Монгол Улсын хэмжээнд наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 2.227.072 хүн, хоёрдугаар тунд 2.053.676 хүн хамрагджээ. Гэвч вакцинжуулаагүй хүн амаар дамжин халдвар тархах эрсдэл өндөр гэдгийг албаныхан дуулгах болсон. Улсын хэмжээнд Covid-19 авсан нийт хүүхдүүдийн 44 хувь нь 5-11, 0-17 насны 30 мянган хүүхэд байна. Тиймээс вакцинд хамрагдах боломжгүй 0-11 насны хүүхдүүдийг цаашид яах вэ гэдэг нь эцэг, эхчүүдийн анхаарлын төвд байна. Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн Биобэлдмэлийн үйлдвэрт 0-11 насныханд имммуноглобулин буюу халдвараас сэргийлэх уургийг тарихаар үйлдвэрлэлийн ажил ид өрнөж байна.
Иммуноглобулин нь Covid-19 үүсгэгч бичил биетүүдийн эсрэг хүний биед өвөрмөцөөр үүсэх дархлааны хамгаалалтын уургууд юм.
НЭМҮТ-өөс энэ талаар тодруулахад “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийн үйл ажиллагаа 2010 оноос нь зогссон. Өнгөрсөн зургадугаар сард Засгийн газрын хуралдаанд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан асуудлыг танилцуулснаар үйлдвэр хэвийн ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар иммуноглобулин үйлдвэрлэх ажил дунд шатандаа явж байна. Цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх, дархлааг нь дэмжих байдлаар хийнэ. Товчхондоо эмчийн заавраар булчинд тарих тарилга юм. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчийн заавраар хийнэ. Янз бүрийн насны хүмүүст туршилтаар тарихад гаж нөлөө үзүүлээгүй. Үр дүн сайтай байгаа. Хүний биед байдаг имммуноглобулин уургийг буцаагаад өөрт нь тарина гэсэн үг. 0-11 насны хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүний Covid-19-ийн эмчилгээнд шууд хэрэглэх боломжтой. Хүндэвтэр шатны эмчилгээнд эрт оруулахад хүндрэлээс маш сайн сэргийлэх чухал ач холбогдолтой” гэж онцлов.
Тус үйлдвэр нь иммунноглобулиныг 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх хүчин чадалтай юм байна.
Монгол Улсын хувьд иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагатай аж.
Харин Эрүүл мэндийн яамны зүгээс “Засгийн газраас 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг танхимын болон цахим хосолсон хэлбэрээр есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан. Тиймээс бид вакцинд хамрагдаагүй хэсгээ тодорхой хэмжээнд хамгаалах ёстой. Хэдийгээр 11-ээс доош насны хүүхдэд имммуноглобулин уураг тарина гэсэн шийдвэр албажиж гараагүй ч гэсэн үйлдвэрлэлийн ажил эхэлсэн. Бүтээгдэхүүнээ гаргасан. Эхний туршилт амжилттай болсон. Хоёрдугаар шатны судалгааны ажил хийгдэж байна” гэлээ.
Монгол Улсад өнгөрсөн долдугаар сарын эхээр дельта вирус бүртгэгдсэн. Ирэх есдүгээр сарын 15-наас эхлэн дельта вирусийн халдвар оргил үедээ хүрнэ гэдгийг ЭМЯ-наас анхааруулсан. Тиймээс есдүгээр сарын эхээр имммуноглобулин уургийг 0-11 насныханд тарих болов уу гэсэн хүлээлттэй байна.
Учир нь албаныхан дээрх уургийг хэдий хэр хэмжээгээр үйлдвэрлэсэн, хэзээ тарьж эхлэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
"Нийтийн буюу сүргийн дархлаа хэзээ тогтох вэ гэсэн асуулт иргэдийн дунд байна. Нийт хүн амын 60-90 хувь нь вакцин хийлгэж байж сүргийн дархлаа тогтоно гэж үздэг. Манай улсын хувьд насанд хүрсэн иргэдээ 100 хувь вакцинжуулбал хүн амын 65 хувьд хүрнэ. Монгол Улсын нийт хүн амын 35 хувь нь 0-17 насны хүүхэд. Хүүхдүүдээ вакцинд хамруулахгүйгээр нийтийн дархлааны талаар ярих боломжгүй" гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр мэдэгдсэн юм.
иргэн 2021-08-23 202.131.227.82
ХААНАХЫН ХЭНИЙ БОДЛОГЫГ ДЭМЖЭЭД ИРЭЭДҮЙ БОЛСО ҮР ХҮҮХДҮҮДЭЭРЭЭ ТОГЛОХ ГЭЭД БАЙНА ВЭ. НЭГ Л ОЙЛГОМЖГҮЙ
Зочин 2021-08-23 185.220.102.249
!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-08-23 66.181.160.7
Eniig bol yostoi huuhduuddee tariulahguie. Odoo bur huuhduudeer hurtel togloh yum bn
zochin 2021-08-23 66.181.161.122
boli,emch chadvarguitei adil em,em beldmel hiij chadahgui,olon jiliin dara l jinhene emch,emnelgiin hun garna.odonih gadni yumig sain zaalgaj baigad hiivel barav.
Зочин 2021-08-23 66.181.176.201
За, нялх хүүхдүүдийг бас л нэг туршилтанд оруллах нь дээ.
Зочин 2021-08-23 66.181.183.84
Moderna vaccinii 6 sartaigaas 12 xurtel nasnixand turshilt xiigdsen geed news sayxan yavaad baisan daa. Ta nariin Naadax chini turshilt yum bish uu. Ta nar covidoor mungu xiigeed amtshij baina uu
Зочин 2021-08-23 64.119.25.11
За битгий давраарай! Ард түмний тэвчээрийг барах хэрэггүй шүү!
Irgen 2021-08-23 66.181.161.106
Odoo bur huuhdiin eruul mendeer emiin biznes hiihnee, ene haanahiin turshlaga ve
Иргэн 2021-08-23 66.181.183.165
Зүгээр л 12 хүртэлх насны хүүхдүүдийн вакцины асуудал шийдэгдтэл цахимаар хичээллүүлэх нь зүйтэй болов уу! Дэлхийн бусад улсуудад хүртэл хүүхдийн вакциныг судлаж бна, байдал хүнд байгаа болохоор нэг их удахгүй биз… тэгэхээр заавал сургуульд явуулж эрсдэлтэй юм хийхээ хойшлуулаад харзнавал яасийн?! Тэр тусмаа ингэж янз бүрийн тариа тарих хэрэг байна уу?! Хүүхдийн вакцин гарахаар таарахгүй болчихвол хэн буруудах вэ?!
Зочин 2021-08-23 66.181.161.78
Ter ni deeree
Зочин 2021-08-23 202.126.88.181
Энэ ажилгүй үйлдвэртюийн ажилчид орж ирээд мөөрөлдсөн юм уу даа
Зочин 2021-08-23 202.131.249.198
Уучлаарай. Үр хүүхдийг минь тариагаар юу хийж байгаа бид яаж мэдэх юм. Уйгур, Өвөр монгол, төвд шиг болохгүй гэх баталгаа алга. Эцэг эхчүүд тэнэг биш . Хийлгэхээр бол бид өөрсдөө тариа байна уу вакцин байна уу сонголтоо хийх бидний эрх. Монгол хүний эрхийг зөрчих эрх энэ төр засагт байхгүй гэж бодож байна
Зочин 2021-08-23 202.126.89.205
ХАЛЬТРААД ДИС ДАРЧИХЛАА. УГ НЬ ЛАЙК ШҮҮ.
sosorbaram 2021-08-23 122.201.22.194
yostoi soliorno biz.durtai yum bol oorsddoo tariul za.baktsinii don tussan bna.malnuud
Зочин 2021-08-23 202.9.40.213
Тун буруу санаа байна. ЭМЯ зөвшөөрхгүй гэж найдаж байна. Эрүүл хүүхдүүдэд хүний цуснаас гаралтай бүтээгдэхүүнийг вакцины оронд хийж болохгүй. ДЭМБ ч зөвшөөрөхгүй Өвчтэй хүүдэдэд эмчийн заалтаар бол өөр хэрэг.
зочин 2021-08-23 66.181.188.142
Манай хүмүүс хэдэн жил зогссон үйлдвэрээ маш сайн ариутгаж цэвэрлэсэн байлгүйдээ тодорхой хэмжээнд ажиллаад байвал ха хаана хэрэгтэй л байхдаа халдвар хамгаалалын ажлыг маш сайн сахих ёстой байхдаа одооны залуучууд хайнга шүү маш сайн сургалт хийх хэрэгтэйдээ
Зочин 2021-08-23 202.126.89.45
За яахав, ноёдын уудаг норов түнтэн, маний уудаг мана шатан гэдэг шиг л юм. Гээд нэг ч болтугай шийдэлд хүрэх алхам болж чадна гэж итгэе. Юу ч хийж чадахгүй байснаас арай дээр.
Зочин 2021-08-23 202.9.46.58
olon ulsiin chanariin hyanaltaar orj dugnelt garguulah yostoi.
Зочин 2021-08-23 66.181.176.150
Яг зөв.
Zochin 2021-08-23 81.243.163.193
Mash buruu. Huuhduud uursdiinhuu immuunsystsemtei bdag. Iim uchraas DEMB 14s doosh nasnii huuhduud maskgui yawj bolno vaccin hiih shaardlagagui gesen. Huuhduuded vaccin bolon end bichigdsen shig hiiwel huuhdiin uuriinh ni nuhun urjihui, bodisiin soliltsoo, bieiin eserguutsel gd buh zuil baihgui bolno, huuhduudiig tegj alj bolohgui. Mongol ehneesee l Baruunii ulsuud shig chanartai vaccin hiisen bol, iim bdald hurehgui bsan
Зочин 2021-08-23 103.26.194.198
Энэ хүний бичсэн нь зөв шүү. ДЭМБ-ийн албан ёсны сайт руу ороод мэдээлэл унших чадваргүй харанхуй хар масс дислайк нтр дараад бухимдаад байх юм. Үнэндээ дэлхий даяар хүүхдийг эрсдэлтэй гэж тооцохгүй байгаа шүү дээ.
Зочин 2021-08-23 202.126.93.206
Тэр П-ээр дуудаад байгаа болон хүнийг мал болгоод байгаа амьтад үр хүүхэдгүй, хоосон толгойт байх даа.
Zochin 2021-08-23 202.126.88.204
Corona orj ireegvi bhd surguuli tsetserleg haaj hohirooson odoo ikh bhd ni oruulna gedeg bol tsever horlon suutgeh ajillagaa
Зочин 2021-08-23 59.153.115.138
олон улсын байгуулгаар чанарын баталгаа гаргуулахгүй бол тариулахгүй ман яаж ч хулхидаж мэдэх хүмүүсээр дүүрсэн
zochin 2021-08-23 103.229.120.193
zugeer donoruudaas avsan tsusnaas beldsen bol naadah chin odoo uyed shalguur hangahgui. manai ulsiin humuus hepatitis ihtei. shuud haldvar tarna shuu dee.
Зочин 2021-08-23 192.82.69.1
ЁСТОЙ ХУЦАВ АА, ҮҮНД ЧИНЬ ИТГЭНЭ ГЭЖ БОДОО ЮУ? ЭНИЙГ ТАРИУЛЧИХААР БАГА НАСНЫ ХҮҮХЭД КОВИД ТУСАХГҮЙ БОЛЧИХ УУ П И З Д А НУУДАА!!!
Зочин 2021-08-23 64.119.23.99
сайн ойлгоод умш да
Зочин 2021-08-23 192.82.69.1
МАН-ЫГ САЙН ДОЛООСООР ҮХ ДЭЭ
Тт 2021-08-23 66.181.161.70
Тэр үйлдвэрээ яагаад зогсоосон юм бол тэрнээс л энэ дархлаа дэмжигч хэрэгтэй эсэх нь шийдэгдэх бх
Зочин 2021-08-23 66.181.161.42
МАЛ ВЭ ЧИ
Зочин 2021-08-23 192.82.69.1
МУУ АРХИЧНЫ Ш Э Э С ВЭ ЧИ!!!
Зочин 2021-08-23 202.126.89.205
НЭГ ӨВӨРХАНГАЙН ГАР ЧААЧИЙНА
Жирийн иргэн 2021-08-23 202.131.226.86
0-18 насны хүүхдүүддээ хиймээр байнаа, дотооддоо үйлдвэрлэдэг юм чинь.
АМГАЛАН 2021-08-23 27.123.213.50
ЭНЭ БОЛ БАЯРТ МЭДЭЭ ШҮҮ
oogii 2021-08-23 64.119.25.42
ЭНЭ ҮНЭХЭЭРСАЙН ТАРИА БАЙСАН. БИ ХАРШИЛТАЙ УЧРААС ХИЙЛГЭЖ БАЙСАН. НЭГ ЖИЛДЭЭ БОЛ БАТАЛГААТАЙ БАЙСАН. ДААНЧ АРДЧИЛАЛТАЙ ХАМТ ҮЙЛДВЭР НЬ АЛГА БОЛСОН. ОДОО СЭРГЭЖ БАЙГАА ВМ БАЙНА. ХЭЭЛТЭЙ ГҮҮНИЙ ИЙЛДЭСНЭЭС ГАРГАЖ ГЭЖ БАЙСАН ШИГ САНАХ ЮМ. ЭНЭ ЭЛДЭВ ЮМ БИЧЭЭД БАЙГАА НОХОД БОЛ АРДЧЛАЛЫН ШААРНУУД.
АМГАЛАН 2021-08-23 27.123.213.50
МАШ ЗӨВ ХАРИН НЭГ УЛС ШИГ БОДЛОГО БАЙНА ДАА ГЭСЭН БОДОЛ ТӨРЛӨӨ . ДЭЛХИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ УЛСААС ТҮРҮҮЛЖ ТАРИХ ХЭРЭГТЭЙ . ИРЭЭДҮЙГЭЭ ИНГЭЖ Л ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ
Сайн байна 2021-08-23 103.26.194.70
Ёстой сайн байна. Амжилт хүсье. Хүүхдүүд маань сургуульдаа эрүүл саруул, айх аюулгүй явах боломж бүрдэх нь ээ.
Зочин 2021-08-23 202.126.89.251
Хайран сайхан уйлдвэр. 90– оны ардчилал нэрээр ёстой улсын самарсан шүү. Ерөнхийлөгч асан Очирбат Элбэгдорж Багабанди Энхбаяр