2021 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитуудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 261 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бэлчир багийн “Тариаллагын нуур” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 74 км-т/ наймдугаар сарын 23-ны өдрийн 04:37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн улмаас иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй аж.
Холбоотой мэдээ