Хүүхэд, залуучуудын театр энэ онд ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2021.08.23-нд нийтлэгдсэн

Хүүхэд, залуучуудын театр энэ онд ашиглалтад орно

Хүүхэд, залуучуудын театр энэ онд ашиглалтад орно
Хотын дарга Д.Сумъяабазар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар болон бусад албаныхан өнөөдөр (2021.08.23) Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.
Тодруулбал, Хотын дарга Д.Сумъяабазар Хүүхэд, залуучуудын театрын барилгыг ашиглалтад оруулахад дутагдаж байгаа эд материал, хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Мөн нийслэл, дүүргээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар есдүгээр сарын 5-ны дотор бичиг баримтаа бүрдүүлэн ирэхийг Соёлын дэд сайд М.Батбаяр болон уг барилгын ажлыг хариуцаж байгаа компанийн удирдлагуудад даалгав.
Ингэснээр дутагдаад байгаа хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж, Хүүхэд, залуучуудын театрыг энэ оны сүүл гэхэд ашиглалтад оруулах бүрэн боломжтой болж буй талаар дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотголоо. Мөн дүүргийн 12 давхар барилгын явцтай танилцлаа. Барилга ашиглалтад орсноор дүүргийн иргэд нэг дороос төрийн үйлчилгээ авах бүрэн боломжтой болох юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж