Томилгоо: Эрх баригчдын "бялуу хуваалт" | News.MN

Томилгоо: Эрх баригчдын "бялуу хуваалт"

Хуучирсан мэдээ: 2021.08.24-нд нийтлэгдсэн

Томилгоо: Эрх баригчдын "бялуу хуваалт"

Томилгоо: Эрх баригчдын "бялуу хуваалт"

Эрх баригчдын бялуу хуваарилалт үргэлжилсээр. Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан хэд хэдэн томилгоо хийгдсэн бөгөөд  сошиалд ч багагүй шүүмжлэл дагуулсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр, УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг Гашуунсухайт хилийн боомтын Бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилсон. Харин УИХ-ын гишүүн асан О.Батнасанг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилов. 

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын хувьд багш, эрх зүйч мэргэжилтэй. Ажлын гараагаа 1986 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуулиас Математикийн багшаар эхэлж байсан тэрбээр УИХ-д дөрвөн удаа улиран сонгогдож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалыг хашиж байсан. М.Энхболдын фракцынх гэгддэг. 

 Н.Амарзаяа нь 2016-2020 онд  УИХ-ын гишүүн байсан.  Парламентад байхдаа санаачилсан хуулиар маруухан нэгэн.   Сонгогчидтой уулзахдаа "Та нар намайг сонгоогүй" гэж томорсон, бохь зажилсан зэргээрээ олонд танигдсан.  Тэрбээр мөн ЖДҮ-гээс зээл авсан дуулианд холбогдож байсан. Харин өдгөө Гашуунсухайт хилийн боомтын Бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилогдож, хилийн боомтыг цэгцлэх ажилд оролцохоор болов.  Ямар ч байсан өнгөрсөн дөрвөн жил УИХ гишүүн хийсэн түүнийг нам нь хаясангүй. 

Экс гишүүн О.Батнасан парламентад байхдаа бас л "хэлгүй" нэгэн байсан.  Чуулганы танхимд байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй суудаг түүнийг одоо ч гишүүн байсан гэхэд таних хүн олны дунд цөөхөн байх. 

Түүний  эрхэлсэн албан тушаалыг нь сөхвөл 1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар дунд сургуульд багш, Замын цагдаагийн газарт сургагч багш, 2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал, 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр тус, тус ажиллаж байжээ.  2012 он хүртэл улс төрийн орчинд сураг чимээгүй явсан тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-д  элсэн орж, улмаар Ховд аймгийн АН-ын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байв.  Харин 2014 оны есдүгээр сард МАН-д элсэж, хоёрхон жилийн дараа буюу 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас Ховд аймагт нэр дэвшин сонгогдсон түүхтэй. Тэрбээр Монголын Улсын төмөр замын бүтээн байгуулалт, бодлогыг хэрэгжүүлэх том үүрэг хүлээжээ.  Түүнд ийм том бялуу хуваарилсанаас харвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэлээд тойглосон бололтой.

Засгийн газрын хуралдаанаар У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед зөвлөхөөр ажиллаж байсан Л.Алтангэрэлийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилсон. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах ажлын хэсгийн Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод байсан юм. Намтар нь тийм ч цэвэрхэн хүн биш бололтой. Учир нь, тэрбээр 2012 онд Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 15 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдож байжээ. Улмаар 2012 оны долдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээс 3.6 жилийн хорих ял ногдуулсан ч Өршөөлийн хуульд хамрагдсан байна. Дашрамд дурдахад, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан П.Батааг саяхан ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг 2019 онд Г.Батхүү агсаны амиа алдсан хэрэгт холбогдуулан хариуцлага тооцсон ч үүрэгт ажлаа хийсээр байсан юм.

Эдгээрээс гадна өнгөрсөн долдугаар сард  БНХАУ-ын Тяньжин боомт дээр гацсан олон тооны импортын чингэлэгийг шийдвэрлэхийн тулд Замын-Үүд дэх боомтын зөвлөлийг шинээр байгуулсан. Ингэхдээ Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, түүний оронд НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг томилсон.

Б.Отгонсүхийн  хувьд Философийн Ухааны бакалавр, Нийгмийн ухааны магистр, Олон улсын хүний эрхийн хуульч, Сэргээгдэх эрчим хүчний инженер магистр зэрэгтэй. Баянгол дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн, Өвөрхангай Хархорин сумын Засаг даргын орлогч, Өвөрхангай Хархорин сумын Засаг дарга, Хөдөлмөрийн яамны сайдын зөвлөх, ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн Захирал хийж байв. Мөн Баянгол дүүргийн МАН хороо улс төрийн ажилтан, БГД-ийн  Нийгмийн ардчилсан монголын залуучуудын холбооны /НАМЗХ/  тэргүүн, Нийслэлийн НАМЗХ тэргүүлэгч, НИТХ-ын төлөөлөгч хийж явсан. Энэ мэтчилэн МАН-ынхны халаа сэлгээ үргэлжилсээр. 

Салбар яам болон төрийн албаны дунд болоод, доод албан тушаалын томилгоо мөн л хийгдсээр байна гэх хэл ам ч гарсаар байгаа. АТГ-аас гаргасан мэдээллээр наймдугаар сарын 9-13-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 274 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 198 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Долоо хоногт дунджаар 200 орчим төрийн албанд томилогдож буй этгээд тус газарт шалгуулж байгаа юм. Үүнээс харвал, Төрийн албанд сардаа 800-1000 орчим халаа, сэлгээ болж байна гэсэн үг.  Энэ бүх томилгоо цар тахлын үеийн хуулиар Төрийн албаны зөвлөлөөс хамааралгүйгээр явж буй билээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2021-08-24 124.158.95.136

bugd zailaasai bilee ene ulsad yamarch ireedui gerel gegeetei zuil neg ch alga 2 saya baisan teever 20 saya bolchood bhad buulgaad 10 sayaar ereenees zamin uudruu achij bna gj hudlaa s***h zasgin gazar biahaar yah yum be yag odoo 22 sayaar achij baigaa shuu

Avatar

Зочин 2021-08-24 66.181.161.104

Намын наймаан дунд мэргэжлийн салбаруудын уналт үргэлжилсээр л бна.

Avatar

Зочин 2021-08-24 185.220.100.244

>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-24 66.181.179.90

МАН-ын нэрийг олон түмний дунд навс унгаж буй албан тушаал мөнгөний хулгай шуналаа дийлэхээ байсан Оюунхорол, Сарангэрэл гэсэн авгай нар өөрснөө ухаарч болих хэрэгтэй. нам ньч өөрснөө нэр нүүргүй боллоо ичих мэдрэмж 00 болжээ…..

Avatar

иргэн 2021-08-24 66.181.178.46

Батнасанг МТЗ ТӨҮК-ийг хариуцуулж тавьсаныг дэмжиж байна. УИХ-ын гишүүн байхдаа сонгогдсон тойргийнхоо сумдад тодорхой зүйл хийсэн аливаа хариуцсан ажилдаа махруун зүтгэлтэй хариуцлагатай хүн юм гэж харагддаг. Харин одоо л юу чаддагаа харуулах цаг ирж дээ. Батнасанд итгэж найдаж байна аа.

Avatar

Ard 2021-08-24 202.131.225.197

Shalgah ulsuud ih baina daa ireeduin shudarga zaluust… hereg huuchirdaggui sain sanaad avaarai zaluusaa

Avatar

Зочин 2021-08-24 103.26.195.216

Нийгмийн мэдээллийн хэрэгсэл ашиглан өөрт таалагдаагүй жирийн иргэнээс эхлээд төрийн тэргүүний нэр төрд нь хэрцгийгээр халдаж, бүдүүлгээр дайрч доромжилж кайф авдаг гаж донтнууд цөөн боловч байсаар байна. Төр засаг ч хувийн хэвшилд ч албан тушаал өөрчлөх шаардлага өдөр тутам гардаг үйл ажиллагааны ердийн горим юм. Ард түмнээс таван хувийн санал аваагүй хорчингууд хорслоо татаа

Avatar

Зочин 2021-08-24 103.10.23.168

Үхсэн банш царайтай эмгэн яагаад өндөр албан тушаалаар шагнуулаад байдаг юм бол учир бгадаа

Avatar

Зочин 2021-08-24 202.126.94.99

Терийн албаны зевлел гэж ямар ч хэрэггуй газар татан буулгавал таарна. Томилолт арай хэтэрч бна, хариуцлагын тогтолцоо хаана ч алга!!! Олон жилээр уурэг гуйцэтгэсэн дарга нар , жишээ нь боловсролын яам!!!

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-08-24 202.9.46.44

ХҮЭРЭЛСҮГ ДАРГА БОЛОН ТҮҮНИЙ ДООРХИ ХҮН СҮГНҮҮДЭЭ МОНГОЛ УЛСЫГ БАЛЛАЖ БАЙГАА ЮМ БОЛ ИХ ГЭГЧ 76 СҮГНИЙ ЦУГЛУУЛУГА БИЛЭЭ СОНГУУЛЬ БОДОХООС ЭХ ОРНОО БОДДОГГҮЙ ТИЙМ ЗАНГАНД ОРЖ 30 ЖИЛИЙГ ҮР ДЭНГҮЙ ӨНГӨРӨӨЛӨӨ ЗОРИГ ГАРГААД ЭНЭ ИХ ХУРАЛ ОЙРЫН 10 ЖИЛДЭЭ ЯМАРЧ СОНГУУЛЬ ХИЙХГҮЙ ГЭЭД ШИЙДВЭР ГАРГАЖ НЭГ ЭХ ОРНОО АВАРААЧ ТА БҮХНИЙГ ДЭМЖИЖ УЛСАА ХӨГЖИХИЙГ ХАРЖ СУУСААР ИРГЭД БИД БАС ХҮН СҮГНҮҮД БОЛООД БАЙНА БИД НАЙДСААР ЛТСУУНА ЭР ЗОРИГ ГАРГААД УЛСАА Л АВАР ААЧ 10 ЖИЛ СОНГУУЛЬГҮЙ АМЬДАРЯА

Avatar

Sergln 2021-08-24 185.220.102.248

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг KOZEL Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, ёрын гийгүүлэгч

Avatar

Зочин 2021-08-24 139.5.217.45

Яг л хэлжээ. Боловсролгүй. зальтай есэн шид нь бүрэлдсэн хүн шүү.

Avatar

Иргэн 2021-08-24 103.136.254.8

Ерөнхийлөгчийн засагтай болъё гэж. Энэ нам дагасан ноход улс орныг маань сүйдлэхнээ. Ямар хариуцлага тооцох эзэн байхгүй. Хөгшин улс төрчид тэтгэвэртээ гардгүй ээ.

Avatar

Зочин 2021-08-24 66.181.188.216

Больж үз

Avatar

Зочин 2021-08-24 202.9.46.52

АЛБАН ТУШААЛ АВЧ ЧАДААГҮЙ АН НАМЫНХАН ӨМДӨӨ НОРГООД ЭХЛЭВ ҮҮ.

Avatar

Зочин 2021-08-24 202.179.25.8

Хийх ажилгүй сууж байгаа хүмүүст юунд нь атаархах вэ дээ. Ажил ундруулаад байвал атаархана кккк.

Avatar

Зочин 2021-08-24 202.126.93.206

Төрийн албаны хууль нэртэй завхарсан хуулиЙг халах хэрэгтэй. Төрд чадвартай хүмүүсийг ажиллуулах боломжгүй, хуулийн халхавч дор залхуу, толгойгүй, сэтгэлгүй хүмүүс Яам тамгын газар шигдэн суусаар байна. Төрд чадвартай сайн хүмүүсийг шууд томилдог байх хэрэгтэй.

Avatar

зочин 2021-08-24 66.181.166.70

ер нь төрийн албыг хийдүүлдэг хувийн ашиг хонжоо харж ажилладаг сэтгэлгүй зүтгэлгүй нөхдүүдийг халж чаддаг нэгнийг нь томилох нь зөвөө.

Avatar

Нүцгэн үнэн 2021-08-24 139.5.218.161

Ковид-19 цар тахалтай зэрэгцээд МАН- ын цар тахал дэгдээд иргэд улам хүндрэх төлөвтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж