ны өдрүүдэд өдөрт дунджаар нүүрс тээврийн 210 автомашин гарчээ. Тус боомт өмнө нь зургадугаар сарын 24-ны өдрөөс долдугаар сарын 20 хүртэл Цагаанхад суурьшлын бүсэд тэг зогсолт хийж, экспорт зогссон билээ.


МОНГОЛЫН ТАЛД ХАЛДВАРЫН ТОО ХЯНАЛТГҮЙ НЭМЭГДЭЖ БАЙГААГААС ХЯТАД ХИЛЭЭ ХААЖЭЭ

БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголоос нүүрс импортлодог хамгийн том Гашуунсухайт- Ганцмод  боомтыг хоёр дахь удаа 14 хоногоор хаах шийдвэр гарсан талаар мэдээлж эхэллээ.

Тухайлбал, Хятадын төрийн мэдээллийн Глобал Таймс агентлагт нэрээ нууцалсан эх сурвалж “Боомтыг хаасан нь үнэн. Монголын талд цар тахлын халдварын тоо хяналтгүй нэмэгдэж байгаагаас болж ийм шийдвэрт хүрсэн. Энэ шийдвэр хоёр талд ноцтой нөлөөлөхгүй гэж найдаж байна” хэмээн ярьжээ.

Дөрөвдүгээр сараас хойш Монголоос нүүрс тээвэрлэдэг нийт 11 жолоочын шинжилгээний хариу эерэг гарсан аж. Тэдний нэг нь найман ч удаа боомтоор нэвтэрсэн гэнэ.

Эх сурвалжийн хэлснээр Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс, зэсийн баяжмал импортлодог бөгөөд зэсийн баяжмалын импорт хэвийн үргэлжилж байгаа гэнэ. Харин нүүрсний импортыг дор хаяж 14 хоногоор хаасан аж.

Монгол Улс өнгөрсөн онд нийт 28.6 сая тонн нүүрс экспортлосон байна. Хятадын гангийн үйлдвэрүүдийн мэдээлснээр түүний 95 гаруй хувийг Хятадын хэрэглэгчид худалдаж авсан гэнэ. Тэгэхдээ нийт экспортын 54 хувь буюу 14.55 сая тонныг Гашуунсухайт-Ганцмод боомтоор тээвэрлэсэн байна.

Салбарын мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр Монголын нүүрсийг ихэвчлэн гангийн үйлдвэрлэлд ашиглаж, эрчим хүчний салбарт бол Индонез, ОХУ-аас аввсан нүүрс хэрэглэдэг тул Гашуунсухайт- Ганцмод боомтын үйл ажиллагааг түр зогсоох нь Хятадын цахилгаан эрчим хүч хангамжинд нөлөөлөхгүй аж.

Эх сурвалж: GLOBALTIMES SXCOAL


ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТОД ТЭЭВЭРЛЭЛТ НЭМЭХГҮЙ 

Энэ асуудалтай холбоотойгоор Эрээнээс ирэх ачаа бараа удааширч магадгүй гэсэн болгоомжлол байна. Энэ талаар Авто тээврийн үндэсний төв мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, есдүгээр сарын 1-нээс тодорхойгүй хугацаагаар Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлийн улс хоорондын тээвэрлэлтэд тээврийн хэрэгсэл нэмэхгүй болсныг мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-24 66.181.187.32

ШАЛТАГ НЬ КОВИД ШАЛТГААН НЬ БҮР Л АЮУЛТАЙ . ДЭЭР НЬ МАНАЙ АВИЛГАЛЧ УЛС ТӨРЧИД ДАРГА НАР ИХ БУРУУТАЙ . БАС СОНГУУЛИАР САНАЛАА ЗАРДАГ ИРГЭД БАС

Avatar

Зочин 2021-08-24 66.181.161.25

Баяжмалын жолоочоос илэрчээд байхад ягаад бажмал зогосдоггүй юм

Avatar

зочиг 2021-08-24 139.218.63.183

жонхуугын талынхан, хүүкийн талынхан аль аль нь муу байна чадахгүй одоо засагаа өг

Avatar

Зочин 2021-08-24 46.166.139.111

!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-24 103.57.94.77

Төмөр зам бариулахгүй жэнког хурдан эх орноосоо урвасан хэргээр шоронд хийж болохгүй юу

Avatar

МОНГОЛЧУУДАА БИД ДЭЛХИЙН ХААНАХАН ЯВНАА ? 2021-08-24 202.126.89.171

МАНАЙ УРД ХЯТАД УЛС ХӨГЖСӨӨР…ХЯТАДЫН БҮХ САЛБАР ХУУЛЬ, СТАНДАРТЫГ ЯГШТАЛ МӨРДӨЖ ЧАНАРЖИЖ БУЙ НЬ ЗАХЫН ЮМНААС ХАРАГДААД ЭХЭЛЛЭЭ ШҮҮ….ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛЧУУД ХЯТАДРУУ ЯВАХЫН ТУЛД БАРЬЦАА 2500 ДОЛЛАР ДАНСАНД НЬ БАЙРШУУЛЖ ХЯТАДЫН 30-90 ӨДРИЙН ВИЗА АВДАГ БОЛЧИХВОЛ МАНАЙХАНЫ АЖ АМЬДРАЛ ЯАХ БОЛОО МОНГОЛЧУУДАА ??? 🤔🤔🤔

Avatar

Зочин 2021-08-24 202.126.89.166

Manaihan jalga jalga ruuga butsaad malaa alj ideed ulsuj uhehgui baihoo. Harin nutaggui hed n yadag yum baigaa yum

Avatar

Жэнко Зикатайгаа 2021-08-24 172.58.227.215

Тооцоо бод

Avatar

уншигч 2021-08-24 202.179.21.219

Монголын ЗГ нэг гараараа ковидтой тэмцэж жирийн иргэдийг хорьж цагдаад, цагдаа нараараа дарамтлуулаад, нөгөө гараараа найр наадам, овоо тахилга хийгээд намынхаа 100 жилийг тэмдэглэж найрлаад бөхчүүд хэмээх явдаг жорлонгуудаа барилдуулж ерөнхийлөгч нь овоо тахилга гэж бараа бологсодоо дагуулж аймаг аймаг хуйлруулаад байхаар энэ өвчин яаж буурах вэ

Avatar

Зочин 2021-08-24 202.21.100.210

М.Энхсайхан биш эсрэгээр Х.Баттулга чинь Тавантолгойгашуунсухайтын төмөр зам баригдаад дууссан байх 7 жилийг гацаасан асуудлыг Монголын хууль хяналтын байгуулга шударгаар хэзээ шийдэх юм вэ? Монголын эдийн засаг Монголчууд хохирч байна бидний гадаад худалдаа зөвхөн ОХУ БНХАУ-р дамжина дэлхий өнөөдөр АНУ ОХУ индонез Хойд Солонгос Австрали бүгд л Хятад рүү нүүрсээ гаргах гээд улайраад байна

Avatar

Зочин 2021-08-24 202.9.46.34

АВТО ТЭЭВРИЙН УНДЭСНИЙ ТОВИЙНХЭН ГЭЖ АВИЛГАЧИД ГАДААД ХУДАЛДААГ ЯГ МЭДЭЖ ХАРАГДААЧ. ГАДААД ХУДАЛДАА ГЭДЭГ ЧИНЬ ШАЛ ООР НАРИЙН ЮМ ШУУ. САНГИЙН САЙДАА

Avatar

Зочин 2021-08-24 202.9.46.34

Сангийн сайд аа. Энэ зам тээврийн яам гадаад худалдаанд оролцдог субъект биш шуу. Сайн бод. Бод!!!!!!!!

Avatar

Зочин 2021-08-24 122.201.26.3

. Халдварын тоо ингэж өсөж байхад аргагүй шүү дээ. Эдийн засгийн ийм их эрсдэлд орохыг мэдсээр байж найр наадам, уралдаан, барилдаан зохион байгуулаад байгаа юм чинь. Хатуу хөл хорио хэрэггүй л дээ. Гэхдээ энэ их наадам цэнгээнийг зохион байгуулахгүй байсан бол байдал арай өөр байх байсан. Ер нь ЗГ, УОК-ын гаргаж байгаа шийдвэрүүд хэд хоногийн дараа яах бол гэдгээ харж чадахгүй хэт харалган байна шүү.

Avatar

Зочин 2021-08-24 202.126.89.127

Хилээр нэвтэрсэн 11жолооч эёрэг гарснаас тэдний нэг нь 8 удаа хил нэвтэрсэн бна энэ пдаа яасан олон гарч олон хүнийг ажилгүй болговоо энэ хүнийг шалгах хэрэгтэй юм биш үү

Avatar

Зочин 2021-08-24 192.82.64.208

tegeed nuguu hyatad deltag diilsen anhni uls bolloo geed h*****d baisan nuguu ork mal eniig unshaasai bilee! lalruud yu bicheed baigaagaa ch medehgui shalgaj ch suuhgui erguu dagznuud ve! ene er n bolovsroltoi hun bna uu ene news.mn deer n**** gej?

Avatar

zochin 2021-08-24 103.111.68.3

Ингээд конец филма

Avatar

Зочин 2021-08-24 202.21.99.2

Арчаагүй муу луйварчид тэдний харуицлагагүй байдал, наадам цэнгээнээс болоод хичнээн х.үн хоолноосоо салж байна…
Хятадаас хилээ нээгээч гээж гуихаар танай ЗГ ковидоо тоохгүй байна танайхаас халдвар орж ирнэ гээд хөдлөхгүй байгаа

Avatar

Зочин 2021-08-24 202.126.89.127

УОК ажилаа хийж чадахгүй байна .Жолооч нар Өмнөговь Цөцийд 14 хоног тусгаарлалтанд байж байгаад очиж байгаа шүү дээ .Короно гараад байгаа ямар учиртай юм бэ ажилаа сайн хийгээчдээ авилгаа болиочоо…..

Avatar

Зочин 2021-08-24 64.119.18.60

ЗГ аа гэж ?

Avatar

зочин 2021-08-24 64.119.27.68

ВАКЦИНАА ЗӨВ СОНГООЧ, ҮР ДҮНГҮЙ ВАКЦИНААС БОЛЛОО

Avatar

Зочин 2021-08-24 64.119.19.150

BAYR NADAM HISNI GAI UHAGUI TUR

Avatar

Иргэн 2021-08-24 202.131.233.190

Монгол ялж байгаа нь энэ үү?

Avatar

Иргэн 2021-08-24 202.131.233.190

Төмөр замын төслийг гацааж, хувийн эрх ашгаа 1 дүгээрт тавьсан улс төрчдийн харалган шийдвэрийн горыг улсаараа амсаж байна. Хэрэв төмөр замаар нүүрсээ тээж байсан бол энэ олон машины жолоочийн халдварын асуудал яригдахгүй байх байлаа.

Avatar

иргзн 2021-08-24 202.179.27.230

аргагүй дээ, Авилга Хулгай нүүрэлсэн Төртэй, Хайнга хэнэггүй Иргэдтэй Улс орон энэ Замбараагүй байдлаа хязгөаарлахгүй л юм бол Хятад ОХУ төдийгүй Бөмбөрцөгийн хоригт орж мэдэх юм шүү,

Avatar

СЭТГЭЭЧ ЭЭ, АЖИЛЛАА ЧЭЭ 2021-08-24 202.126.89.47

ЦАГААН ХАД – ГАНЦ МОД-г холбосон богино, нарийн царигтай төмөр зам яаралтай тавьж ашиглалтад оруулаач ээ

Avatar

Зочин 2021-08-24 43.242.242.59

АН-ын Х.Баттулгын хийсэн ажлын горыг монголын ард түмэн олон жил амсаж байна даа.Хэрвээ төмөр замаа тэр үед тавьчихсан бол ийм юм огт болохгүй байх байлаа. Вагоноор л явуулчих байлаа. Гэтэл төмөр замаар хятадын арми орж ирнэ гээд солиорсоор байгаад сайд байхдаа төмөр зам тавиулаагүй. Тэр үед АН засгийн эрх барьж байсан. Гэтэл АН-ынхан төмөр зам бариагүй буруугаа МАН-д тохож байгаа нь хир ёс суртахуунтай хүмүүс вэ гэдгээ харуулж байна

Avatar

Зочин 2021-08-24 202.126.89.226

Tank orj irne gej bodoj baidag kue mun uhaantai orkuud shuu kkk.

Avatar

Зочин 2021-08-24 59.153.112.224

МАН-ЫГ УДАА ДАРАА СОНГОСНЫ "ГОР"-ЫГ Ч АМСАЖ ЭХЛЭХ НЬ ДЭЭ.ЭД НАР ЖИНХЭНЭЭСЭЭ АЖИЛ ХИЫДЭГГҮЙ ЮМ БАЙНА.ЭНЭ ӨВӨЛ ХОТ ХӨЛДВӨЛ ГАЙХААД ХЭРЭГГҮЙ.ЯАСАН ХҮРЭЛСҮХИЙН МААНЬ МЭГЗЭМ ШИГ УНШДАГ ТТ ЦАХИЛГААН СТАНЦ ЭРДЭНЭБҮРЭН УЦС

Avatar

Зочин 2021-08-24 124.158.68.81

Тэнэгтээч МАН ямар БНХАУ-ыг хөдөлгөж чадах юм уу? Хятад улс манайхны арчаагүй байдлаас болоод л тээвэрлэлтийг хязгаарлаж байна. ҮХсэн өвчинөө ч дарж чадахгүй байхад яаж гадныхан Монголтой хамтарч ажиллах вэ дээ? Энэ бол яваандаа байдаг л зүйл болно. Монгол чинь аль хэдийн УЛААН БҮС болоод удаж байна.

Avatar

zoch 2021-08-24 202.131.225.197

nutag usaa zarsan avilgachdiin zam haagdaj. zuv zuv hichneen jil hichneen ch toon nuurs garav

Avatar

Зочин 2021-08-24 66.181.176.251

Naad nuurs chin ireeduid shoroo bolno shoroo bolohoos n umnu zarah heregtei

Avatar

Зочин 2021-08-24 64.119.20.28

жанхуугаас болж ийм байдалд орж байна.

Avatar

Лхагва 2021-08-24 202.126.89.236

Яасан элбэгдоржоо америк гэж одон жил далдаганаж хоёр хөршөө элдэв долоогоор хэлж улсаа хорлосон чинь цаг хугцааны шалгуурт илболоод сандарч байна уу.

Avatar

жанкуу муу пиздуу минь чи үхэж далд орооч!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2021-08-24 64.119.19.227

жанкуу муу пиздуу минь чи үхэж далд орооч!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Б 2021-08-24 202.55.191.130

ЛХАГВАА ЭЛБЭГДОРЖ ҮҮНД ТҮЙ Ч ХАМААГҮЙ, ҮҮНИЙГ ОЙЛГОХ УХААН ЧАМД БАЙХГҮЙ БОЛОХООР ЖОНХУУГААС ЯЛЫГ ХОЛДУУЛАХЫН ТУЛД УЛИГ БОЛСОН ЭЛБЭГДОРЖИЙГ ЯРИХ ЧИНЬ ЗӨВ Л ДӨӨ ХӨӨРХИЙ

Avatar

Монголын эмгэнэл 2021-08-24 202.21.100.210

2014 онд гадны хөрөнгө оруулалтаар Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам баригдаад дуусчихсан байсан. Тэгвэл галт тэрэгний 4-6 жолоочийг халдваргүй бүрэн хяналттай вагоны машинч аар ажиллууж нүүрс экспортлох боломж байсан Нэг нөхөр танк орж ирнэ гээд зогсоосон төмөр замаас шалтгаалж Монголын нүүрсний экспорт сүүлийн 2 жил зогсч улсын эдийн засаг хүндхэн байна. Гэтэл тэр нөхрийг ерөнхийлөгч болгоод өргөмжилсэн ард түмэн өөрсдөө нөхөн төлбөрийг өгсөөр л байгааг ойлгох болоогүй байна даа

Avatar

Иргэн 2021-08-24 139.5.218.161

Ингээд таг гацаж байгаа нь энэ болой. Аль эрт Гашуун сухайт уруу нарийн царигийн зам тависан бол асуудал иймдээ тулахгүй байсан. Бодлого гэж байхгүй болохоор тусгаар улсын сэтгэлгээ төлөвшөөгүй , намын байраа тусгаар тогтнолын ордон гэж нэрлээд домоглож суух юм даа. Тусгаар улсын эдийн засгийн бодлогыг төмөр замын царигаар хэмжиж боломгүй.

Avatar

зочин 2021-08-24 202.9.46.46

Төмөр зхмтай байсан бол ийм бэрхшээл гарахгүй байх байлаа ..
Өөсрдөөсөө л боллоо доо . Монголчууд , өөрөө өөрийнхөө махыг зулгаах дуртай , тэнэг үндэстэн юм аа ..

Avatar

Зочин 2021-08-24 43.242.242.67

Хятадаас хамааоахгүй өөрсдийн …

Avatar

зочин 2021-08-24 103.26.193.187

нүүрс төрийн хүдржж гаргахгүй дотооддоо боловсруулах үйлдвэр бариад ГАН үйлдвэрлэж дэлхийд улсуудад зарах боломж нээгдэж байна гэж харлаа зөв үү

Avatar

Горьдовоо Зика 2021-08-24 172.58.227.43

Хятад гангаа зарж чадахгүй, бусад нь хяталтай өхсөлдөж чадахгшй өайхөд Зика та хоёр л ингэж мунхрана

Avatar

Б 2021-08-24 202.131.225.197

БҮХ ЮМАА ДОТООДДОО ХИЙГЭЭД АМЬДРАХ ЮМ ГЭНЭ ЛЭЭ. ОДОО БҮХ БООМТОО ХААХ ХЭРЭГТЭЙ. ПОХАХА

Avatar

Biden fan 2021-08-24 107.197.221.67

Mongol y’all’s gde Timur zam hulgar buchuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж