Кабулаас дүрвэж яваад цэргийн онгоцонд хүүхдээ төрүүлжээ | News.MN

Кабулаас дүрвэж яваад цэргийн онгоцонд хүүхдээ төрүүлжээ

Кабулаас дүрвэж яваад цэргийн онгоцонд хүүхдээ төрүүлжээ

Кабулаас дүрвэж яваад цэргийн онгоцонд хүүхдээ төрүүлжээ

Афганистанд өрнөж буй үймээн самуунаас дүрвэж явахдаа нэгэн афган эмэгтэй АНУ-ын цэргийн онгоцон дотор бяцхан охин төрүүлжээ.

АНУ-ын агаарын хүчний мэдээлснээр Герман дахь Рамштейн цэргийн бааз руу хүрэх нислэгийн үеэр нэгэн афган эмэгтэй хүүхэд төрүүлсэн бөгөөд онгоцонд байсан эрүүл мэндийн ажилтан хүүхдийг эх барьж авсан байна.

Одоогийн байдлаар охин, ээж хоёрын биеийн байдал сайн байгаа аж. Эх сурвалжийн хэлснээр, онгоцонд суусан жирэмсэн эмэгтэй бие нь муудаж эхэлснийг хэлэхэд нисгэгч онгоцон дахь агаарын даралтыг нэмэхийн тулд доошилсон нь эмэгтэйн амийг аварсан зөв шийдвэр болжээ.

Өдгөө Афганистанд талибуудаас амжиж зугтаах гэсэн олон мянган хүний үймээн самуун үргэлжилсээр байгаа билээ. Цагаан ордны мэдээлснээр АНУ-ын арми Кабул хотоос нийт 17 мянган хүн гаргасан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистанаас хүмүүсээ татаж дуусах хамгийн сүүлийн хугацааг энэ сарын 31 гэж тогтоосон аж. Гэвч зарим улсууд иргэдээ болон барууны агентлагуудад ажиллаж байсан афганчуудыг татахын тулд дээрх хугацааг сунгах саналтай байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-23 198.98.62.107

>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-23 192.82.78.169

АЗТАЙ ТӨРСӨН ХҮМҮҮНИЙ ҮР ВЭ,,,ШУУД НЭГДСЭН УЛСЫН ИРГЭН,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж