Жо Байден Хятадад асар том бэлэг барьсан уу? | News.MN

Жо Байден Хятадад асар том бэлэг барьсан уу?

Жо Байден Хятадад асар том бэлэг барьсан уу?

Жо Байден Хятадад асар том бэлэг барьсан уу?

Афганистанаас гарах АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены шийдвэр улс төрийн үр дагавартай байж болох ч эдийн засгийн нөлөө нь ирэх жилүүдэд хэд хэдэн дэвшилтэт салбарт тусгалаа олохыг мэргэжилтнүүд анхааруулжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Байден Хятадад ховор металлын томоохон нөөц, тэр дундаа дэлхийн хамгийн том литийн ордуудыг өгснөөр энэхүү чухал ашигт малтмалын зах зээлд байр сууриа бэхжүүлэх боломжийг хамтад нь бэлэглэсэн байх талтай аж.

“AllianceBernstein”-ийн хөрөнгийн менежментийн компанийн хөгжиж буй зах зээлийн өрийн асуудал эрхэлсэн захирал Шамайла Хан “CNBC”-ийн "Squawk Box Asia"-д өгсөн ярилцлагадаа "Асар их нөөцтэй Афганистаны ашигт малтмалыг талибанчууд хяналтдаа авснаар дэлхийд үнэт металлын аюултай харьцааг бий болголоо” гэсэн юм. Тиймээс зэвсэгт бүлэглэл Ням гаригт Кабулыг эзлэн авсны дараа Талибантай холбоотон болохыг хүсч буйгаа шууд илэрхийлж байсан Хятадыг дэлхий анхааралтай ажиглах ёстой болохыг тэрбээр нэмж хэлжээ.

Афганистан нь лити, неодим, мөнгө, алт, мөнгөн ус болон бусад үнэт металлуудын асар их нөөцтэй орон болохыг Вашингтон дахь Афганистаны ЭСЯ-ны дипломатч асан Ахмад Шах Катавазай онцлов. Тус улсын газрын ховор элементүүд өнгөрсөн жил гэхэд нэгээс гурван их наяд ам.доллараар үнэлэгдэж байжээ. Афганистаныг "Литийн Саудын Араб" гэж нууцхан нэрлэдэг болох нь 2010 онд тус улсын Батлан хамгаалахын санамж бичигт ийн дурдсанаас харагддаг байна.

Хятад бол дэлхийн ховор металын зах зээлд зонхилох тоглогч бөгөөд бусад улстай худалдааны зөрчил үүсэх үед үүнийгээ хөшүүрэг болгон ашигладаг. Тодруулбал, АНУ-ын Геологийн судалгааны байгууллагын тоо баримтад дурдсанаар Хятад улс газрын ховор металын нөөцийн 35 хувийг дангаар эзэмшдэг байна. Мөн Афганистаны нөөцийг хянаж чадсанаар худалдаа, цэрэг дайны үед бусад орны дэвшилтэт үйлдвэрлэлийн салбарт тоглолт хийх боломж нь улам нэмэгдэх аж. Хятад үүний хариуд Талибан бүлэглэлд тогтвортой орлого олох боломжийг нээж өгнө гэж шинжээчид үзэж байгаа юм.

Газрын ховор металл нь цахилгаан машинаас хиймэл дагуул хүртэлх хамгийн дэвшилтэт салбаруудад чухал ач холбогдолтой юм. “Financial Times” сэтгүүл өнгөрсөн хоёрдугаар сард Хятад АНУ-ын батлан ​​хамгаалахын салбарт цохилт өгөхийн тулд, тэр дундаа “F-35” үл үзэгдэгч сөнөөгч онгоцны үйлдвэрлэлийг сааруулахын тулд газрын ховор элементийн экспортоо хязгаарлахаар төлөвлөж байгааг мэдээлж байв.

Хятадын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин өнгөрсөн Даваа гаригт Афганистанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хийсэн мэдэгдэл нь томоохон маргаан дагуулсан юм. Тодруулбал, тэрбээр "Хятад өнгөрсөн хугацаанд талибанчуудтай нягт харилцаж ирсэн бөгөөд Афганистанд улс төрийн тогтвортой байдал бий болоход бидний бүтээлч оролцоо байсан” гэсэн юм. Энэ нь Талибан засгийн эрхийг булаахад Хятадын дэмжлэг байсан мэт сэтгэгдлийг төрүүлж буй. Мөн Талибаны дэглэмтэй холбоотойгоор Хятад улс Элчин сайдын яамны ажилтнуудаа татаагүй нь дээрх сэжгийг улам лавшруулжээ.

Афганистаны литийн нөөц нь цэвэр эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг. Лити бол сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зайлшгүй шаардагдах металл бөгөөд талибанчууд энэхүү байгалийн нөөцийг хэрхэн олборлох вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байгаа юм. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн хөгжлийн эдийн засгийн судлаач Ник Кроуфорд Хятад улс Афганистаны литийн нөөцийн асуудлаар Талибантай бизнесийн тохироо хийх нь тодорхой болсон гэжээ.

С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: IBT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-23 59.153.86.5

Уулаасаа л бүтэн 20 жил Талибанчуудын алан хядагчидыг мөнгөөр тэжээж тэтгэж ирсэн шүү дээ Хятад улс Зэр зэвсэгийг нь Орос улс хангадаг ,

Avatar

Зочин 2021-08-23 66.181.161.18

Талибан хөдөлгөөн анх Пакистаны тагэуулын санаачлагаар пакистанд үүсэн улмаар Афганистанд дэлгэрсэн! Пакистаны тагнуул бол хятад тагнуулын газрын бараг салбөр шиг тэндээс санхүүждэг ! Ингэхэд хятадууд Афганыг авсан гэж ойлгож болно! Монголыг авчихсан шүү дээ!

Avatar

Зочин 2021-08-23 198.98.62.107

> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Баяр хүргэе монголчуудаа 2021-08-23 192.82.70.120

энд яригдаад байгаа газрын ховор металын нөөц литийн нөөц монголын говьд байгаа шүү! Баяр хүргэе монголчуудаа

Avatar

Зочин 2021-08-23 202.179.24.134

oros ahtaigaa sain baihgui bol neg udur amerikuud hyatadad afganaar beleg barisan shig mongoloor hyatadyydad beleg barih viidee

Avatar

Зочин 2021-08-23 192.82.66.101

Хятадууд Анхнаасаа далдуур Талибуудыг санхүүжүүлж дэмжиж байсан юм биш үү. Одоо бүр цагаандаа гарч, Исламын зартай алан хядагч тeрорист дээрэмчдийн Талибан бүлэглэлийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, хамтаран ажиллаж санхүүгийн том эх үүсгэвэртэй болгож тусалж байгаа нь үнэн юм бол Хятадууд арай л хэтэрхий дэндүү даварч байна даа.

Avatar

Зочин 2021-08-23 202.55.188.87

xutsaad bai amerikdaa ochij naad vgee xel elii ergvv min

Avatar

Зочтг 2021-08-23 103.1.31.82

х***а нарт Шинжааны муслим иргэдийг тамласных нь л хариу бэлэг .Яиар юмны ашигт мхлтмал,хятадын угаадас долоосон сайт ,тархи угаах гээд ядчих юи!!!

Avatar

Bold o 2021-08-23 223.39.157.167

Unen hu.jaa shees chi

Avatar

ҮНЭН 2021-08-23 150.129.140.39

Хятадууд одоо Афганистанруу цэргээ оруулчих хэрэгтэй

Avatar

Хаха 2021-08-23 202.21.108.175

ХҮСЭЭД БАЙГАА ТЭР НЬ ШУДРАГА

Avatar

Зочин 2021-08-23 202.179.24.134

hyatadiin undsen huulind gadaadad baigaa hyatadiin hurunguu irgedee zevsegt huchneeree hamgaalah zaalt baigaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж