Хүний амь хөнөөсөн этгээдийг 24 жилийн дараа барив

Хуучирсан мэдээ: 2021.08.23-нд нийтлэгдсэн

Хүний амь хөнөөсөн этгээдийг 24 жилийн дараа барив

Хүний амь хөнөөсөн этгээдийг 24 жилийн дараа барив

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид одоогоос 24 жилийн өмнө хүний амь нас хөнөөгөөд зугтсан этгээдийг илрүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 51 настай, эрэгтэй А гэгч уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна. Хэрэгтэн талийгаачтай танил байсан аж.

Налайх дүүргийн Прокурорын газраас наймдугаар сарын 9-ний өдөр А-г яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хэрэгтэн "Талийгаачийг хувийн таарамжгүй харилцааны улмаас хөнөөсөн" гэж мэдүүлжээ. 1996 оны аравдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Налайх дүүрэгт гарсан уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг тасралтүй өнөөдрийг хүртэл явуулсны үр дүнд  хэрэгтнийг ийн баривчилжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж