Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ээр ямар бүтээгдэхүүн авч болох вэ? | News.MN

Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ээр ямар бүтээгдэхүүн авч болох вэ?

Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ээр ямар бүтээгдэхүүн авч болох вэ?

ХААН Банк нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжиж, “ногоон” тодотголтой бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгодог билээ. Энэ хүрээнд 2019 оноос БОАЖЯ болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл” олгож, агаар, хөрсний бохирдолтой тэмцэхэд хувь нэмрээ оруулж байна.

Харилцагч та ХААН Банктай хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс дараах бүтээгдэхүүнийг жилийн 2-8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон зээлээр худалдан авч суурилуулах боломжтой. Үүнд:

  • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур
  • Стандартын шаардлага хангасан сайжруулсан гэрийн зуух
  • Эко ариун цэврийн байгууламж
  • Гэр, байшингийн дулаалга
  • 100 хувь цахилгаан автомашин
  • Цахилгаан мотоцикль
  • Цахилгаан скутер
  • Унадаг дугуй
  • Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж
  • НҮБ-ын Хүүхдийн сангийн CHIP гэрийн дулаалга
  • Органик хог хаягдлаар компост хийх төхөөрөмж
  • Амины сууцны цэвэрлэх байгууламж

Хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу.

Урин дэлгэр цагт амины сууц, зуслангийн байшингийнхаа ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлага хангасан орчин үеийн төхөөрөмжөөр шинэчлэн солих бол иргэдэд 40 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай зээлийг жилийн 2 хувийн хүүтэй олгох бол эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур авах, байшингаа дулаалах бол 40 хүртэлх сая төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай,  жилийн 8 хувийн хүүтэйгээр олгож буй.

Хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл” авахыг хүссэн зээлдэгчид тавигдах шалгуурын хувьд банкны үндсэн шаардлагуудаас гадна ХААН Банктай хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүнээ сонгосон байх шаардлагатай. Мөн цалин, бизнесийн орлоготой харилцагчдаас гадна ХААН Банкаар тэтгэвэр авдаг ахмад настнууд хөнгөлөлттэй “Ногоон зээл” авах боломжтой юм.

“Ногоон зээл”-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Харилцагч та тус зээлд хамрагдахыг хүсвэл бичиг баримтаа бүрдүүлэн өөрт ойр байрлах ХААН Банкны салбар тооцооны төвд хандаарай.

ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж