Улсын дуурь бүжгийн эрдмийн театр (УДБЭТ) Covid-19-ийн үед халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримталж байгаа талаар тус театрын маркетингийн ахлах менежер Н.Отгонжаргалаас тодрууллаа.
Тэрбээр “Үйл ажиллагаа маань арван сард нээлтээ хийж, зургаан сард дуусдаг онцлогтой. Энэ жил УОК соёл урлагийн үйл ажиллагааг нээлттэй болгох шийдвэр гаргавал арван сарын эхээр “Аида” дуурь, эсвэл гала концерт гэсэн хоёр сонголттойгоор нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна.
Манай театр УОК-ын зааврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж байна. Нийт 200 гаруй уран бүтээлч, албан хаагчтай учраас цаг цагаар цуглуулж, нэг цугларалтад 10-20 хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэлээ хийн, зөрөн ажиллаж, улавч өмсөж, халдвар ариутгалын дэглэмийг сайн сахиж байна” гэв.
Х.ДАВААХҮҮ
зочин 2021-08-23 202.21.100.210
Хөгжмийн сургуулийн хэдэн сурагчид шахалтаар үзэх байхдаа
Зочин 2021-08-23 198.98.62.107
!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Хотын уугуул иргэн 2021-08-23 192.82.70.58
Covid-19 -ийн бас нэг голомт үүсгэх нь дээ. Соёлын төв өргөө, Драмын театрын гашуун туршлагаас сургамж авахгуй хашаа амьтад вэ. “Аида” дуурийн нээлт хийхгүй бол үхчих гээд байгаа юм уу
Зочин 2021-08-23 66.181.191.161
Chi hotiin uuguul bish huduunii ork l bna daa!