Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төв аймагт ажиллана. Тэрбээр эхлээд Богдхан төмөр замын барилгын ажлын нээлтэд оролцоно. Дараа нь тус аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн иргэдтэй уулзалт хийх юм.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон бөгөөд төмөр замын барилгын ажил нь өнөөдрөөс эхэлж байна.
Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн газар нутгийг дамжин нийт 135,8 км үргэлжлэх юм.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
ХАЛТАРАА БИТГИЙ ДАВАР БҮҮ ШУНА 2021-08-23 202.70.33.242
135,8 КМ ТӨМӨР ЗАМЫГ 700 САЯ ДОЛЛАРААР БАРИНА ГЭЖ СОНСЛОО ҮНЭН БОЛ ТАВАН ТОЛГОЙ ЗҮҮН БАЯНГИЙН ЭНЭЭС 3 ДАХИН УРТ ТӨМӨР ЗАМ ИЙМ ҮНЭЭР БОССОН ГЭСЭН ЭНЭ ҮНЭН БОЛ МӨНГӨ УГААЛТ АЖЛЫН ХӨЛСИЙГ ӨНДРӨӨР ТОГТООЖ МӨНГӨ ИДДЭГ САЙДУУД Л ОЛОН БОЛЖ ДЭЭ. ЗҮҮН БАЯН ТАВАН ТОЛГОЙН ТӨМӨР ЗАМЫГ НЭГ КМ ЫГ НЬ 3,5 САЯ АМ ДОЛЛАРААР ДЭЛГЭРСАЙХАН ТАВЬЖ ӨГЬЕ ГЭХЭД ҮНЭТЭЙ ГЭЭД БАЙСАН ЭНЭ ЗАМЫН 1КМ ИЙН ҮНЭ НЬ 5,2 САЯ АМ ДОЛЛАР БОЛОХООР БАЙНА. ТЭГЭЭД ӨНӨӨХ Л ГОЛОМТЫНХОН ХИЙНЭ.Х.БАТТУЛГЫН ТҮЛХҮҮР КОМПАНИ ДАА