Сингапур дахь “Монголын хөлөг онгоц”-ны үйл ажиллагааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2021.08.23-нд нийтлэгдсэн

Сингапур дахь “Монголын хөлөг онгоц”-ны үйл ажиллагааг зогсоожээ

Сингапур дахь “Монголын хөлөг онгоц”-ны үйл ажиллагааг зогсоожээ

Жилийн өмнө буюу 2020 оны наймдугаар сард Малайзын тэнгисийн хамгаалалтын алба 620 мянган ам.долларын үнэ бүхий 650 мянган тамхи тээвэрлэж явсан ачааны жижиг онгоцыг саатуулахад Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй байсныг олон улсын хэвлэл мэдээлж байв.

Ийм төрлийн мэдээ гадаад, дотоодын хэвлэлээр байнга цацагддаг. “Монголын далбаа бүхий хөлөг онгоц Филиппинд саатуулагджээ”, “Хойд Солонгосын усан онгоц Монголын далбааг ашиглан, БНСУ-ын хилийг  нэвтэрчээ”, “Монголын далбаатай хөлөг онгоц хар тамхи зөөвөрлөж яваад баригджээ” гэж мэдээлэх бүрт Монголын нэр хүнд дэлхийд шившиг болоод үлддэг байлаа.

Хоёр их гүрний дунд орших, далайд гарцгүй Монгол Улс 2003 оноос төрийн далбаагаа  бусдад “ашиглуулж”  ирсэн байдаг. Хууль, журмын дагуу далбааг нь ашиглаж байгаа хөлөг онгоц эзэмшигчид тухайн улсын Засгийн газарт асар олон мянган ам.доллар төлөх ёстой. Өнгөрсөн 18 жил Монгол Улс далбаагаа ашиглуулж ирсний төлбөр, хураамж нэрээр хэчнээн төгрөг олсон нь тодорхой бус байсаар ирсэн.

Монголын хөлөг онгоцны бүртгэл бүртгүүлэх тухай албан ёсны хүсэлтийг Монгол-Сингапурын хамтарсан компани хүлээн авдаг.

Ингэхдээ зөвхөн худалдааны хөлөг онгоц бүртгэдэг аж. Тус компани хөлөг онгоцны өмнөх бүртгэлийн талаарх мэдээлэл, чанар, ангилал, багийн бүрэлдэхүүн болон шаардлагатай бусад мэдээллийг судалж зургаан сарын хугацаатай гэрчилгээ олгодог бөгөөд дахин хүсэлт гаргасан тохиолдолд нэг жилээр сунгаж иржээ.

Өнгөрсөн 18 жилийн хугацаанд Монголын далбааг ашиглах хүсэлтэй 3500 гаруй хөлөг онгоц бүртгэснээс 358 нь идэвхтэй ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Далайн захиргааны газрын мэдээлснээр, идэвхтэй ажиллаж буй хөлөг онгоцуудаас хамгийн олон нь буюу 107 нь Сингапурт байна. Мөн Малайзад 58, Хонконгод 31, Панамд 24, Белизэд 14, БНИУ-д 13, Японд 13, БНСВУ-д 11, БНХАУ-д 10, бусад оронд 76 онгоц Монголын далбааг “ашиглаж” буй аж. 2019 онд гэхэд Монголын далбаатай 11 хөлөг онгоц зөрчил гаргасан нь олон улсад бүртгэгджээ.

Монголын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлэх тухай албан ёсны хүсэлт олгодог Монгол-Сингапурын хамтарсан компанид голдуу эрх мэдэлтнүүдийн эхнэр хүүхэд, эгч ах, дүү нар ажилладаг. Жишээлбэл, Н.Энхбаярыг эрх мэдэлтэй явах үед түүний төрсөн дүү Н.Энхтуяа нэг хэсэг Сингапурт Монголын далайн тээврийг хариуцаж ирсэн байдаг.

Нийтдээ дөрөвхөн ажилтантай, бүртгэлийн хураамжаас жилдээ 500 мянган ам.доллар авч, үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг тус компани Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа эрхэлсэн хөлөг онгоцуудад далбаагаа ашиглах зөвшөөрлийг ямар замаар хэрхэн олгож байсан нь анхаарал татаж байгаа юм.  Эндээс хууль бус бараа бүтээгдэхүүн тээвэрлэж яваад баригдсан Монголын далбаатай хөлөг онгоцуудад далбаа ашиглах зөвшөөрөл олгохдоо авлига, хээл хахууль авсан уу гэх асуулт дагалдах нь зүйн хэрэг.

Тиймээс Гадаад харилцааны яам, тэр тусмаа дэд сайд Б.Мөнхжин энэ асуудалд анхаарал хандуулж,  Монголын далбаа ашиглах зөвшөөрөл олгож ирсэн Сингапур дахь Монголын далайн тээврийг эрхэлж ирсэн компанийн үйл ажиллаг шалгах ажлын хэсгийг ахалсан байдаг.

Шалгалт хийсэн ажлын хэсгээс Сингапур дахь "Монголын хөлөг онгоц" ХХК-ийг татан буулгах дүгнэлт гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, шалгалтын мөрөөр  дээрх компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.

Зам тээврийн хөгжлийн яамныхны өнгөрсөн 18 жилд шийдэж “дийлээгүй” асуудлыг залуу сайд ямар байсан зоригтойгоор шийдвэрлэж, цаашид Монголын нэрийг дэлхийд шившиглэхээс “аварсан”-д мэргэжлийнхэн ам сайтай байна.

Харин Сингапур дахь “Монголын хөлөг онгоц” ХХК-д хэний эгч, ах дүү нар ажиллаж, Монголын далбааг хэчнээн хууль бус зүйлд ашиглуулсныг шалгах нь АТГ-ын хийх ажил юм. Үүнээс гадна гадаад дипломат паспорт ашиглан, хууль бус асуудалд нэр холбогдсон дипломат албаныхнаас дипломат албаа цэвэрлэж чадвал жинхэнээсээ Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнжинд "браво" гэе.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж