“Улсын Онцгой комисс хуралдан, 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн 06.00 цагаас нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзлээ. Тус шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийднэ” гэх мэдээлэл өчигдөр (2021.08.22) цахим орчинд хурдацтай тархсан.
Тус мэдээллийн талаар Засгийн газраас тодруулахад "Энэ бол ташаа мэдээлэл. Маргааш Засгийн газраар тийм асуудал хэлэлцэхгүй. УОК ч хуралдаагүй. Иргэддээ худал мэдээлэлд итгэж, төөрөгдөхгүй байхыг хүсч байна. Иргэдээс хандалт цуглуулах гэсэн сайтууд бус, мэргэжлийн мэдээллийн сайтуудаас үнэн бодит мэдээлэл авахыг анхааруулж байна” гэлээ.
Дашрамд дурдахад, өнгөрсөн хугацаанд халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдийн дунд хөл хорио тогтоож болзошгүй гэх хардлага байсан ч Засгийн газар дахин хөл хорихгүйг мэдэгдсээр ирсэн юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ