Даац нь хэтэрсэн авто зам буюу түгжрэл бууруулах гарц | News.MN

Даац нь хэтэрсэн авто зам буюу түгжрэл бууруулах гарц

Даац нь хэтэрсэн авто зам буюу түгжрэл бууруулах гарц

Даац нь хэтэрсэн авто зам буюу түгжрэл бууруулах гарц

Улаанбаатар хотын иргэдийн хамгийн том толгойны өвчин бол түгжрэл. Тэр тусмаа хичээл, сургууль эхлэх үеэр энэ нь улам бүр идэвхэждэг. Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш бөгөөд дэлхийн томоохон хотуудын туулж ирсэн, туулсаар байгаа “зовлон”. Харин түгжрэлийн шалтгаан бүр харилцан адилгүй. Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан нь хүн амын тоо, тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж байхад шинээр ашиглалтад орох авто зам төдий л нэмэгдэхгүй, үүнтэй уялдсан бодлогыг сүүлийн 30 орчим жил хэрэгжүүлээгүйтэй холбоотой. Хэдэн тоо дурдахад л, Улаанбаатар хотын хүн ам 2010 онд 1.2 сая байсан бол 2020 онд 1.6 сая болж өссөн. Энэ нь хотын хүн ам жилд дунджаар 2.5 хувиар өссөн гэсэн үг юм. Хотын хүн ам өсөхийн хэрээр тээврийн хэрэгслийн тоо мөн дагаж өссөн бөгөөд нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 2012 онд 367.814 байсан бол 2020 онд 615.622 болж  нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, найман жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, жилд дунджаар 6.7 хувиар өссөн байгаа юм. Гэтэл хотын авто замын нийт урт 2010 онд 954.4 км байсан бол 2020 онд 1135.7 км болж, 10 жилийн хугацаанд ердөө 181.3 км-ээр нэмэгджээ. Тодруулбал, машины тоо хоёр дахин нэмэгдээд байхад авто замын урт ердөө 180 км-ээр нэмэгдсэн гэсэн үг. Энэ бол Улаанбаатар хотын түгжрэлийн үндсэн шалтгаан. Хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдээд байхад түүнтэй уялдсан бодлого хэрэгжүүлээгүйгээс нийслэлийн авто зам машинаа “даахгүй”-д хүрээд байна.

УЛААНБААТАР ХОТЫН ХҮН АМ /2010-2020 ОН/

АВТО ЗАМЫН УРТ

 

Дэлхийн томоохон орнууд болох Хятад, Бразил, Мексик нь түгжрэлийг бууруулахын тулд авто тээврийн хэрэгсэлд тавих татварын талаарх бодлогыг өргөн хүрээтэй хэрэгжүүлж байна. Анх 1989 онд Мехико хот нь дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлсэн ба Сантиаго 1990, Сан Пабло 1997, Меделин 2006, Бээжин 2008, Ченгду 2012 онд тус тус хэрэгжүүлж эхэлсэн. Дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлэх нь түгжрэлд нөлөөлөх нь өндөр боловч шинэ авто тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлдэг тул ихэнх орнууд нь шинээр дугаар олгох авто тээврийн хэрэгсэлдээ квот тогтоодог. Жишээ нь, Бээжин хот 2011 онд жилд 240 мянган автомашинд шинээр дугаар олгох квот тогтоосон байдаг. Ингэснээр жилд шинээр дугаар авч буй 790 мянган тээврийн хэрэгслийн тоог 173 мянга болгож чадсан байна. Өөрөөр хэлбэл, хувийн тээврийн хэрэгслийнхээ тоог жилд шинээр олгох улсын дугаараа хязгаарладаг гэсэн үг. Тухайлбал, шинэ машинтай болохын тулд тухайн хүн эхлээд улсын дугаар олгодог байгууллагадаа хүсэлт гаргана. Хүсэлтийг шийдвэрлэсэн тэр үед машинтай болох бөгөөд энэ нь Бээжин төдийгүй Хятадын олон хотын түгжрэлийн асуудлыг шийдэхэд түлхэц болжээ.

Гэтэл манайд ийм хязгаарлалт тогтоох нь бүү хэл, хамгийн их түгжрэлтэй Улаанбаатар хоттойгоо дугаар олголтын бодлогоо салбарын яам нь уялдуулдаггүй. Угтаа нийслэлчүүдийг “боомилоод” байгаа түгжрэлийг шийдэхийн тулд ядаж Улаанбаатарт жилд, сард, өдөрт олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарт хязгаарлалт тогтоох, иргэдээс санал авах гэх мэт байдлаар асуудлыг шийдэж болох ч өнөөдрийг хүртэл энэ мэт шийдлийг эрээгүйгээр барахгүй улсын дугаарыг хяналтгүй, хүссэн хүн бүрд олгодог. Үүнээс улбаатайгаар машины тоо, замын урт урвуу хамааралтай болж, Улаанбаатар хот хэзээ мөдгүй тэг зогсолт хийхэд ойрхон буй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын  замын хөдөлгөөний дундаж хурд ойролцоогоор 8.9 км цаг. Энэ байдал удаан үргэлжилбэл 2025 онд 6 км цаг болж, явганаар явж байгаагаас ялгаагүй байдалд хүрэх бол 2030 онд бүр гурван км цаг болох тооцоо байна. Улаанбаатар хотын оршин суугчид өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж буй талаарх судалгаа бий. Мөн түгжрэлээс үүдэн жилд дунджаар 2.7 их наяд төгрөгийн алдагдалд ордог гэсэн тооцоо гарчээ. Ийм ч учраас Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэл хотод тулгамдаж байгаа асуудлынхаа талаар нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо УИХ-д байгуулагдаж, Засгийн газрын түвшинд ч энэ асуудалд анхаарал хандуулснаар нийслэлийн түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон юм. Энэ хүрээнд Хотын дарга Засгийн газрын хуралдаанд хийх ажлаа танилцуулж, авто замын сүлжээний даацыг 35 хувиар нэмэгдүүлж, түгжрэлийг 30-40 хувь бууруулахаар төлөвлөн ажиллаж байгаа таатай мэдээ байна.

ДЭЛХИЙН ХОТУУДЫН ТУРШЛАГА

ОнХотКвотГүйцэтгэлҮр дүн
1990СингапурАвто замын тогтвортой хөгжлийн дагуу тодорхой хэмжээгээр олгогддогХагас сар тутамд дуудлага худалдаагаар дугаар олгоноЖил бүрийн тээврийн хэрэгслийн өсөлтийг 3% болгосон
1994Шанхай100,000Сар бүр дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ өгсөн хэрэглэгчидБээжингийн тээврийн хэрэгслийн өсөлтийн 1/2-тэй тэнцэх хүртэл багасгасан
2011Бээжин240,000Жил бүр лотто хэлбэрээр сонгон шалгаруулна2010 онд 790,000-аар нэмэгдсэн ба 2011 онд 173,000 болсон

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-24 139.5.218.42

Мөнгө хэн

Avatar

Зочин 2021-08-24 185.220.101.137

>>>>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-24 202.126.89.166

Uchnuun jil yarilaa. Hudlaa yarij mungu ideh l undsen zorilgo. Mashinii too medeej heregtsee baigaa bol nemegdej l taarna. Yun singapur, shanghaitai haritsuulah. Unuudriin tugjreliin gol buruutan gazriin naimaachid. Buh gazriig zarj yamarch tuluvlultgui baahan baishin shavaaralduulsnaas bolj baigaa shuudee. Eniig zasah gants arga avto zamiin tuuvlultiig dahij hiij shaardlagatai bol baishin barilgiig buulgaj shineer zam tavih. Uur arga ugui

Avatar

Зочин 2021-08-24 202.126.89.119

Яг зөв шүү. Яам тамгыг хотоос гаргаад л боллоо. Өөр ямар ч зардал чирэгдэл хэрэггүй бусдыг нь хувийнхан шийдчихнэ.

Avatar

Зочин 2021-08-24 202.126.89.119

Яам төмгын газаруудыг нүүлгээд хархоринд аваач

Avatar

Зочин 2021-08-24 59.153.86.108

Тоталитар дэглэмийн хамгийн буруу жишээнүүдийг дурдаждээ. Захиргаадалтын аргаар түгжрэл буулгадаг гэж тэнэгтэхээ больмоор юм. Түүний оронд давхар зам, гүүрэн болон хонгил уулзварууд тавих, метро, агаарын метро барих талаараа яримаар юм.

Avatar

Зочин 2021-08-24 103.50.206.95

Хувийн компануудаа төрөөс дэмжлэг хүсэх хэрэгтэй хөдөө аймгууд руу нүүж тэндээ ажлын байр бий болгож, дэд бүтэц барьж хүн амын шинэ суурьшил байгуулах хэрэгтэй 5 жилийн дараа энэ хот чинь бөглөрлөө.

Avatar

ЗОЧИН 2021-08-24 202.9.47.6

АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА БОЛ 10- С ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ АВТОМАШИНУУДЫГ ХОТ ДОТОР ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОХ ЯВДАЛ ЮМ. ХАРИН ХОТООС ГАДАГШ УНАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2021-08-24 202.131.225.197

Ulaanbaatar delhiin tomoohon hotod oroh yum uu erguu dagz. hothon gevel guitsne. Orkuudiig hotoos gargah heregtei bn daa

Avatar

Зочин 2021-08-24 64.119.19.227

Хамгийн амархан гарц: төлөгдөөгүй торгууль 100мянга давсан бол шууд хоригло. 15жилэс дээш насжилттай тээврийн хэрэгслийг шууд хоригло. Тэгсэн байхад замууд онгойгоод ирнэ

Avatar

Зочин 2021-08-24 202.179.25.133

Хөөрхий авсан жишээ улс, хотууд нь монголтой жиших боломжгүй. Сингапур 5 сая, Улаанбаатараас жижиг газар нутаг дээр амьдарч байна. Шанхай, Бээжин бараг л дэлхийн хамгийн олон хүн амтай хотууд

Avatar

Зочин 2021-08-24 202.126.89.119

Нийслэлээ нүүлгээд хархонинд шилжүүл гүйцээ.

Avatar

Монголын эмгэнэл 2021-08-24 202.21.100.210

Дэлхийд хүн амаараа тэргүүлдэг хотуудтай Улаанбаатар хотыг харьцуулан бичихээс ичээч 650 мянган машины асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа үе үеийн хотын дарга өнөөдрийн замын зохицуулалт хариуцсан инженер нэртэй ОХУ-ын сургуулийг төгссөн та нар ичээч. Том оврын автобусны тоо хэд билээ өвлийн хүйтэн зуны халуунд хар утаа баагиулаад шатдаг автобусны асуудлыг шийд. Метро барь 1 цаг түгжирч гэртээ харих уу 5 минутанд метрогоор явахуу бодооч ганц чаддаг юм нь харь гүрэнтэй хамтарч татвар нэм

Avatar

Нийслэлийн иргэн 2021-08-24 43.242.243.18

Хуучин, аваарт оросон машиныг хилээр оруулахыг бүр мөсөн хаах. Шинэ, бага гүйлттэй машины татварыг багасгах. Баруун талдаа жолооны хүрдтэй машиныг мөн аажмар хаах. Одоо явж байгаа нь яваад дуусаг. Улаанбаатар хотын хувьд дугаарын хязгаарлалт үйлчилдэг хэсэгт буруу рультэй, өнгө үзэмж муутай, зөрчил гаргасан, торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслэлийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглох хэрэгтэй. Солгой рультэй машин нь хөдөө орон нутагт явж \л байна биз.

Avatar

Зочин 2021-08-24 106.186.208.29

Гадаадын ихэнх улсууд грашгүй хүнд автомашин зардаггүй. Энэ системийг ч бас манайд нэвтрүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-08-24 103.10.23.168

Хөргөгчгүй байж баахан мах аваад байдаг айл шиг явах замгүй байж хүний тоогоор машинтай явган явж суръя бүгд жингийн илүүдэлтэй боллоо

Avatar

Зочин 2021-08-24 107.181.180.165

нийтийн тээвэрээр үйлчлүүлж бга, дугуй унаж бга, явган явж бга хүиүүсийг урамшуулья. Машин хэрэглэгчдийг өндөр шаардлага тавья, торгье ,

Avatar

Зочин 2021-08-24 180.149.93.98

метроноос өөр гарц байхгүй ш дээ

Avatar

Зочин 2021-08-24 103.50.206.95

teneg mine aimguud ruu ded butets, ajliin bair baiguulah shiidel bga

Avatar

Зочин 2021-08-24 192.82.68.117

Зам барь гээд байгаа юмуу юу гээд байгаан вэ? Нийтийн тээврээ л хөгжүүл өөр гарц алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж