Талибууд америк цэргийн хувцас хэрэглэлээр гангарч, АНУ-д үйлдвэрлэсэн буу барин гэрэл зураг даруулж, дүрс бичлэг хийлгэснээ цахим орчинд дэлгэжээ.
Талибаны ухуулгын сувгуудаар цацагдсан тэдгээр дүрс бичлэгүүдээс харахад Бадри313 нэртэй тусгай салаа америк цэргийн хувцас хэрэглэлээр бүрэн тоноглож, Кабулд тодорхой байршлуудыг “хамгаалах” үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ.
بدري ۳۱۳ قطعه
د ارګ او د کابل ښار د حساسو سیمو امنیت په غاړه لري pic.twitter.com/dSSgnuAUbM— Qari Saeed Khosty (@SaeedKhosty) August 17, 2021
Эх сурвалжуудын мэдээлснээр талибууд америк цэргийн хувцас, хэрэгсэл, зэвсгүүдийг АНУ-ын арми нутаг буцахдаа афганчуудад үлдээсэн нөөцөөс олж авсан аж.
Цахим орчинд тарсан зургуудаас харахад үргэлж углааш өмсөж, алчуураар толгойгоо ороож, АК-47 буу барин явдаг талибууд сум нэвтэрдэггүй хантааз, дуулга, шөнийн дуран зүүж, М4, М16 буу барьсан нь танигдахааргүй аж.
Мөн тэд “шинэхэн” хувцастайгаа дэлхийн хоёрдугаар дайны нэгэн алдарт зургийг дуурайн зураг авахуулжээ. Тухайлбал, 1945 оны Иво Жимагийн тулаанд ялсан америк цэргүүд Сүрибачи уулын оргилд АНУ-ын далбааг мандуулж буй алдарт гэрэл зургийг талибууд дуурайн, өөрсдийн далбааг мандуулж байгаагаар зураг авахуулсан байна. Гэвч эл зураг маш их шүүмжлэл дагуулж, америкчуудын уур бухимдлыг ихээр төрүүлэх болжээ.
Эх сурвалж: RT, BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ