Өмнөговь, Дундговь аймгуудын түрүү бөхчүүд тодорлоо | News.MN

Өмнөговь, Дундговь аймгуудын түрүү бөхчүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2021.08.23-нд нийтлэгдсэн

Өмнөговь, Дундговь аймгуудын түрүү бөхчүүд тодорлоо

Өмнөговь, Дундговь аймгуудын түрүү бөхчүүд тодорлоо

Өмнөговь, Дундговь аймгуудын эрэмбэ тогтоох, цол олгох хүчит 128 бөхийн барилдаан өнгөрөгч амралтын өдрүүдэд болов.

Улсын онцгой комиссын зүгээс аймаг, нийслэлийн засаг дарга нарт хурдан морь, бөхийн барилдааныг наймдугаар сарын 21-нээс хойш зохион байгуулахгүй байх үүрэг хүргүүлсэн юм.

  • Өмнөговь аймаг: Номгон сумын харъяат, аймгийн арслан М.Адъяахүү түрүүлж, хурц арслан болсон бол Гурвантэс сумын харъяат, сумын заан Б.Баянсүх үзүүрлэж, “Аймгийн заан” цол хүртжээ. Их шөвөгт Гурвантэс сумын харъяат, аймгийн начин Т.Далайням, Номгон сумын харъяат, аймгийн заан Ц.Анхбаяр нар үлдсэн байна.

Улсын харцага Ц.Одбаяр тэргүүтэй Өмнөговь аймгийн улсын алдар цолтой бөхчүүд аймаг, сумын цолтой бөхчүүддээ боломж олгож, өөрсдийн хүсэлтээр барилдахгүйгээ мэдэгдсэн юм.

Аймгийн хурц арслан М.Адъяахүү
  • Дундговь аймаг: Өлзийт сумын харъяат, сумын заан Ц.Хүрэлбаатар түрүүлж, “Аймгийн арслан” цол хүртсэн бол Сайхан-Овоо сумын харъяат, сумын заан Э.Мөнхболд үзүүрлэж, “Аймгийн заан” цол хүртжээ. Их шөвөгт Өндөршил сумын харъяат, аймгийн арслан Х.Батбаяр, Эрдэнэдалай сумын харъяат, аймгийн арслан Д.Энхболд нар үлдсэн байна.

Дундговь аймгийн эрэмбэ тогтоох бөхийн барилдаанд улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин А.Алтанхуяг, улсын начин Э.Даш нар барилдаж, улсын начин А.Алтанхуяг дөрвийн даваанд, улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин Э.Даш хоёр тавын даваанд тус тус өвдөг шорооджээ. Улсын цолтнууд сумын заануудад өвдөг шороодсон аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-23 185.220.102.249

!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-23 202.179.26.147

turiin zahiramjiig ul toodog shaas

Avatar

nogoo nyamaa barildaagui yum uu daa.. 2021-08-23 202.55.191.130

nogoo ymaa nyamaa barildaagui yum uu dee. ter ug ni tvjildeed tvrvvleh l baisan daa..

Avatar

kk 2021-08-23 139.5.216.145

үнэн УОК ч чадахгүй л байхаа жирийн иргэдэд л эр бар шүү дэ манай дарга нар

Avatar

Зочин 2021-08-23 103.229.122.203

УОК-ын шийдвэр ч шууд л аймгийн засгуудад нулимуулаад эхэллээ дээ, одоо тэгээд нулимуулаад сууж байдаг УОК юм уу, чадлыг нь харж дээ, уг нь шийдвэр зерчигчдийг шийтгэж чадахгуй бол шийдвэр гаргах хэрэггуй л баймаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж