Афганы дайчид энэ оны анхны ялалтаа байгуулж, Афганистаны гурван ч хотоос талибуудыг хөөн гаргалаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар америк цэргүүд Афганистаныг орхин гарснаас хойш талибуудын үйл ажиллагаа эрчимжиж, бараг цус урсгалгүйгээр 10 өдрийн дотор Афганистаны засгийн газрыг эзлэн авсан. Тэр даруйдаа талибууд 1996 онд ашиглаж байсан “Афганистаны исламын эмират” гэх нэрээ сэргээж байгаагаа мэдэгдсэн юм.
Харин Афганистаны Абдул Хамид Дадгарын удирдсан дайчид бууж өгөхөөс татгалзан тулалдаж байгаа аж. Тэд Кабулаас ердөө 160 орчим км зайтай Баглан мужийн Де Пул-е-Хесар, Дех-е-Салах, Бану гэх гурван ч хотоос талибуудыг хөөж, 20 дайчин олзолж, 15 талиб устгасан байна.
Болсон явдлын тухай Талибаны тал “Эл гэмт хэргийг үйлдсэн бүх этгээдийг огт өршөөхгүй. Ямар ч яриа хэлэлцээр хийхгүй” гэж мэдэгдсэн бол тулаанд оролцсон афган цэрэг Седикүлла Шужа “Бид Афганистаны түүхэнд үлдэхээр зүйл хийлээ. Талибууд хуягт машинтай байсан ч зоригт ард иргэд тэдэн рүү чулуу шидэлсээр хөөн гаргав. Бид эцсийн амьсгал хүртлээ талибуудыг хүлээн зөвшөөрч чадахгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалжуудын үзэж байгаагаар, дээрх ялалтыг байгуулсан дайчид Афганистаны умард хэсэгт үйл ажиллагаа явуулж буй Алдарт моджахедын удирдагч Ахмад Шах Масудын хүү Ахмад Масуд, Афганистаны засгийн газрын дэд ерөнхийлөгч асан Амрулла Салех нарын талибуудын эсрэг хөдөлгөөнөөс тусдаа байж магадгүй гэнэ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ