Гашуунсухайт-Ганцмод боомт өнөөдрөөс "тэг" зогслоо

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

ШуурхайГашуунсухайт-Ганцмод боомт өнөөдрөөс "тэг" зогслоо

Гашуунсухайт-Ганцмод боомт өнөөдрөөс "тэг" зогслоо

БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээврийг өнөөдрөөс 14 хоног зогсоохоор болсон талаар Хятадын зарим хэвлэлд мэдээлжээ. Ингэх болсон шалтгаан нь тус улсад Covid-19-ийн халдвар зөөвөрлөгдсөн тохиолдлууд бүртгэгдсэн гэж мэдээлж байна. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоос тодруулахад “БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээврийг өнөөдрөөс 14 зогсоохоор болсон нь үнэн. Монголын талаас Covid-19 халдварын тохиолдол /нүүрс тээврийн жолооч/ бүртгэгдсэн. Цаашид нүүрс тээвэрлэлтийн шинэ гарц бодлого төлөвлөлтийн асуудлаар өнөөдөр үдээс хойш Сангийн яаманд хуралдана” гэлээ.

Монголын экспортын гол боомт болох Гашуунсухайт-Ганцмодоор энэ сарын 16-19-ны өдрүүдэд өдөрт дунджаар нүүрс тээврийн 210 автомашин гарчээ. Тус боомт өмнө нь зургадугаар сарын 24-ны өдрөөс долдугаар сарын 20 хүртэл Цагаанхад суурьшлын бүсэд тэг зогсолт хийж, экспорт зогссон билээ.


МОНГОЛЫН ТАЛД ХАЛДВАРЫН ТОО ХЯНАЛТГҮЙ НЭМЭГДЭЖ БАЙГААГААС ХЯТАД ХИЛЭЭ ХААЖЭЭ

БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголоос нүүрс импортлодог хамгийн том Гашуунсухайт- Ганцмод  боомтыг хоёр дахь удаа 14 хоногоор хаах шийдвэр гарсан талаар мэдээлж эхэллээ.

Тухайлбал, Хятадын төрийн мэдээллийн Глобал Таймс агентлагт нэрээ нууцалсан эх сурвалж “Боомтыг хаасан нь үнэн. Монголын талд цар тахлын халдварын тоо хяналтгүй нэмэгдэж байгаагаас болж ийм шийдвэрт хүрсэн. Энэ шийдвэр хоёр талд ноцтой нөлөөлөхгүй гэж найдаж байна” хэмээн ярьжээ.

Дөрөвдүгээр сараас хойш Монголоос нүүрс тээвэрлэдэг нийт 11 жолоочын шинжилгээний хариу эерэг гарсан аж. Тэдний нэг нь найман ч удаа боомтоор нэвтэрсэн гэнэ.

Эх сурвалжийн хэлснээр Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс, зэсийн баяжмал импортлодог бөгөөд зэсийн баяжмалын импорт хэвийн үргэлжилж байгаа гэнэ. Харин нүүрсний импортыг дор хаяж 14 хоногоор хаасан аж.

Монгол Улс өнгөрсөн онд нийт 28.6 сая тонн нүүрс экспортлосон байна. Хятадын гангийн үйлдвэрүүдийн мэдээлснээр түүний 95 гаруй хувийг Хятадын хэрэглэгчид худалдаж авсан гэнэ. Тэгэхдээ нийт экспортын 54 хувь буюу 14.55 сая тонныг Гашуунсухайт-Ганцмод боомтоор тээвэрлэсэн байна.

Салбарын мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр Монголын нүүрсийг ихэвчлэн гангийн үйлдвэрлэлд ашиглаж, эрчим хүчний салбарт бол Индонез, ОХУ-аас аввсан нүүрс хэрэглэдэг тул Гашуунсухайт- Ганцмод боомтын үйл ажиллагааг түр зогсоох нь Хятадын цахилгаан эрчим хүч хангамжинд нөлөөлөхгүй аж.

Эх сурвалж: GLOBALTIMES SXCOAL


ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТОД ТЭЭВЭРЛЭЛТ НЭМЭХГҮЙ 

Энэ асуудалтай холбоотойгоор Эрээнээс ирэх ачаа бараа удааширч магадгүй гэсэн болгоомжлол байна. Энэ талаар Авто тээврийн үндэсний төв мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, есдүгээр сарын 1-нээс тодорхойгүй хугацаагаар Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлийн улс хоорондын тээвэрлэлтэд тээврийн хэрэгсэл нэмэхгүй болсныг мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж