"The Hu" хамтлаг аялан тоглолтоо Америкаас эхлүүлнэ | News.MN

"The Hu" хамтлаг аялан тоглолтоо Америкаас эхлүүлнэ

"The Hu" хамтлаг аялан тоглолтоо Америкаас эхлүүлнэ

"The Hu" хамтлаг аялан тоглолтоо Америкаас эхлүүлнэ

Монголын хүннү рок урсгалыг дэлхийд цуурайтуулж буй  "The Hu" хамтлаг 2021 оны анхны аялан тоглолтоо эхлүүлэх гэж байна. Тэд энэ удаа “Хүн” нэртэй аялан тоглолтоо АНУ-аас эхлэхээр төлөвлөжээ. Хамтлагийн залуус наймдугаар сарын 28-нд эх орноосоо мордох бөгөөд есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал тоглолт хийхээр төлөвлөсөн байна.

"The Hu" хамтлагийн хоёр дахь цомгийн ажил дууссан бөгөөд одоохондоо шинэ цомгийн талаарх мэдээллээ нууцалж байгаа аж.

Энэ талаар хамтлагийн продюсер Б.Дашдондог хэлэхдээ “Хамтлагийн залуус эх орондоо байх хугацаандаа уран бүтээлдээ анхаарч ажиллалаа. Бидний уран бүтээлийн төлөвлөгөө эхнээсээ гарч, аялан тоглолтоо хийнэ. Шинэ цомгийн нээлтээ хийсний дараагаар уран бүтээлийн дээжээ цацах болно. Хоёр дахь цомгийн нээлтээ гадаадад хийх байх” гэв.

Тэдний хувьд 2019 онд  амжилт, бүтээлээр арвин жил байсан. Хамтлаг дэлхийд гарч, Европыг байлдан дагуулсан. Нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн билээ.

МОНГОЛ ХАМТЛАГ АНХ УДАА “BILLBOARD”-ИЙГ ТЭРГҮҮЛЭВ

Монгол хамтлаг түүхэндээ анх удаа “Billboard”-ийг тэргүүлсэн нь "The Hu". Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог  нь өнгөрөгч 2019 оны дөрөвдүгээр сард “Billboard”-ийг тэргүүлж, тэдний араас Солонгосын алдарт BTS хамтлагийн Map Of The Soul: PERSONA жагссан юм. Ийнхүү  ийнхүү хэдэн долоо хоногийн турш “Вillboard-ийг тэргүүлсэн BTS-ийг "The Hu" хамтлаг ардаа орхисон нь тэдний анхны амжилт байлаа.

“ГЭРЭГ” ЦОМОГ ДЭЛХИЙ ДАЯАР ЭРЭЛТ ҮҮСГЭВ

Тэдний  “The Gereg” цомгийн нээлт 2019 оны есдүгээр сарын 13-нд АНУ-д болж, дэлхий даяар худалдаалж эхэлсэн. “The Gereg” цомог нийт есөн дуутай. Үүнд: “The Gereg”, “Wolf Totem”, “The Great Chinggis Khaan”, “The Legend of Mother Swan”, “Shoog Shoog”, “The Same”, “Yuve Yuve Yu”, “Shireg Shireg”, “Song of Women” зэрэг дуунууд багтаж байгаа юм.

"THE HU” ХАМТЛАГТ ЧИНГИС ХААНЫ ОДОН ГАРДУУЛЛАА

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр /2019.11.27/  "The Hu" хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг олгосон билээ. Анх 2005 оноос Чингис хаан одонг олгож эхэлсэн бөгөөд энэ жил “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондогт энэ одонг гардуулсан юм.

THE HU” ХАМТЛАГ 2020 ОНЫ ТАВДУГААР САРД ЭХ ОРОНДОО ИРСЭН

Монголын “The Hu” хамтлаг 2020 оны тавдугаар сард Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэхдээ “Монголын “The Hu” хамтлаг дэлхийн олон улс орноор аялан тоглолт хийж байгаад Австрали улсад хоёрдугаар сарын дундуур очсон. Тэр үед Австрали улс хилээ хаагаагүй байсан. Тэднийг очоод удаагүй байхад цар тахлын улмаас Австрали улс дахь бүх тоглолтууд цуцлагдсан. Мөн олон улсын нислэгүүд зогсч, эх орондоо ирэх боломжгүй болсон.

Австрали улсын Элчин сайдын яаманд хамгийн анх хандаж бүртгүүлсэн 30 хүний тоонд “The Hu” хамтлагийнхан багтсан байдаг. Хамтлагийнхан өнгөрөгч хоёрдугаар сараас хойш эх орондоо ирэх хүсэлтийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд Хятадын Ухань хот руу ниссэн тусгай үүргийн онгоцоос хойш 12 удаагийн нислэг үйлдсэн. Энэ бүх нислэгт “The Hu” хамтлагийг “Хүндэтгэх шалтгаантай иргэд биш” гээд хүсэлтийг нь хүлээж авдаггүй байсан.  Хамтлагийн залуус бидний шаардлагад маш хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнөөдөр тавдугаар сар гарчихлаа. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд “The Hu” хамтлагийнхан тэвчээртэй хүлээсэн. Харин энэ удаа Улсын онцгой комиссоос тус хамтлагийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэх шаардлагатай гэж эх оронд нь авч ирсэн. Тэд  хэн нэгэн хүний боломжийг булаагаад эх орондоо ирсэн гэж битгий ойлгоорой. Тэд өмнө нь маш олон хүмүүсийг хүндэтгэн, явуулсан” гэдгийг хэлж байв.

ДОМОГТ “МЕТАЛЛИКА” ХАМТЛАГ ТЭДНИЙГ ОНЦЛОВ

Алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан. Хамтлагийн шинэ дууг “iTunes store”-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлж, “Billboard” чартад оржээ.

Тэдний шинэ уран бүтээлийг домогт “Металлика” хамтлаг фэйсбүүк, твиттерт хуудаснаа онцолж байсан удаатай.

Тэдний "The Gereg” цомгийн талаар Австралийн алдарт хөгжмийн зохиолч, тоймч Мич Чарьлтон шүүмж, магтаал нийтлэл бичсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Тэрбээр “Хөгжимд хил гэж үгүй, хязгаар гэж байхгүй. Бразилд Сепултюра, Германд Раммштайн, Австралид Эй-Си Ди-Си, харин одоо Монголд "The Hu" байна. Дорно, Өрнө халз тулгарсан газраас та бидэнд одоохондоо хөгжмийн ертөнцөд буй бүхнээс тэс өөр, жинхэнэ язгуурыг авчирч байгаа нь энэ. Эдгээр Монгол залуус ой тоонд багтамгүй аялгуугаараа дэлхий дахинд өөрсдийн соёлоо таниулж байна. "The Hu" хамтлаг, басхүү, тоглож байгаа хөгжмийг таалахын тулд дуулж байгааг заавал бүрэн ойлгох ёстой бишийг ч баталж байгаа юм” гэж тэрбээр нийтлэлдээ онцолж байв.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-24 185.220.101.251

>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-24 84.226.106.121

Rock metal hogjim mandrugai!!!!

Avatar

Зочин 2021-08-24 192.82.67.148

Baahan mgl ner zuusen hujaa

Avatar

Эрка 2021-08-24 66.181.177.144

THeE HU хамтлагтаа амжилт хүсье… Британы хит парадад түрүүлж, Америкт GRAMMY шагнал авна шүү… Тийм боломж маш их байгаа шүү….. Хичээгээрээй

Avatar

onon moron 2021-08-24 66.181.161.78

Hu hamtlagiin shine aylald ondor amjilt huseye,
Ta buhen Mongoliig delhiid tugeegchid, taniulagchid,
ta naraar uneheer baharhdag
Uragshaa

Avatar

Зочин 2021-08-24 103.212.118.239

Үнэхээр хүний сэтгэлийг сэргээсэн сайхан дуутай дуутай шүү. Ёстой хүний цог заль, хийморь лундааг сэргээдэг юм шиг ээ. Амжилт хүсье! Энгийн хирнээ агуу, агуу

Avatar

Зочин 2021-08-24 59.153.115.167

Би 68 настай эмээ. Тэдний тоглолтыг тв-ээр үзээд бахархсан шүү. Гадаадынхан байтугай ямарч насныхан үзэж сонсож таалж байна шүү дээ. Залуучууд минь, сайн юмыг сайхнаар хүлээж авч сур. Битгий атаархацгаа. Атаархаж байгаа бол өөрийгөө шинжиж дүгнэлт хий. Чи юу хийж бүтээж яаж амьдарч байгаагаа эргээд бод, зас. THE HU хамтлагийн залуустаа амжилт хүсье. Аян замдаа сайн яваарай. Монгол улсынхаа нэрийг улам дуурсгаарай.

Avatar

Их талын үнэнч сонсогч 2021-08-24 202.21.108.249

Залуустаа_нэрт Хамтлагынхандаа Улам Их Ажил Хүсье! Америкийн 2дах тур, 2дахь шинэ Цомгийг нь тэсэн ядан хүлээж сууна

Avatar

XYNII UYMAND SHUNAJ, BAINGA XULGAILJ 2021-08-24 216.38.195.77

DULAANAA XIIJ CHADGYI, GADNIIXAND ZASSGLUULJ.
BUSDIIGAA, ULSAA, XYCHILJ,VKTSINDAJ.

Avatar

Зочин 2021-08-24 142.117.91.176

Edniig hen uzdii uhsen b**s. Har tamhichdiin cugaldag heden nuhend l baahan opilj bgad irne biz

Avatar

Зочин 2021-08-24 66.181.188.216

Чи зохиолын дуугаа сонсолдоо . Бас тэр дуучдаа аваад 13 оронд очоод дуулуулах гээд үздээ . Хэн үзэх бол .

Avatar

Сээгий 2021-08-24 202.55.188.42

Эргүү п***а вэ

Avatar

news.mn deer yariad,olon ylcad yariad, ashigtaigaa goej,ursuldugchuu,muulj 2021-08-24 216.38.195.77

cp xamgaaltryy,CTANTSRUU,
ZASAGLUULJ BAIGAA NI XAANAA BAINAA. SANAATAI.

Avatar

Зочин 2021-08-24 202.126.88.59

engiin humuus tusgai uurgiin ongotsond orj chadahgui bhad ed nar urduur orj ircheed odoo iim yum bichihguiee

Avatar

Сээгий 2021-08-24 202.55.188.42

Мөнгөтэй нь л суунашдээ эргүү пязда минь. Чам шиг гуйлгачд бол алхаж явж бгаал үхнэ

Avatar

Зочин 2021-08-24 202.126.90.10

Guitsed yumaa unshchihgui iim tseneg yum chin yaaj tusgai uuriin ongotsond bagtaadgiin chamaig hha

Avatar

Зочин 2021-08-24 211.36.140.181

амжилт!!!! Урагшааа

Avatar

зочин 2021-08-24 202.21.100.210

Хүннү рок мандтугай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж