Мэнни Пакьяо: Зодог тайлах талаар бодож байна

Хуучирсан мэдээ: 2021.08.23-нд нийтлэгдсэн

Мэнни Пакьяо: Зодог тайлах талаар бодож байна

Мэнни Пакьяо: Зодог тайлах талаар бодож байна

Мэргэжлийн боксын домогт тамирчдын нэг Мэнни Пакьяо хоёр жилийн дараа дэвжээндээ эргэн ирж, өнгөрөгч амралтын өдөр "WBA" холбооны хагас хөнгөн жингийн аваргын төлөө Кубын Йорденис Угастай тулалдлаа. 12 үе үргэлжилсэн ширүүн тулааны эцэст 35 настай Угас шүүгчдийн саналаар ялалт байгуулан, аваргын бүсээ хамгаалсан юм.

Энэ жил 43 нас хүрэх Мэнни Пакьяо хамгийн сүүлд 2019 оны долдугаар сард АНУ-ын боксчин Кэйт Турмантай тулалдаж, аваргын бүсний эзэн болж байжээ.

Тулааны дараа Мэнни Пакьяо “Ирээдүйд магадгүй та бүхэн Мэнни Пакьяогийн тулааныг дэвжээнээс харахгүй байх. Би зодог тайлах талаар бодож байна. Зодог тайлах маань 60:40 гэсэн л харьцаатай байна даа” гэсэн бол ялагдсан талаараа ярихдаа “Энэ чинь л бокс шүү дээ. Рингэн дээр гараад дасахад хэцүү байлаа. Хөл маань чангарчихсан. Өнөөдрийн ялагдалд уучлаарай, гэхдээ би чадах бүхнээ хийсэн” гэжээ.

Улстөрчийн замналаа эхлүүлсэн Мэнни Пакьяогийн аваргын бүсийг өнгөрөгч нэгдүгээр сард хураасан тул тэрбээр алдсан бүсээ эргүүлэн авахын төлөө энэхүү тулааныг хийсэн юм. Мэргэжлийн боксын найман ангиллын дэлхийн аварга болж байсан тэрбээр замналдаа нийт 62 ялж, найм ялагдан, хоёр тэнцсэн үзүүлэлттэй.

Филиппиний үндэсний баатрыг ялсан Угас тулааны дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Гэхдээ юуны өмнө өнөөдөр надад рингэнээ гарах боломж олгосон Мэнни Пакьяод талархсанаа илэрхийлмээр байна. Багийнхан маань ердөө хоёр долоо хоног л бэлтгэл хийлээ. Гэхдээ тулааны үеэр би дасгалжуулагчдынхаа үгийг сонсч, тэдний хэлснийг хийлээ. Би та нарт өөрийгөө "WBA" холбооны аварга гэж хэлж байсан. Өнөөдөр өөрийгөө харууллаа. Пакьяог үнэхээр хүндэлдэг ч тулаанд би ялсан” хэмээн өгүүлжээ.

Йорденис Угас наймдугаар сарын 10-ны өдөр Пакьяотой тулалдах болсноо мэдсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж