Засгийн газрын өр өсч, 30.9 их наяд хүрэх урьдчилсан тооцоолол бий  | News.MN

Засгийн газрын өр өсч, 30.9 их наяд хүрэх урьдчилсан тооцоолол бий 

Засгийн газрын өр өсч, 30.9 их наяд хүрэх урьдчилсан тооцоолол бий 

Засгийн газрын өр өсч, 30.9 их наяд хүрэх урьдчилсан тооцоолол бий 

Сангийн яамнаас мэдээлснээр оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын өрийн үлдэгдэл 27.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр өссөн дүн юм.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн хувь хэмжээ II улирлын байдлаар 60.4 хувь болсон байна. Урьдчилсан тооцооллоор, 2021 оны хэмжээнд Засгийн газрын нийт өр 30.9 их наяд төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 61.3 хувь болох нь.

Засгийн газар оны эхний зургаан сарын байдлаар нийт 1.2 их наяд төгрөгийн өр төлбөр төлсөн. Үүнд “Мазаалай” бондын үлдэгдэл болох 132.6 сая ам.доллар, “Credit Suisse” банкны зээлийн үлдэгдэл 60.0 сая ам.долларын төлбөрүүд багтаж буй юм.

Гүйцэтгэх засаглал өнгөрсөн зургадугаар сард ирэх онуудад төлөгдөх 799 сая ам.долларын үлдэгдэл төлбөртэй “Чингис” болон 2023 онд төлөх 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэхээр нэг тэрбум ам.долларын “Century” төсөл гаргасан билээ.

Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн “Century” төслийн хүрээнд арилжаалсан нэг тэрбум ам.долларын бонд нь манай улсын ирэх хоёр жилд хүлээгдэж байсан гадаад өрийн үндсэн төлбөрийг хойшлуулж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн богино хугацааны эрсдэлийг багасгаж, хөрвөх чадварыг сайжруулж байгааг Монголбанкнаас мэдээлсэн.

Энэ дахин санхүүжилт нь цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг түргэсгэх бодлогыг хэрэгжүүлж буй үед Монгол Улсын гадаад төлбөрийн чадвар, валютын урсгалд дэмжлэг болж байгаа аж. Олон улсын хөрөнгө оруулагчид түүхэн бага хүүгээр гаргасан урт хугацаатай бондоор “Чингис”, “Гэрэгэ” бондыг дахин санхүүжүүлэх хэлцэлд орсон нь хөрөнгө оруулагчид Монгол Улсад итгэх итгэл өндөр байгааг илтгэж байгаа юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-08-23 202.70.33.190

Наад өрийг чинь Хятад худалдаж аваад бид дагавар улс болох гээд байна. Хурдан энэ өрнүүдээ төлөөчээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-08-23 198.98.62.107

—- Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Ard 2021-08-23 202.131.225.197

Ur zeel hiihee zogsoo!!! hereg huuchirdaggui gej aihtar ug bii

Avatar

Зочин 2021-08-23 202.179.31.242

сонголтоо хийсэн хойноо яриад яахав дээ хүмүүс минь ээ

Avatar

Зочин 2021-08-23 139.5.219.16

юм2ыг тавиад туулаа даа. Ноднингийн сая төгрөгний цалин өнөөдрийн 1.5сая төгрөгнийхтэй дүйцэхээргүй болов.

Avatar

Зочин 2021-08-23 139.5.219.147

Алтанхуяг шиг ерөнхий сайд дахиж төрөхгүй нь.оюуэрдэнэ гэж 40 настай час хийсэн эрүүл хүний хэмжээнд ч хүрэхгүй мулгуу хүн байна

Avatar

Зочин 2021-08-23 59.153.114.171

улсын эдийн засгийг сүйрүүлж,сангийн мөнгийг улайлгаж,гадаад дотоодын дааж давшгүй өрөнд унагаж, ард иргэдийн амьдралын төвшин бууруулж, нийгмийн хөрөнгө идэж завших боломж буй болгосон Алтанхуяг мэт АН-ын зарим шуналт этгээдүүд, дүр эсгэсэн,анархист ардчилагчидын хувьд, агуу ухаантай шалгарсан төрийн албаны хүмүүс ажээ

Avatar

Зочин 2021-08-23 66.181.178.153

Chi mun guaglav aa uher kommunistaa yamaa medej baij yari,chi er ni bichig useg meddeg yam uu hen ni hichneen ur taviad,hen ni ediin zasgaa suiruulj baigaag unshij oilgoj surchihaad dongodoj bai

Avatar

Зочин 2021-08-23 103.212.116.160

Та нар л монголыг сүйрүүлсэн, үйлдвэр ,үйлчилгээ, аж ахуйн газруудыг цөлөмж,цөөхөн хэд нь баяжиж нийт иргэд ядуурч хохирсон, газрын хөрсөн дорх жаахан баялагаа ухаж зарж, хамаг хэрэгцээт зүйлээ гадаадаас зөөж,амиа аргацаадаг арчаагүй орон болгосныг хүн бүр мэднэ,бүх нийтээр ярьж байна.

Avatar

Зочин 2021-08-23 192.82.68.117

Сайн сонгод бай оркуудаа. Боол байснаас орк байсан нь дээр юм байгаан уул нь. Гээд яахав заяа нь тэр юм бол

Avatar

Зочин 2021-08-23 192.82.64.208

Zasgiin gazrin ur useh n argagui shdee mangaruudaa zasgiin gazraar duuren hulgaich nar! ene turiin ordnii zasgiin gazrin, er n buh tulhuur gazruudiin tsusiig selgehgui bol ene hulgaich nar buur arai l dendej baina. Iim adgiin s***r bolson hulgaich naraas bolj irgenii dain bolno shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж