“Эрдэнэ сумын Засаг дарга буруугүй болохыг тогтоосон”

Хуучирсан мэдээ: 2021.08.23-нд нийтлэгдсэн

“Эрдэнэ сумын Засаг дарга буруугүй болохыг тогтоосон”

“Эрдэнэ сумын Засаг дарга буруугүй болохыг тогтоосон”

Төв аймгийн Эрдэнэ сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт байх “Урт гозгор” гэх газарт “Эрдэнэ олово” нөхөрлөл нь хууль бусаар газрын хэвлийд халдаж, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна гэх асуудлаар Экологийн цагдаагаас шалгалт хийжээ. Шалгалтаар Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга тогтоол зөрчин, ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн гэх мэдээлэл цацагдсан юм.

Гэвч уг хэрэгт Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга холбоогүй болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон тухай “Эрдэнэ олово” компанийн захирал М.Батчулуун хэлээд, энэ талаар тайлбар өглөө.

Тэрбээр “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга хууль зөрчиж, гэрээ байгуулсан гэж буруу мэдээлэл тарсан нь надаас болсон. Манай компани А лицензтэй. А лицензийнхээ дагуу гэрээ байгуулаад, ашигт малтмал олборлох ёстой байсан. Гэтэл бичил уурхайгаараа ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан нь миний алдаа. Хууль зөрчсөн ямар ч асуудал байхгүй. Экологийн цагдаагийн газраас шалгаад, Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр болон манай компани буруугүй болохыг тогтоосон. Надаас болж буруугаар ойлгогдсонд Эрдэнэ сумын Засаг даргаас уучлалт гуйя” гэв.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж