Долоо хоногийн Өрнийн зурхай: VIII/23-29

Хуучирсан мэдээ: 2021.08.23-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн Өрнийн зурхай: VIII/23-29

ХОНЬ

Энэ долоо хоног таныг үүрэг хариуцлага, эрх чөлөө гэсэн хоёр сонголтын өмнө авчирна. Хонины ордныхон хувийн эрх чөлөөг сонгож магадагүй юм. Гэвч эрх чөлөө, зугаа цэнгэлийг хайх тул хийх ажлуудын жагсаалтыг түр хойш тавина. Та долоо хоногийн эхээр хэн нэгний удирдлаган дор байхыг хүсэхгүй тул ажлаасаа хөндийрч, гэр бүлийнхээ үүргээс татгалзах магадлалтай. Зүрх чинь үүнийг танд шивнэх болно. Хонины ордныхон шинэлэг зүйлийг хайх эрэлдээ хэн нэгэн сонирхолтой хүнтэй учирч магадгүй.

Харин долоо хоногийн дундуур та ажил амьдралдаа эргэн ирж ердийнхөөрөө хариуцлагатай байж, гэр орны ажилдаа туслалцаж, ажилдаа цаг гаргана. Энэ бол чухал ажил хэргийн уулзалт, түншлэлийг бий болгох, ялангуяа ажил мэргэжлийн хувьд амжилтанд хүрэх сайн долоо хоног байна.

ҮХЭР

Энэ долоо хоногт сэтгэл хөдлөл ихтэй, уур уцаартай байж магадгүй. Тиймээс Үхрийн ордныхон ухамсартай байж, тайван байх хэрэгтэй. Та гэнэтийн эрчим хүчийг мэдэрч, том төслүүдийг шийдвэрлэхийг хүсч болох юм. Та ямар нэгэн олон нийтийн үйл ажиллагаанд оролцох магадллатай байна. Санамсаргүй уулзалт нь романтик учралыг авчирч хайр дурлалын харилцаанд хүргэж болзошгүй.

Удирдлагатайгаа сайхан яриа өрнүүлж ажил дээрээ хийж байсан зүйл дээрээ дэмжлэг авч магадгүй. Гэсэн хэдий ч цалин нэмүүлэх тал дээр бодоод хэрэггүй байна.

ИХЭР

Энэ долоо хоногт таны хийж буй зүйл таныг үнэхээр хүсч буй амьдрал руу тань хөтөлнө. Та гайхалтай мөрөөдлөөсөө сэрж эсвэл та өөрөө ч мэдэлгүй ирээдүйнхээ талаар эргэцүүлж магадагүй. Байгаль ертөнцөөс танд дохио өгч байгаа ч та боломжоо битгий алдаарай. Гэнэт таны нүдний өмнө бүх зүйл ил болох бөгөөд та өөрчлөлтийг хийх зоригтой байна.

Энэ долоо хоногт та бодит байдал, хариуцлагийн мэдрэмжтэй байна. Та сургуульдаа эргэн орох эсвэл хүүхдийнхээ багштай уулзах хэрэг гарч магадгүй юм. Бүх зүйл маш хурдтай өрнөх тул та хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй. Танд гал тогооныхоо өрөөг дахин шинэчлэх санаа төрж магадгүй. Аливаа тохижилт, цэвэрлэгээ таны энергид маш сайнаар нөлөөлнө.

МЭЛХИЙ

Та өөрийгөө танилцуулах боломжийг хүлээж байсан бол энэ долоо хоног бол тэр цаг мөч юм.  Таны найзуудын нэг хамгийн ер бусын санааг гаргана. Энэ нь бизнесийн санаа байж болох бөгөөд та хоёр нийлж орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгож чадна. Тийм ээ, энэ нь маш их хөдөлмөр шаардах болно. Гэхдээ та урам зоригтой байх аваас үүнийг эхлүүлэхэд бэлэн байна.

АРСЛАН

Энэ долоо хоногт танд мөнгөний боломж маш их байна. Арслангийн ордныхан бүтээлч сэтгэлгээгээр дүүрэн байх тул намтараа шинэчлэх гэнэтийн хүсэл төрж магадгүй. Хэрэв та шинэ ажил хайж байгаа бол энэ нь ажилд орох имэйл бичихэд тохиромжтой үе юм. Даваа гаригийн өглөө илгээх бүх зүйлээ бэлэн болгоорой. Тэгвэл сарын эцэс гэхэд ажлын санал авах боломжтой болно.

Та болон таны хайрт харилцааныхаа талаар нухацтай ярилцахаар сууж байж магадгүй. Энэ нь байшин худалдаж авахдаа санхүүгээ нэгтгэх эсвэл хүүхэд хүмүүжүүлэх асуудлыг хэрхэн шийдэх талаар байна. Иймэрхүү нухацтай яриа нь урт хугацааны бат бөх харилцааг бий болгоно.

ОХИН

Энэ долоо хоногт та цаг хугацаа, эрч хүчээ хэмнэх илүү сайн арга замыг хайж олох болно. Таны сүнслэг мэдрэмж өндөрсөж, шашны арга хэмжээнд оролцож магадгүй юм. Та бүтэн сарны гэрэлд зогсож, хүслээ шивнэж болно. Сарны гэрлээс энерги авахыг хичээгээрэй. Охины ордныхон энэ долоо хоногт залбирал, бясалгал хийх, бодол санаагаа цэгцлэхэд тохиромжтой.

Та хүнд хэцүү ажилд анхаарлаа төвлөрүүлж чадна. Таны төвлөрөх чадвар хүчтэй байх бөгөөд асуудлыг шийдвэрлэх чадвар тань нэмэгдэнэ. Гэхдээ энэ үеэр та өдөр тутмын амьдралдаа юуг оновчтой болгож болохыг олж мэдэх болно. Та аливаа зүйлийг хийх илүү сайн арга замыг олж чадна.

ЖИНЛҮҮР

Жинлүүрийнхэн энэ долоо хоногт амьдралдаа өөрчлөлт хийх боломжоор дүүрэн байна. Тэр дундаа санхүүгийн амьдралаа өөрчлөх туйлын зоригтойгоор сэрж магадгүй юм. Энэ нь өрнөөс гарах, санхүүгээ бичгээр төсөвлөх, орлогын өөр эх үүсвэрийг идэвхтэй хайх зэрэг байж болох юм. Жинлүүрүүд хөгжил цэцэглэлтийн зам руу алхаж байна.

Хэрэв та хайраа хайж байгаа бол урт хугацааны харилцаа тогтоохыг хүсч буй хүнтэйгээ холбоо тогтоож болно. Та тэр хүнтэйгээ олон талаар нийтлэг зүйлтэй байж магадгүй байна. Хэрэв та аль хэдийн хайр дурлалын харилцаанд орсон бол бие биенийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага, бие биенийхээ амьдралыг хэрхэн гайхалтай сайхан болгох талаар ярилцах цаг болжээ.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт дасан зохицох чадвар таны хувьд тоглоом шиг байх  болно. Хилэнцийнхэн үүнийг ашиглах үедээ мэдрэх болно. Таны амьдралд гэнэтийн хайр дурлалын харилцаа эсвэл шинэ найз тохиож магадгүй. Энэ долоо хоногт таны анхаарал байшиндаа засвар хийх эсвэл оффисоо тохижуулах гэх мэт зүйлд төвлөрч магадагүй. Мөн хилэнцийнхний хувьд хугацаа хэтэрсэн ажлуудын урт жагсаалтыг гаргахад тохиромжтой мөч байна. Хийж чадахгүй байгаа зүйл дээрээ та хэн нэгнийг өөрийн оронд ажиллуулж болох юм.

НУМ

Долоо хоногийн амралтаа зөв эхлүүлэх нь танд олон боломжийг өгөх болно. Нумын ордныхны хувьд энэ долоо хоногт ирээдүй гэрэл гэгээтэй байна.

Та шинэ сайн зуршил бий болгох сонирхолтой байж магадгүй. Та бясалгал, йог, эсвэл матча ургамлын цай агуулсан өглөөний цайны шинэлэг хэв маягийг бий болгож болно. Өглөөний хэдэн минут гайхалтай өдрийн өнгө аясыг өөрчилж чадна.

Та энэ долоо хоногт анхаарлаа төвлөрүүлж, аливаа зүйлийг хийх чадвартай болсон байна. Та хийх ёстой ажлынхаа жагсаалтыг ягштал дагаж мөрдөнө. Нарийн төвөгтэй гэрээ, төслийн ажлууд таныг хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нэг алхам ойртуулна. Та богино хугацаанд асуудлуудыг харж, шийдлийг олох болно.

МАТАР

Энэ долоо хоногт таны шаргуу хөдөлмөр үр дүнгээ өгч байгааг харах болно. Матар, та амжилтанд хүрч чадна. Энэ долоо хоногт гэрийн ажлаа мартаж, хайрт бүсгүйнхээ гараас атгаад шинэ дурсамж бүтээгээрэй. Матрынхан амьдарч буй хотоо судалж, үзэсгэлэн яармагт очиж эсвэл урьд өмнө хэзээ ч явж байгаагүй замаар алхах болно. Хэрэв та хайр дурлал хайж байгаа бол энэ бол болзоонд явах хамгийн тохиромжтой долоо хоног байна. Тиймээс та зоригтой байж хэд хэдэн болзоог төлөвлөөрэй.

Урт хугацааны турш та өрнөөс гарах эсвэл тэтгэврийн хуримтлал бий болгох мөрөөдөлтэй явж байсан байх. Тэгвэл энэ долоо хоног энэ тал дээр ямар нэгэн ахиц дэвшил гаргахад тохиромжтой үе юм. Та мөнгөө нэг хөрөнгө оруулалтаас нөгөө рүү шилжүүлэх эсвэл гэр бүлийнхээ гишүүнд хөрөнгө оруулалтын данс нээж болно.

ХУМХ

Энэ долоо хоногт Хумхад санхүүгийн хувьд хэд хэдэн боломж гарч ирнэ. Тиймээс та бяцхан эрдэнэсийг нээж олохдоо бэлэн байгаарай.

Орон сууцаа солих, нүүх гэнэтийн хүсэл төрж магадгүй. Танд цомхотгол хийх эсвэл гадаадад гарч амьдрахыг хүсч болох юм. Эсвэл та амьдарч буй байшингаа дахин нэг тохижуулахаар шийдэж болно. Энэ долоо хоногт та илүү их үүрэг хариуцлага хүлээхэд бэлэн байх тул албан тушаал ахих, компаниасаа шагнал хүртэх эсвэл ажлын санал авах магадлал бий. Илүү мөнгө олохын тулд бага зэрэг хэлэлцээр хийх шаардлагатай болно. Гэхдээ та үүнд бэлэн байна.

ЗАГАС

Загасынхан энэ долоо хоногт зорьсон газраа хүрэхэд тэвчээр алдарч магадгүй. Тиймээс өөрийгөө удирдан барих хамгийн сайн арга бол шинэ машин жолоодох эсвэл одоо байгаа машинаа илүү сайжруулахад цаг зарцуулах хэрэгтэй. Энэ долоо таны сүнслэг мэдрэмж өндөр байна. Та бурхны сургааль номыг сонсох, хоол ундандаа ургамал түлхүү хэрэглэх, цэцэрлэгээр алхах гэх мэт зүйлсийг хийснээр таны амьдрал баялаг, дүүрэн байх болно. Бүтэн сарны дор зогссоноор эрч хүчээ цэнэглэх сайхан мөч байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж