Гринландын мөсөн бүрхүүл дээр түүхэнд анх удаа цас биш, бороо орлоо. Агаарын хэм үргэлж хасах байдаг хэдий ч ийнхүү бороо орсон нь дэлхийн цаг уурын өөрчлөлт ноцтой түвшинд хүрсний баталгаа болж байна хэмээн эрдэмтэд мэдээлжээ.
Бороо энэ сарын 14-нд бүтэн өдрийн турш орсон боловч бороог урьдчилж мэдээгүй эрдэмтэд хур тундасны хэмжээг хэмжиж амжаагүй аж. Учир нь Гринландад өмнө нь хэзээ ч бороо орж байгаагүй тул бүх цаг уурчид гэнэтийн энэ үзэгдлийг тооцоолоогүй байж.
Бороо орох үеэр Гринландад гурван өдрийн турш хэвийн хэмжээнээсээ илүү дулаан цаг агаартай байжээ. Тухайлбал, зарим хэсгээр хэвийн хэмжээнээсээ цельсийн 18 хэм илүү дулаарч, Нэгдсэн Вант улсын газар нутгаас даруй дөрөв дахин том мөсөн бүрхүүлийг хайлуулж, далайн түвшин нэмэгдсэн байна.
Судлаачдын үзэж байгаагаар, Гринландын бүх мөс хайлчихвал далайн түвшин зургаан метр дээшлэх ажээ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ