Паралимпийн тосгонд Монголын штабын байр ажиллаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2021.08.23-нд нийтлэгдсэн

Паралимпийн тосгонд Монголын штабын байр ажиллаж эхлэв

Паралимпийн тосгонд Монголын штабын байр ажиллаж эхлэв

Япон улсад очоод буй Монгол Улсын Үндэсний шигшээ баг "Токио-2020" зуны Паралимпийн XVI наадмын тамирчдын тосгонд Штабын байраа тохижуулжээ.

"Токио-2020" Паралимпийн тосгоны 20 дугаар байрны 2 дугаар давхрын 202 тоотод байрлах Монголын багийн штабт, тус наадамд өрсөлдөх Монголын баг тамирчид цуглаж, өдөр тутмын ажил, тэмцээн уралдааны бүх асуудлаа зохион байгуулан чиглүүлж, цаг үеийн байдлыг ярилцан зөвшилцөж, аливаа асуудлыг шийдвэрлэж байх юм байна.

"Токио-2020" зуны паралимпийн XVI наадмын Монголын баг тамирчдын тэмцээний салхийг хагалж байт харвааны тамирчин Н.Мөнхбаатар 2021 оны наймдугаар сарын 27-ны 09-12 цагийн хооронд эрэгтэйчүүдийн ST төрлөөр "Yumenoshima Park Archery Field" талбайд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд онч мэргээ сорино.

Жүдо бөхийн B3 ангиллын 60 кг-ын жинд С.Ядамдорж, B3 ангиллын 66 кг-ын жинд А.Мөнхбат нар /10:30-13:30, 16:00-18:40/ "Nippon Budokan" ордны татамид хүч, ур чадвараа сорин барилдах юм.

Байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ өнөөдөр 14-17 цагийн хооронд эмэгтэйчүүдийн ST төрөлд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд өрсөлдөнө.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж