Гринландын мөсөн бүрхүүл дээр түүхэнд анх удаа цас биш, бороо орлоо. Агаарын хэм үргэлж хасах байдаг хэдий ч ийнхүү бороо орсон нь дэлхийн цаг уурын өөрчлөлт ноцтой түвшинд хүрсний баталгаа болж байна хэмээн эрдэмтэд мэдээлжээ.
Бороо энэ сарын 14-нд бүтэн өдрийн турш орсон боловч бороог урьдчилж мэдээгүй эрдэмтэд хур тундасны хэмжээг хэмжиж амжаагүй аж. Учир нь Гринландад өмнө нь хэзээ ч бороо орж байгаагүй тул бүх цаг уурчид гэнэтийн энэ үзэгдлийг тооцоолоогүй байж.
Бороо орох үеэр Гринландад гурван өдрийн турш хэвийн хэмжээнээсээ илүү дулаан цаг агаартай байжээ. Тухайлбал, зарим хэсгээр хэвийн хэмжээнээсээ цельсийн 18 хэм илүү дулаарч, Нэгдсэн Вант улсын газар нутгаас даруй дөрөв дахин том мөсөн бүрхүүлийг хайлуулж, далайн түвшин нэмэгдсэн байна.
Судлаачдын үзэж байгаагаар, Гринландын бүх мөс хайлчихвал далайн түвшин зургаан метр дээшлэх ажээ.
Эх сурвалж: UNILAD
энэрэл 2021-08-23 192.82.87.79
их сонин юм болсон бна
Зочин 2021-08-23 198.98.62.107
>>>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-08-23 66.181.179.29
ene musnuud mun munh tsevdeguud hailj bolohgui shdee uuln hailval dooroos ni metan hii yalgarah bolno delhii shatah bolno
Зочин 2021-08-23 59.153.115.138
монгол дино амьдарч байсан үе шигээ сайхан болох нээ өмнөговь орж далайн эрэг дээр хэвтээд
Зочин 2021-08-23 202.126.89.214
Анх удаа ч гэх шиг. Наад доороос чинь амьтны битгий хэл диногийн яс олдоно. Антарктикаас хүртэл олдсон. Мэдлэггүй гарууд л ийм юманд итгэх байх даа, ккк.
Од 2021-08-23 202.126.89.34
Бүх юм с эв нэгдэл эв зүйтэй сайхан байгаасай. Бусад бүх юм сайхан байвал бид ч амар амгалан сайхан бна. Бусад хүмүүс зовж байвал бид ч мөн адил хэцүү болно. Цөөхүүлээ жаргаад үлдэнэ гэж үгүй билээ
МГЛ 2021-08-23 203.91.119.147
ямар их хувь тавиланга р бид нар эзэн нь болж төрвөө
Badarch taxar 2021-08-23 103.57.94.12
Aшгүй дэлхтй сөнөх нь британы арлыг живэхийг нь харах юумсан