Паралимпээс 3 медаль авна гэж таамаглаж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

Токио 2020

Паралимпээс 3 медаль авна гэж таамаглаж байна

Паралимпээс 3 медаль авна гэж таамаглаж байна

Токио-2020 зуны 16 дахь удаагийн паралимпийн наадам өнөөдөр/2021.08.24/ нээлтээ хийнэ. Дэлхийн 163 орны 4537 тамирчин 22 спортын 539 багц медалийн төлөө өрсөлдөнө. 


Паралимпын эргэн тойронд 

Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 19.00 цагаас эхэлж, Японы эзэн хаан Нарүхито гэр бүлээ төлөөлөн ганцаараа оролцож, үг хэлнэ. Уран бүтээлчдийн тухайд харааны бэрхшээлтэй Япон төгөлдөр хуурч Нобүюки Цүжи тэргүүтэй сод авьяастнууд өөрсдийн бүтээлээ толилуулна. Нээлтэнд жагсах Монголын тугчдаар жүдо бөхийн тамирчин А.Мөнхбат, байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ нар тодорсон. 

Олимпын наадмын адилаар үзэгчгүй хаалттай цэнгэлдэх ордонд бүхий л тэмцээн уралдаан явагдана. 

Энэ удаагийн паралимпийн наадмын хөтөлбөрт бадминтон, таеквондо зэрэг спортууд шинээр нэмэгдсэн бол долоон хүний хөлбөмбөг, дарвуулт завины спортууд хасагджээ. Мөн Хойд Солонгос, Афганистан, Кирибати, Самоа, Тонга, Вануату зэрэг улсууд Токиод ирж чадахгүйгээ мэдэгдсэн.  

Олон улсын паралимпийн хорооноос энэ удаагийн наадмыг 4.25 тэрбум хүн үзнэ хэмээн тооцоолжээ. Өмнөх 2016 оны наадмыг 4.1 тэрбум хүн үзэж байв.  

Монголын баг тамирчид 

Монголын паралимпийн түүхэнд хамгийн олон буюу 11 тамирчин эрхээ авч, Токиог зорьсон. Мөн "Токио-2020" паралимпийн наадмын триатлоны тэмцээнд олон улсын шүүгч Б.Цагаанбаатар ажиллах болно. 

  • Байт харваа – Н.Мөнхбаатар, Д.Сэлэнгээ 
  • Буудлага – З.Ганбаатар 
  • Жүдо – А.Мөнхбат, С.Ядамдорж, Н.Алтанцэцэг 
  • Таеквондо – Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа 
  • Хөнгөн атлетик – Д.Саруултөгс, П.Энхманлай 
  • Хүндийн өргөлт – Э.Содномпилжээ 
Триатлоны олон улсын шүүгч Б.Цагаанбаатар

Хуваарь: 

Наймдугаар сарын 27-ны өдөр 

  • Байт харваа – Н.Мөнхбаатар, Д.Сэлэнгээ /08.00 – 16.00 цаг/ 
  • Жүдо – С.Ядамдорж, А.Мөнхбат /09.30 – 17.40 цаг/ 

Наймдугаар сарын 29-ний өдөр 

  • Жүдо – Н.Алтанцэцэг /09.30 – 17.40 цаг/ 

Наймдугаар сарын 30-ны өдөр 

  • Хүндийн өргөлт – Э.Содномпилжээ /10.00 – 13.20 цаг/ 

Есдүгээр сарын 1-ний өдөр 

  • Хөнгөн атлетик – П.Энхманлай, Д.Саруултөгс /08.30 – 11.40 цаг/ 

Есдүгээр сарын 2-ны өдөр  

  • Таеквондо – Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ /09.00 – 21.10 цаг/ 
  • Буудлага – З.Ганбаатар /07.45 – 15.45 цаг/ 
  • Байт харваа – Д.Сэлэнгээ /09.00 – 20.55 цаг/ 

Есдүгээр сарын 3-ны өдөр  

  • Байт харваа – Н.Мөнхбаатар /09.00 – 20.55 цаг/ 

Есдүгээр сарын 4-ний өдөр  

  • Хөнгөн атлетик – Д.Саруултөгс /08.30 – 11.40 цаг/ 
  • Буудлага – З.Ганбаатар /08.0 – 14.45 цаг/ 

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллийнхээ үеэр “Энэ удаагийн паралимпийн наадамд манай улс хамгийн олон төрлөөр, хамгийн олон тамирчнаа илгээж байна. Паралимпоос бид гурван медаль авна гэж таамаглаж байгаа. Түүний дотор нэг алтан медаль байгаасай гэж хүсч байна” хэмээн ярьжээ.  

Монголчууд паралимпийн наадамд 

Монгол Улс зургаа дахь паралимпийн наадамдаа оролцох гэж байна. Монголын паралимпын хороо 2000 онд Олон улсын паралимпын хорооны гишүүнээр элсч, тухайн оныхоо Сиднейн наадамд анхны гурван тамирчнаа илгээж байв. Харин Монголын паралимпын анхны медалийг МУГТ Д.Баатаржав авчирч байсан түүхтэй. Бээжин-2008 паралимпын наадмын байт харвааны төрөлд өрсөлдсөн тэрбээр алтан медалийн төлөө Францын тамирчныг буулган авч, ард түмнээ баярлуулсан билээ.  

Дашрамд сонирхуулахад, Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Баатаржав өдгөө Монголын пара байт харвааны ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа бол түүний хүү Б.Золбоо туслах дасгалжуулагчаар нь ажиллаж байна. 

Үүний дараа Риогийн наадмаас Монголын тамирчид хос хүрэл медаль хүртсэн. Тодруулбал, жүдогийн төрөлд өрсөлдсөн Б.Ууганхүү хүрэл медалийн төлөө Азербайжаны Ибрахимовыг ялсан бол хүндийн өргөлтийн төрөлд оролцсон Э.Содномпилжээ 210 кг өргөж, хүрэл медаль хүртсэн. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж