Засгийн газар, Авлигатай тэмцэх газрын хамтран байгуулсан Авлигын эсрэг комиссынхон татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, албан тушаалаа урвуулдаг хүмүүстэй сүүлийн өдрүүдэд эрчимтэй тэмцэж байна. Тухайлбал, МАН-ын томилсон “хурган дарга” нар эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад хохирол учруулсан хэд хэдэн хэргийг шалгаж буй.
АТГ-аас сүүлийн үед шалгаж буй хэргүүдийг онцолж байна.
МАЛЫН ВАКЦИНЫГ ТАВ ДАХИН ИЛҮҮ ҮНЭЭР УЛСАД ШАХДАГ БАЙСАН ДАРГА НАРЫГ ШАЛГАЖ БАЙНА
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Түмэндэмбэрэл, тус газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй баталгаажуулалтын газрын дарга асан Б.Батсүх нарыг АТГ-аас шалгаж буй. Тэднийг албан тушаалаа урвуулж, их хэмжээний мөнгө завшсан хэргээр өнгөрөгч долоо хоногт саатуулсан. Тэд импортоор оруулж ирдэг байсан малын вакциныг тав дахин илүү үнээр улсад шахдаг байсан нь шалгалтаар тогтоогдож байгаа гэнэ. Тухайлбал, тэд 2018 оноос хойш 800 мянган ам.доллар угаасан байж болзошгүй байна. Тэднээс гадна тус эмнэлгийн удирдлагуудыг шалгаж буй гэх мэдээлэл бий.
ЦЭВЭР, БОХИР УСНЫ ТӨЛБӨР ДЭЭР ТӨЛБӨР НЭМЖ БИЧИЖ УЛСАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ
Хэдхэн хоногийн өмнө орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ), Ус сувгийн удирдах газар (УСУГ), Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хэд хэдэн албан тушаалтныг дээрх хөнгөлөлтийг хэрэгжүүлэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, хөрөнгөөс нь завшсан хэргээр шалгаж эхэллээ.
Тухайлбал, “ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь нарыг эрх мэдлээ урвуулсан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Тэд айл, өрх, аж ахуйн нэгжийн цэвэр, бохир усны төлбөр дээр төлбөр нэмж бичиж, улсад их хэмжээний хохирол учруулж байсныг илрүүлжээ.
ХӨСҮТ-ИЙН НЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН АЛБАНЫ ДАРГА С.ЭНХЗАЯАГ ШАЛГАЖ БАЙНА
АТГ-аас ХӨСҮТ-д шалгалт хийж, Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяад холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. С.Энхзаяа тэргүүтэй бусад албан тушаалтныг ПСР болон түргэвчилсэн шинжилгээний төхөөрөмж, хэрэгсэл шууд худалдан авах гэрээ байгуулахдаа зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгож, тухайн компаниудын удирдлагаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Мөн улсын төсвөөр худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгслийг бусдад зардаг байж болзошгүй байдал тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, С.Энхзаяа болон түүний хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийхэд 150 сая төгрөг илэрснийг хураан авсан байна.
ЗАМ-ҮҮД ДЭХ ХИЛИЙН БООМТООР АЧАА БАРАА НЭВТРҮҮЛЭХЭД УИХ-ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮД ОРОЛЦОВ УУ?
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй талаар хэвлэлүүд мэдээлж байна. Түүнийг Зам-Үүд дэх хилийн боомтоор ачаа бараа нэвтрүүлэхэд нэр бүхий УИХ-ын гишүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, автомашиныг дараалал дайруулдаг асуудалд нэр холбогдсон байна. Ингээд болоогүй уг хэрэгт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар холбогдсон байж болзошгүй байна. Тэд Замын-Үүдэд өөрсдийн хамаарал бүхий компаниудын ачаа барааг хурдан шуурхай хилээр нэвтрүүлж, хил дээр гацсан ачаа бараанаас түрүүлж оруулах үүрэг далгавар өгдөг байсан гэдэг.
Ш.НЯМДОРЖ ПРОКУРОРЫН ГЭРТ НЭГЖЛЭГ ХИЙХЭД ИХ ХЭМЖЭЭНИЙ АМ.ДОЛЛАР ИЛЭРЧЭЭ
Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байгаад энэ оны гуравдугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ш.Нямдоржид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна. Ш.Нямдорж прокурорын гэрт нэгжлэг хийх явцад мөрдөгчид их хэмжээний ам.доллар, төгрөг хураасан бөгөөд мөн жолоочийнхоос нь ч багагүй хэмжээний ам.доллар эд мөрийн баримтаар хураан авсан гэх мэдээлэл бий.
Худлаа ш дээ АТГ 2021-08-23 103.80.211.207
Авилгатай яг тэмцэж байгаа юу. Заримдаа захиалгаар яваад байгаа юм шиг санагдах юм. Яг үнэхээр баримттай хэргийг хүртэл шийдвэрлэж чадахгүй байж юу илрүүлдэг хүмүүс вэ. Ажилчдаас нь зүгээр асуугаад л ил байгаа юмыг. Дорнодын станцын дарга Г.Отгонбаатар гэж УИХ-ын гишүүн Х.Болорчулууны худ, орлогч нь ч бас УИХ-ын гишүүн Х.Болорчулууны худ. Худалдан авахын ажилтан нь бас худ. Төрийн албыг бүр арай доромжилчихсон. Баримтыг нь өгөөд байхад л шалгаж байсан хүнийг хот руу шилжүүлээд өөр хүн тавьсан
Зочин 2021-08-23 66.181.160.79
Delgersaixan ch oilgomjtoi Mongoliig xudaldan idej bdg nuxur gsn. Xarin ter X.Ganxuyagiig arai iim gj bodsongui. Unexeer shudarga, ex ornoo gsn setgeltei xvn Mongold yern bnu.
Зочин 2021-08-23 103.57.94.169
Ene muu 33 terbumiin Ganhuygiig ogtsruulj zailuulj shalgaach. Adgiin hogiin luivarchindaa. Bayangoloos luivraar garch irsen luivarchindaa. Ter Delgersaihan metiin luivarchdiig sain shalgaj shorond ni hataagaach
иргэн 2021-08-23 66.181.160.116
Оргил Ганбаатарыг шалгаарай.Газрын наймаанд гаршаад ард иргэдийг нохойноос дор үзэж орц гарцгүй болгож байна.Ёстой бүдүүлэг дээрэнгүй нөхөр байна лээ
ШАЛГА 2021-08-23 66.181.161.66
Хурган дарга яахвэ! тэр шахаж оруулсан компани, яг уг хэргийг хариуцаж хийж байсан, шийд гаргасан төрийн албан дахь хуучин хүмүүсүүдийг нь давхар шалгах хэрэгтэй
2457хил 2021-08-23 202.126.89.190
Нийслэлийн Хангарьд дотор хагартлаа баяжсан хэдэн дарга нарыг шалгаач Ажилдаа приүсээр ирээд гадуур зугаалахдаа 570, 200, ж класс унадаг хэчнээн байртай хэдэн гарууд бнаа.
Зочин 2021-08-23 202.126.89.60
Ийм шуугиан дэглэз л юм бол ЗГ ямар нэгэн хуудуутай шийдвэр гаргахын өмнөх шуурга л байдаг. Чаддийм бол хурган дарға нар биш хуцан дарға нарын илчлээч.
Зочин 2021-08-23 198.98.62.107
>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Эрдэнэбаатар 2021-08-23 124.158.65.175
Эрүүл мэндийн Яам болон эмнэлэгийн бусад байгууллагуудыг ковидийн хөрөнгө оруулалтаар шалгахад маш их юм гарна.Хүн хүч гаргаад олигтойхоншалгалт хийх хэрэгтэй.Бусдад сургамж болно.
Зочин 2021-08-23 59.153.115.79
Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газрын дарга Батмөнхийг шалгавал зүгээрдээ
Дорж 2021-08-23 202.126.88.165
Цагааг хаданд авилга цэцэглэсээр хэзээ анхаарах юм бол энэ хулгайгаар ирдэг жолооч авилгач хоёроос болоод энэ жил ажил хийсэнгүй үүндээр анхаардаг шалгадаг төр засаг байна уу та минээ
Зочин 2021-08-23 202.126.90.41
Одоо цагаан хаданд анхааралаа хандуулах цаг нь болсон байх аа….
Зочин 2021-08-23 192.82.72.117
Мэндбаяраа усны мөнгөн дээр ажиллахгүй шүү п***а мтнь.
Emch 2021-08-23 66.181.180.59
Emch nariin unelgeeg saijruulakh ni mongol hunii unelemjteibshuud hamaaraltai
Зочин 2021-08-23 192.82.83.64
16000 эмч нарын 1 нь 150 сая төгрөгтэй байж болдоггүй юмуу. Эмч хүн гэхээрээ л заавал ядуу байх ёстой юмуу. Харин ч ядуу байвал асуудал шүү нөхөд минь.
Зочин 2021-08-23 66.181.161.42
Zamiin udees mashin 10 say gesen hudlaa 20-25sayd mashinuud hot ryy tsaaguuraa tohirood yvaad baihad yaj yne buuh ve
Зочин 2021-08-23 66.181.161.110
"… айл, өрх, аж ахуйн нэгжийн цэвэр, бохир усны төлбөр дээр төлбөр нэмж бичиж, улсад их хэмжээний хохирол учруулах" гэж юу байдаг юм бэ?? Энэ тохиолдолд улс хохирохгүй, иргэд, компаниуд л хохирно шүү дээ??!!!
Зочин 2021-08-23 192.82.64.248
зөвхөн энэ 3 дарга нь биш, бүр байцаагчаасаа эхлээд, систем нь тэр чигээрээ хамтарч байж ийм үйлдэл хийх үү?
Зочин 2021-08-23 202.126.90.42
Төрөөс хөнгөлөлт үзүүлж байгаа үед
х***а Миеэ буриад Батүүл хамууд 2021-08-23 185.132.132.216
МАНАН-н хурган дарга нарыг МАН гэж мэдэн будилах хэрэггүй байгаа юм.
зочин 2021-08-23 192.82.65.72
Бэлэн болон бэлэн бусаар ЦАЛИН,УРАМШУУЛАЛ,ХҮНСНИЙ ТУСЛАМЖ- ийн мөнгө төгрөг эргэлдэж байдаг ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД байдаг.САЙТАР ШАЛГАВАЛ НО ОЛНО.
ҮНЭН 2021-08-23 150.129.140.39
шалгахгүй ээ хамтрагч нараа юу гэж шалгахав дээ
Зочин 2021-08-23 202.9.46.251
Шалгаад бай.Төсвийн мөнгө уйлдаггүй гээд улсын мөнгө идэж байгаа улсуудыг …
Балиар новшнууд юмаа 2021-08-23 103.80.211.207
Болорчулуун гэж шантаажчин ЖДҮ-чин нөхөр байна. Дандаа шантаажилж албан тушаалд хүн тавина. Дорнодын станцын даргатаЙ холбоотой зөндөө асуудал байдаг ч АТГ-д хүнтэй юм уу шийддэггүй. Зүүн бүс хариуцсан АТГ-ын Батмөнхийг өөр тийш нь шилжүүлсэн гэж хардаж байгаа.
Nam bus irgen 2021-08-23 139.5.217.146
Bugdiig ni duujil. Tegvel Mongold avilgal alga bolno.
ЗОЧИН 2021-08-23 202.9.46.44
ЖОЛООЧЫН ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ӨГӨХӨӨС ЗАЙЛСХИЙЖ ЦАГДААГААР АЙЛГАДАГ НОТЛУУЛАХЫГ ШААРДАЖ ИРГЭДИЙГ ЧИРЭГДҮҮДЛЖ БҮХ Л РАРГААР НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХООС ЦААРГАЛДАГ МИГ ДААТАГАЛД БИТГИЙ ДААТГУУЛЖ БАЙГААРАЙ ИРГЭДЭЭ
Зочин 2021-08-23 202.126.89.205
ХАХА БИ НЭГ УДАА МИГ-Д ДААТГУУЛААД ХАШИРСАН. ТЭГСЭН ХЭРНЭЭ ЭНЭ ТЭНД МИГ ШИГ ХҮЧТЭЙ ДААТГАХ ГЭЖ ХҮНЭЭ ТАВЬСАН ДААТГАЛЫН КОМПАНИ БАЙХГҮЙ. БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ ТАВЬЧИНА. ЦАГДААГИЙН ХАЖУУД ХҮН БАЙВАЛ МИГ-ИЙНХ Л БАЙГАА. МИГ-ИЙН АРГА НЬ ТЭР. ЛАВ Л БАЯНЧАНДМАНЬ ДЭЭР ЦАГДАА ЗОГСООГООД ДААТГАЛ ШАЛГААД МИГ-Д ДААТГУУЛ ГЭСЭН. БИ ҮГҮЙ ГЭСЭН. УУЛААС ДААТГАЛЫН ҮЙЛЧЛЭХ ХУГАЦАА ЯГ ТЭР ӨДРӨӨР АРАЙ ДУУСААГҮЙ БАЙСАН.
зочин 2021-08-23 103.26.193.187
газрын албаны байцаагч нар гэж жинхэнэ хээл хахуул авлигийг авдаг нөхдүүд байна аа тэд нарыг шалгаач ээ, ийм тийм материал бүрдүүлээд ир гэнэ бүрдүүлээд очихоор хүлээж аваад 5-6 сарын дараа бас нэг юм болохгүй байна шинээр хийгэд бүрдүүлээд ир гэнэ, энэ чинь албан тушаалаа ашиглаж дарамт үзүүлж бусдаас авлига авах гэсэн нэг хэлбэр мөн биз дээ АТГ шалгаач ээ
Зочин 2021-08-23 103.80.211.207
ТЭГСГЭЭД НАМДАХ БАЙЛГҮЙ ДЭЭ. НЭГ ДАРГА НЬ МИНИЙ ТОМИЛСОН ХҮН ЗҮГЭЭР БАЙЛГА ГЭЭД
Зочин 2021-08-23 59.153.114.171
Дарга нар, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шуурхай зөв зохион байгуулж ,үр ашигтай ажиллуулах гэж төрд зүтгэж байгаа зарим хүмүүс, сэтгүүлч нэртэй бусдад худалдагдсан хувалзуудад гүтгэгдэж, нийтэд адлагдах болжээ.Үүний ихэнх нь муу буруу аргаар аж ахуйн нэгжийн удирдлыг өөрийн мэдэлд авах гэсэн хорон санаатнуудын оролдлого байдаг.
Зочин 2021-08-23 64.119.17.10
Хулгайчид худлаа шалгуулсан болоод хэл ам намжаагаад хэрэгсэхгүй болно доо
Зочин 2021-08-23 64.119.29.217
ТОСК буюу Төрийн орон сууцны корпораци-ын хурган дарга нарыг шалгаачээ. Түрээсийн байрнаас хүн хөөж гаргаж авилгал авч оруулдаг гээд бүгд л ярихын. АТГ-д гар хөл нь байгаад хамгаалаад байдаг юм уу ямар хаашаа юм бэ?
Зочин 2021-08-23 202.55.188.33
unen yum uu da..
Зочин 2021-08-23 202.9.47.14
Нэг өдөр л цагаатгаад гэм буруугүй нь тогтоогдлоо гээд хэрэгсэхгүй болгочихно доо ингэжл байдаг шүү дээ
Зочин 2021-08-23 66.181.191.161
Genkogoo l bushuu barivchlah heregteidee !!!