МАН ингэж "зодолдоно" | News.MN

Хуучирсан мэдээ: 2021.08.23-нд нийтлэгдсэн

МАН ингэж "зодолдоно"

МАН ингэж "зодолдоно"

…Зуун жилийн дараа өөрсдийн эрх ашгаа хамгаалах гэсэн МАН доторх бүлэглэлүүдийн дотоод тэмцэл ид өрнөж байна. Тэдэнд үзэл баримтлалаас ашиг сонирхол илүү чухал билээ. Эрх мэдлийн шинэ хуваарилалтын тохиролцоогоо далд хийж эс чадвал ил "зодолдоно". УИХ дахь АН-ын бүлэг ч үүнд татагдан оролцлоо. Тэд улс орны нөхцөл байдлыг бодитоор дүгнэсэн, болохгүй бүтэхгүй байгааг эрх баригчдад сануулсан эсвэл сөрөг хүчний байр сууриас зүгээр ч нэг засгийг огцруулах гарын үсэг цуглуулсан юм биш. Энэ нь, МАН-ын эрх мэдлийн хуваарилалтад гаднаас оролцож буй хүний явуулга бөгөөд сануулга өгч буй хэрэг. Буусан хүний АН-ын бүлгээр дамжуулан огцруулах бичигт МАН-ын зарим гишүүд гарын үсэг зурсан, зурах гэж буй мэтээр мэдээлэл цацаад буй нь ч учиртай. Түүгээр "хувирч мэдэх сэтгэл шүү, хайрандаа аргамжаарай" гээд сануулаад буй хэрэг. Нөгөө талаар МАН-д ч түүний хүмүүс шаггүй эрх мэдэлтэй буй. Энэ хэргийг цааш үргэлжлүүлэх үү эсвэл засгаа огцруулж, намын эрх мэдлийг дахин хуваарилах уу гэдэг нь энэ долоо хоногт болох уулзалтуудаар илүү тодорхой болно.

Алсын хараа, авлига, Эрдэнэт, Оюутолгой, 400 сая жуулчин, төрийн албаны цомхотгол гэхчилэн сүртэй мэдэгдэл хийж асан Ерөнхий сайд өнөөдөр сурагчдын хоол, бэлтгэл ажил гэлчихлэнтэй танилцаж, ил гарч, элдэв тулгамдсан асуудалд байр суурь илэрхийлэхээс зугтаад буйн шалтгаан энэ. Өөрөө ойлгохоор, өрөөл бусад гайхмаар нэг асуудал бол "Андлалын хөшөө"-г тойрсон мэдээлэл. Түүгээр бас нэг талынхан чонын ходоодонд оров доо гэж сануулга өгсөн хэрэг.

САЛХИ ЭРГЭСЭН НЬ

Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгад “зүтгэсэн” У.Хүрэлсүх дэмжлэгийг нь авч, “60 тэрбумын схем” гэх хэргээр шалтаглан М.Энхболдын эрх мэдлийг авахаар зүтгэж, УИХ-ын даргаас нь зайлуулж, Ж.Эрдэнэбатын засгийг унагаснаар санасандаа хүрсэн. У.Хүрэлсүх намын даргаа, Ерөнхий сайдаа авч Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамжин МАН, АН доторх эсрэг талынхнаа шоронд хийхийг нь хийж, сануулга өгөхөд нь сануулга өгч, тэр тоолондоо олны дэмжлэгийг авсаар Ерөнхийлөгч болов. Энэ хооронд Засгийн газраа огцруулж, Х.Баттулгатай муудалцаж  жүжиглэсэн. Олон нийт итгэсэн ч жүжиг гэдгийг нь өөрсдөө мэднэ. Намын үе үеийн хүчтэй лидерүүдийг дэмжин алга ташиж, араас нь хутгалж явсаар гэрлийн хурдаар эрх мэдэлд хүрсэн Л.Оюун-Эрдэнийн хөл одоо тарьсан өвсөндөө орооцолдож эхэлжээ. Н.Энхбаярын үед "Number one" хөдөлгөөн, М.Энхболдын үед хөгжөөн дэмжигчээс огцрохыг шаардагч болсныхоо төлөө У.Хүрэлсүхийн гал тогооны хүн болсон тэрбээр өнөөдөр өөрөө оройд нь гарчихлаа. Тэд Хойд хөршийн Путин, Медведев нар шиг хорших мэтээр төсөөлж, өөдрөг мөрөөдөн, давхар нүүдэл хийж явсан нь ардчилсан Монголын бодит хөрсөн дээр нутагшсангүй. Намдаа нэртэй, нөлөөтэй Н.Энхбаяр нь буцан ирж, бутарсан саналыг нь нэгтгэснийхээ хариуг авах гээд хүлээж сууна. М.Энхболдын ч инээд нь хүрээд алгаа үрээд сууж байна. Товчхондоо У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болохын тулд нам доторх бүлэглэлтэйгээ тохиролцсон бөгөөд одоо тэд өрөө нэхэж байна. Тэд бүгд нэг л зүйлийг хэлж буй нь "Хэлсэндээ хүр эсвэл зай бол".

ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ…

Асуудлыг нударгаар шийддэг, дургүй хүргэвэл элэгдээд унагаачихдаг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод шууд намын ажилд оролцох боломж нь хуулиар хориглосон. Намын даргаа Л.Оюун-Эрдэнэд шилжүүлэхэд хэн ч эсэргүүцээгүй нь айсандаа биш. Авах зүйлсээ тохиролцсондоо байсан билээ.

У.Хүрэлсүх: -Ард түмний төлөөх ардчилсан нам байлгаарай.

Л.Оюун-Эрдэнэ: -Хүний төлөө, тусгаар тогтнолын төлөөх түүхэн уламжлалыг үргэлжлүүлнэ.

Д.Амарбаясгалан: МАН дотооддоо эв нэгдлээ сахин, амлалтаа биелүүлэх чиглэл рүү онцгойлон анхаарах үүднээс МАН-ын даргаа санал нэгтэйгээр сонголоо.

Л.Оюун-Эрдэнэ намын даргын тамгаа авахад тэд ийн хэлжээ. Үгэн дотор үг, үхэр дотор гяван гэж энэ.  Учрыг нь мэдэж буй нэгэнд маш ойлгомжтойгоор л хэлжээ. Намын дүрмээрээ бол даргыг Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгодог. Их хурал болоогүй учраас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын даргыг орлох ёстой. Гэтэл Бага хурлаараа Л.Оюун-Эрдэнийг сонгоход Д.Амарбаясгалан дэмжсэн нь чоно цатгалсан, сүрэг бүтэн үлдсэн хэрэг. Дүрмийн бус даргатай болгохдоо Д.Амарбаясгалан хотыг авах тохироо хийжээ. Сонгуулийн өмнө Их хурал зарлавал жоомоо устгах гээд гэрээ шатаав гэгч болох учраас аль аль тал нь болгоомжтой хандсан юм. Сонгууль ч болсон. У.Хүрэлсүх ч намаасаа явав. Үүнтэй зэрэгцээд нэгэн чухал хуулийг УИХ ногоон гэрлээр баталсан. Тохироогоо хийчихсэн учраас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, хотын даргын эрх мэдлийг Ерөнхий сайдаас дутахааргүй хэмжээнд аваачив. Хот улс доторх улсаас ялгаагүй болов. Орлогынхоо 40 хувийг захиран зарцуулах эрх мэдэл хуулиар бий болов.

Үндсэн хуулийн шинэчлэлээр хууль тогтоохоос өөр эрх мэдэлгүй болсон УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, хотын дарга болсон Д.Сумъяабазар өөрийн биеэр биечлэн энэ хуулийг батлуулахын төлөө УИХ-ын гишүүдийг лоббидсон ч маш хурдан хугацаанд батлуулсан нь Д.Амарбаясгалангийн нөлөө байв. Д.Амарбаясгалан болоод түүний ашиг сонирхол нэг цэгт ийнхүү давхцав. Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлсэн Д.Амарбаясгалан одоо хэлсэндээ хүрэхийг шаардаж байна.

Хэлсэндээ хүрэхгүй бол засгийг огцруулах, Их хурлаа зарлах, дараагийн даргын яриа гээд дүрмийн бус даргыг дарамтлах, шалаанд оруулах олон нүүдэл түүнд бий.

Л.Оюун-Эрдэнэ хэлснийг өгье гэх нь Сү-гийн талынхан өмнө нь хөндөлсөв.  Тэдний сонирхол Д.Сумъяабазараар дамжин Х.Баттулгатай нийлжээ. Өөрсдийн эрх мэдэл, бизнесээс болж тэд биенээ байнга харлуулж ирсэн бол одоо харин түүнийгээ тэлэхээр нэгдэж байна. Сү-гийн фракцынхан ГЕГ-аас эхлээд өөрсдийнхөө авна гэснээ үргэлжлүүлэх  авах сонирхолтой байгаа. Замын-Үүдийн сүр дуулиантай баривчилгаа замхрах шатандаа орсон нь эрээ цээрээ алдсан авлига, хүнд суртал тэнд нүүрлэсэндээ биш дараагийн ээлж хоолондоо орох болсоныг илтгэнэ. Удахгүй ГЕГ, Замын-Үүдэд өөрчлөлт хийх нь тодорхой болжээ. Гэхдээ хэн нэгний бус хуваан эзэмших байдлаар хүмүүсээ томилно. Энэ зодооноор Увс фракцийнхан жийгджээ. Ч.Хүрэлбаатарын багын найз Замын-Үүдийн Гаалийн даргаас буусан явдал үүнийг батална. Улс төрийн том зодоон буйг мэдэхгүй "АТГ-д би шалгагдаагүй" гэж мань дарга зарлаад байгаа ч түүнийг тоох хүн одоо алга.

ХОТЫН ФРАКЦ ИДЭВХИЖИВ

М.Энхболд УИХ-ын даргаасаа буусан ч түүний талынхан ямар нэгэн хэмжээгээр албан тушаал, эрх мэдлээ хадгалсаар байсан. Одоо бүр ч илүүг авахаар зүтгэж эхлэв. Өнгөрсөн долоо хоногт болсон Хөшигтийн хөндийн томилгоо үүнийг гэрчилнэ. Дээр нь Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуульд фракцийнхаа гол санхүүжүүлэгчийг дэвшүүлэхээр зүтгүүлж байна. Тэд асуудлаа шийд гэх хоёрхон үгээр намын даргыг шахаж байна. Ердөө хоёрхон жилийн өмнө "түгжилдсэн" Л.Оюун-Эрдэнэ одоо М.Энхболдтой хүн чанар, улс төрийн мөн чанар ярих эрх байхгүй . Өөрөө ямар хүний үнэргүй зан гаргаснаа, улс төрийн мөн чанар юунд оршиж байгааг хэн хэн нь мэдэж байгаа учраас айдаггүй юмаа гэхэд болгоомжилж, болж өгвөл найр тавихыг хичээн, тал засаж, Хөшигийн хөндийд төлөөлөгчөөр хүнийг нь томилж байна. Амьдрал баян ажээ. Дээр нь Н.Энхбаяр бахдалтайгаар эргэн ирсэн. Ингэхдээ хоосон ирээгүй. Эрх мэдлийн тохироо хийсэн. Одоо бас л амласнаа биелүүлэхийг шаардаж байгаа. Түүнтэй, түүнгүй  рейтинг өндөр байж түүхэнд ялалт байгуулсан гэж У.Хүрэлсүх хэлж болох ч Л.Оюун-Эрдэнэ болохгүй. Тиймээс ч хүүд нь НАМЗХ-ныхоо дэд ерөнхийлөгчийг бэлэглэв. Авлага ингээд дуусаагүй. Хэнтийд хэнийг дэвшүүлэхээс эхлээд олон яриа бий. Аль аль нь хэцүү. Монголын, МАН-ын улстөрд нөлөөтэй хэвээрээ байгаа билээ.

АЦАН ШАЛАА

Чимээгүй хэр нь Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн авралын элч, амилсан чөтгөрийн аль алиных нь байр суурь дээр байна. Хэрэвзээ амалснаа биелүүлэхгүй бол Л.Оюун-Эрдэнийг хамгийн түрүүнд хэнтэй ч хамаагүй нийлж байгаад зайлуулчих, эсвэл аврах бүх хөзөр нь түүний гарт бий. Тиймээс асуудлаа хурдан шийдээд засагтаа өөрчлөлт оруулаад ашиг сонирхлоо хангаад яв эсвэл огцор гэх ганц л зүйлийг хэлж буй. Гэтэл өөрийг нь энэ суудалд суулгахад багагүй хувь нэмэр оруулсан ах нарын хуурай ах бас өөр сонирхолтой байдаг. Тэдийгээ бодьё гэхээр Д.Амарбаясгалан өөрийг нь ядах юмгүй амлаад шидчих гээд байдаг. Ийм л ацан шалаан дунд Л.Оюун-Эрдэнэ оржээ.

Тиймээс дараагийн эрх мэдлийн хөзөр Д.Амарбаясгалангийн гарт байна. Цар тахлаас илүү эрх мэдлийн хуваарилалт өнөөдөр МАН-ын толгойны өвчин болжээ. Зуун жилийнхээ ойгоороо засгийн эрхийг бүрэн утгаар нь авсан МАН-ын, Л.Оюун-Эрдэнийн зовлон одоо л эхэлж байна. Бэлэгдлийн шинжтэй парламентын дарга тус болох нь юу л бол. Бүх талын ашиг сонирхлыг хангаад явна гэдэг амаргүй л болов уу? Энэ долоо хоногт эхний уулзууд болно. Юу тарина, түүнийгээ л хураана. Зовлонгоо өөрсдөө тарьсан болохоор үр жимсийг нь хүртэж таараа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-23 103.212.118.239

Оюук жулдаад байна. 200 хоногт засрал алга. Айл гэр сүйрч байна, Оюун-Эрдэнэ ээ!!!

Avatar

ЗОЧИН 2021-08-23 202.9.47.6

СУИС-н захиралууд гэгдэх баахан тэтгэврийн авгайчуудыг зайлуулаад МАН ажил олдохгүй байгаа хэдэн хүнээ тийш нь чихчих ээ……..

Avatar

:::::: 2021-08-23 202.131.226.110

Оюун-Эрдэнэ Энхболдыг арай л дэндүү дайрсан даа гэтэл өнөөдөр Монголын амьдрал бахь хэвээрээ. энхболд л зайлчихвал сайхан болно гээд л жагсаад бсан. харин эсрэгээрээ өөрсдөө албан тушаалд очоод амьдрал нь сайжирсан …….

Avatar

Зочин 2021-08-23 64.119.19.150

HOTIG ZARSAN HOTIN FRAGTSIG GAZRIN HURUSNUS ARCHIJ HAY

Avatar

иргэн 2021-08-23 76.107.165.63

МАН зодолдхгүй ээ. АН-ы авилгачид хоосон мөрөөдөж байна. МАН-ы авилгачид хоорондоо тохироо хийгээд л цаашаа явна.

Avatar

Зочин 2021-08-23 192.82.80.49

Баахан орооцолдуулаад Энийг хэн бичээд байгаамб?! Уянгаа, нөхөртэйгээ өөр нэрээр бичээд байгаам уу??

Avatar

Зочин 2021-08-23 198.98.62.107

>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-23 66.181.161.73

Улс орон өрөнд баригдаж эдийн засгийн хямралд орж ард түмний амьдрал дордож байхад үхсэндээ эрх мэдэл булаацалддаг юм бэ.

Avatar

Бж 2021-08-23 64.119.16.76

Ингэж худлаа комбидож байгаад, цаана аа эвтэй найртай ,зохион байгуулалттай хоолондоо хүрээд идэж ууцгаасаар л бх юм

Avatar

Зочин 2021-08-23 43.242.242.59

МАН-ынхан танай АН шиг эв нэгдэлгүй нам биш юмаа. Та нар яаж ч хатгаад хагаралдуулах гэж гүжир материал нийтлээд тэд нэг зангидсан гар шиг байж чаддаг улс төрийн хүчин. та нар нам нь хагарлдаад хэд хэдэн хэсэг болчихож магад гэж горьдсоны гарз. Үхрийн доодоыг харж үнэг турж үхэх вий

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-08-23 202.9.46.44

ТЭМЭЭ ГЭХЭЭР ЯМАА ГЭНЭ ГЭДЭГ ШИГ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ АСУУДЛААС ЗУГАТААД ЭНД ТЭНД ОЧООД ЭЛЭДВ ХАЧИН ЮМ ЯРИАД ТЭНЭЖ ЯВДАГ ЗАСАГТАЙ БАЙМААРГҮЙ Л БАЙНА ДАА УУЛ НЬ МАН Д МУНДАГ ЗАЛУУС ЗӨНДӨӨ Л БАЙГАА ТЭРБИШДАВАГ
БАС ХУУЧИН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОМИСТ БАЙСАН ЗАЛУУС ХҮРЭНБААТАР ГЭЭД АЖИЛ ХЙИЖ ЧАДДАГ ЧАДАЛТАЙ ХҮМҮҮСЭЭ ТОМИЛООД ЯВМААР ЗӨВХӨН БЭРХ ТОСГОНООС ХҮН ХАЙГААД БАЙВАЛ БОЛОХГҮЙ ШҮҮ НӨХӨДӨӨ ШУДРАГА БАЙЦГААЯ ИРГЭДИЙН ИТГЭЛ СУЛАРЧ СЭЬЩТЭГЭЛ НЬ ГАНДАЖ БАЙНА ШҮҮ

Avatar

зочин 2021-08-23 64.119.21.51

Ковидоо. яагаад ч дийлэхээ. байж дээ.
Албан тушаал. мөнгө. төгрөг. хоёроо. бол
ямар ч үед. учирыг. нь. олдог. улсууд .
Сумъяа. бол. ямар ч. байсан. Амараад тийм
хямдхан. дөнхүүлэхгүй. байх.
М.Энхболд. чиг. зүгээр. байхгүй. байх.
Н.Энхбаярийг. огт. зүгээр. хулхидаж. чадахгүй
хамагийн. их. хэлиэгдсэн. хүн. дээ.
Энэ. хүнд. хорвоогийн. маш. зовлонг
үзүүлсэн. гэдэгээ. үргэлж. санах. хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-08-23 139.5.219.16

Нүдэнд харагдтал авжээ. Суганы үс удахгүй намрын чуулганаар туг тахиулж үтрээний балгасын манаачаар томилолт авч явна.

Avatar

Оюука 2021-08-23 66.181.161.24

амарбаясгалан яалт ч байхгүй том байгаа. эрдэнэт үйлдвэрийн гол суудал болох хангамжийн даргаар өөрийнхөө хүнийг томилсон. жилдээл 200 гаруй сая ам долларын эрх мэдэлтэй албан тушаал шүү дээ.

Avatar

Mn 2021-08-23 49.0.142.18

Goyo goyo. Togoon dotroo h**** shaalts

Avatar

b 2021-08-23 124.158.69.185

10 sard zasag unah uu?

Avatar

Зочин 2021-08-23 202.126.88.150

Байдал амаргүй байгаа тул Оюука минь Авилгал нэрийн дор яаравчлан хөдөл. Бушуу хөдөл.

Avatar

Зочин 2021-08-23 59.153.114.171

МАН-ын нөхөд АН–ынхны дэргэд ариа өөр. Тэдэн шиг улс нийгмийн өмчийг улайм цайм дээрэмдэхгүй, ард иргэд, улс орныхоо төлөө зүтгэнэ. Гэхдээ тэдний дунд болохгүй бүтэхгүй хүмүүс байж л таарна. Харин тэдэнтэй хүний өөрийн гэхгүй хуулийн дагуу тэмцэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-08-23 66.181.183.249

МӨРӨӨДӨХӨД МӨНГӨ ТӨЛӨХГҮЙ.

Avatar

Гончиг 2021-08-23 66.181.191.172

Нарантөгс гэдэг төлөгч гарч иржя Ванга шиг алдаршихыг зорьж буй бололтой.

Avatar

Зочин 2021-08-23 103.212.119.225

Нилээд логиктай зохиол байна. Гэхдээ далан худалчийн үлгэр гэвэл үнэнд ойртоно. Нам болон Засаг дотор болсон халаа сэлгээ, томилгоог харж байгаад лидерүүдтэй нь холбоод зохиол бичиж болох л байх. Дээр нь тэнэмэл үг, улстөрийн хов жив хангалттай байдаг цаг үе. Гол санаа-дунд нь яс хаях, мөн Амарбаясгаланг гол рольд тавьж, өдсөн нь анхаарал татаж байна

Avatar

Зочин 2021-08-23 124.158.97.45

МАН -ын үзэл баримтлал, дүрмээс илүү хувь хүний , бүлгийн ашиг сонирхол болсон мөнгө МАНгаруудад чухал нь мэдээжийн хэрэг. МАН дүрмийнхээ дагуу их хурлаа хуралдуулж даргаа сонгоочээ. Энэ Хүүк Оюук хоёр Хэнтийн ууланд очиж "хоёулаа" монголыг олон жил атгая гэж андгай тавьсан гэдэг нь үнэн болж таарлаа. Тэгээд л тэр Андлалын хөшөө гэгч тэнэглэлийг хийсэн гэдэг юм билээ.

Avatar

Монгол 2021-08-23 66.181.160.48

Ман дотроо танайхан биш зодолдохгүй ээ бүү горьд АН уудаа

Avatar

future 2021-08-23 59.153.112.96

Elbegee odoo uls turiin zaavan pop hiihee bolivol yasan ve

Avatar

Orhon 2021-08-23 66.181.161.42

Hend ch herreggui hogiin yum bichih yumdaa ene hogiin sait

Avatar

зочин 2021-08-23 202.126.88.143

энхбаяр хэлмэгдээгүй, эдлэх ёстой ялаа ч эдлээгүй.

Avatar

Баатар 2021-08-23 202.126.90.126

Оюун-Эрдэнэ Огцорох нь зөвөа

Avatar

зочин 2021-08-23 122.201.31.168

угаасаа л хэзээ л УТ-ид нэг зорилогтой түмний төлөө явж байлаа!Тэд ямагт ард нь санаагаа нуусан тэгж байгаад өөрсдөө эсвэл аль нэг УТ-ийн хүчний "аманд сэмээрхэн" хийгээд шөвөгдүүлээд шаардалгтай үедээ "ГАРЫН ҮСЭГ " зурчихдаг ..тэнцэхээ мэдэхээ байхаар алдаан дээр нь"ШӨВӨГДӨӨД" гадаадад ажилласан томилогдсон болоод л тү зайлж"АМАА ОЛОХГҮЙ ГУДАРДАГ" шүү дээ тиймээс хэн нэгний "ӨӨХӨНД БООСОН" члууг авсан "МЭРГЭН+ОНОЛЧ" сэтгүүлчидий "ХӨЛСНИЙ" ажлын л гараа…гэхдээ хорыг хороор хаиулах бий!!!

Avatar

зочин 2021-08-23 192.82.87.170

Угаасаа цэвэр улс төр гэж хаана ч байдаггүй юм.
Эхлээд улс төр гэж юү болохыг ойлгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-08-23 59.153.114.171

Нэг зүйлийг хэд хэдэн талаас нь харж, яаж ч бурж, яаж ч гуйвуулж, яаж ч гөрдөж, хардаж, харлуулж бичиж болно. Одоо үед үнэн зүйл гэж үгүй болсон.Ёстой өнөө үнэн нь биш, ашиг сонирхол нь л шийднэ.

Avatar

Зочин 2021-08-23 122.201.24.221

Амныхаа зоргоор ш*** юм аа. Ха ха.

Avatar

Зочин 2021-08-23 192.82.71.15

Улс төрийн бохир заваан түгжилдээнээс өөр гэгээтэй мэдээ олж уншихаа байлаа.

Avatar

Odoo yaay gehev 2021-08-23 202.126.90.42

Nam heterhii danhaisan butetstei bga bolohoor ingej bgmdo

Avatar

ДОРЖ 2021-08-23 150.129.141.230

ЭНЭ БҮЛЭГ ХУЛГАЙЧУУД ГАДНАА ЗОДОЛДОЖ БАЙГАА БОЛОВЧ ЦААГУУРАА УЛС ОРНЫГ ХУВААЖ ИДЭХ ХҮСЭЛЭЭР НЭГДЭЭД ЧИМЭЭГҮЙ БОЛОХ БИЗ. ХАРИН АРДЧИЛСАН НАМ ЖИНХЭНЭЭСЭЭ ЗОДОЛДООД АРД ТҮМЭНД ТУСТАЙ ЮМ ХИЙДЭГ БАЙСАН ШҮҮ.

Avatar

Зочин 2021-08-23 192.82.65.172

ene grab donor bolobsroltoi ZANDAN baigaam

Avatar

М.Энхболд мартсан болов уу? 2021-08-23 202.21.100.210

МАН зарим асуудал бүрийн амархан мартагнуулна шүү. Нөгөө УИХ дарга агсан М.Энхболдын үүдэнд орохоор түрүүндээ хутга хийсэн нөхрийн асуудал яасан юм боло Л.Оюун-Эрдэнэ Нямбаатар нараа

Avatar

Зочин 2021-08-23 202.9.46.251

Ичдэггүй улаан даавуунууд.

Avatar

Зочин 2021-08-23 202.21.111.170

Женкогоос одооч айсаар байна уу

Avatar

Sergln 2021-08-23 23.129.64.163

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Kozel Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, ёрын гийгүүлэгч ухаантай

Avatar

Зочин 2021-08-23 139.5.219.147

Амарбаясгалангийн гарт бишээ Занданшатарын гарт бүх асуудал байна. Тэр Оюуэрдэнийг унагаагаад л гэвэл хуруу хөдөлгөхөд л дуусна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж