Морь унасан толгойгүй АН | News.MN

Морь унасан толгойгүй АН

Хуучирсан мэдээ: 2021.08.23-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Морь унасан толгойгүй АН

Морь унасан толгойгүй АН

Чаа гэх ямаагүй, туу гэх нохойгүй хоцорсон Ардчилсан нам малгай тавих толгойгүй, толгой тавих орон ч үгүй явна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, бүртгэлгүй, тамгатай, тамгагүй хоёр даргатай АН-ынхан хувь заяагаа өөрсдөө шийдэж чадахгүй явсаар өрөөлөөр шийдүүлэх дээрээ тулав. Үндсэндээ, Ардын нам хүсвэл АН сэргэнэ. Үгүй бол "амьд үхдэл" болно. Ийм сонголттой учирсан нь С.Жавхлангийн хэлснээр "тавилан" юм даа.

Өнөөдрөөс долоон сарын өмнө АН-ын нэр бүхий гишүүд нам нь сүнсээ олоход туслаж дэмжихийг гуйж зогссонсон.  Гэвч АН сүнсээ олох нь бүү хэл, сүнсийг нь дуудах ламаа олж чадсангүй. Сүнсээ төрүүлж, намаа хутгалж, өөрсдийгөө хорлосон нь үнэндээ Ардчилсан намынхан өөрсдөө.

Өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ ердөө 72 мянган хүний санал авснаар дараалсан гурван удаагийн сонгуульд сөрөг хүчин үнэмлэхүй ялагдав.

Ялагдал бүхнийхээ дараа намын өөрчлөлт, шинэчлэлтийг ярьж, хөндөж ирсэн ч Ардчилсан намын хагарал талцал, хэрүүл зодоон 2012 оноос тоолбол яг есөн жил үргэлжилж байна. 

Энэ удаагийн нөхөн сонгуульд эвлэрч нэгдэх хүсэлтийг С.Эрдэнийн талынхан тавьсан ч О.Цогтгэрэлийн бүлэглэл ойшоосонгүй. Тэгэхээр нөхөн сонгуульд Ардчилсан нам улс төрийн хувьд нөхөөс болж чадахгүй нь ойлгомжтой байна.

Үнэндээ, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Эрдэнэ саналаа өгсөн 72 мянган сонгогчийн хэд нь яг  АН-ын гишүүн бэ гэвэл хэцүүхэн дүр зураг харагдаж болзошгүй. Ханцуй дотроо тонгорог нуугаад, намын нэр дэвшигчээ “хутгалж" явсан зарим нөхдүүд сонгуулийн дараа матрын нулимс унагаж, худлаа жүжиглэхээ ч мартаагүй юм.

Увсад нэр дэвшигчийнхээ эсрэг ил цагаан ажилласан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хүртэл С.Эрдэнэд саналаа өгсөн гэж илтэд жүжиглэж, өөдгүй хүн болохоо харуулчихсан. Энэ мэтээр өнгөрсөн сонгуульд Ардчилсан намын гишүүд намынхаа эсрэг ажилласнаар Монголд Ардчилсан нам байхгүй болсныг баталсан гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй байх.

З.ЭНХБОЛДЫН АЛДАА

Холимог тогтолцооны ачаар УИХ-д 35 суудал авсан Ардчилсан нам Үндсэн хуулийн Цэцтэй үгсэн хуйвалдаж, жижиг тойргоор сонгууль явуулахаар болсон нь З.Энхболдын хийсэн хамгийн том алдаа байсан.

Тухайн үед мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь Ардчилсан намд болон Монголын улс төрд ашиггүй болохыг олон хүн түүнд хэлж, сануулж байв. Пропорциональ тогтолцооноос ухарч, мажоритар системээр явуулсан УИХ-ын 2016 оны сонгуульд МАН нийт сонгогчдын 45.5 хувийн саналаар парламентад үнэмлэхүй ялалт байгуулсан бол 2020 онд 45 хувийн санал авч, 62 суудалтай болсон. Гэтэл Ардчилсан нам 2016 онд 33, 2020 онд 24 хувийн санал авч, дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудалтай хоцорсон юм.

Товчхондоо, З.Энхболдын зөрүүд зангийн үйл лайг АН төдийгүй өөрөө ч эдэлж явна.

"Унасан бөхөд шалтаг мундахгүй" гэгчээр Ардчилсан нам алдаа болгоноо эсрэг хүчин, цөөн хүнд нялзаасаар, өөрсдийнхөө толгой дээрх тэмээгээ өнөөдөр ч олж харахгүй яваа.

Эхлээд оффшорчин, олигархиудаас болж ялагдлаа гэсэн. Одоо болохоор Ардын намынхан буруутай гэцгээх болсон. Үнэндээ Ардчилсан нам үнэт зүйл, үзэл бодол, төлөвшил, хариуцлага байхгүй учраас өнөөдөр бүгд гудамжинд гарцгаасан шүү дээ.

2015 онд фракцын нам байхаа больж, бодлогын нам болохоо З.Энхболд зарласнаас хойш Ардчилсан нам нам байхаа болж, бүлэглэл төдий болсон байна.

Х.БАТТУЛГЫН НҮГЭЛ

Ардчилсан намыг нам биш бүлэглэл болгосон гол хүн бол экс Ерөнхийлөгч Х.Баттулга. Төмөр замын царигаас болж Н.Алтанхуягийг заналтайгаар огцруулж, хэргийг нь шалгаж эхэлсэн Ч.Сайханбилэгийн Засгийн эсрэг жагсаал зохион байгуулж явсан гээд Ардчилсан намд хийсэн “нүгэл” их.  Адаглаад л 2020 оны сонгуулийн өмнөхөн Ардчилсан намын нэр дэвшигчдийг баривчлан шоронд хийсэн нь Ардын намд ашигтайгаар туссан билээ. Хавь ойрын хамаг хүмүүсээ бодлогоор нэр дэвшүүлж, санал хуваасан. Экс Ерөнхийлөгчтэй ойлголцож чадаагүйгээсээ болоод сонгуульд ялагдсан тухай АН-ын дарга асан С.Эрдэнэ тухайн үед мэдээлж байлаа.

Арван найман онд Ардын намтай үгсэн хуйвалдаж, Ардчилсан намын бүлгийг задалж, зөвлөл болгосон  нь түүний үйлдсэн “нүгэл”-үүдийн нэг байв. Уг нь Ардчилсан намд Х.Баттулга өширхөх учиргүй, ардчиллын буянаар Яармаг бөхөөс Монголын тэрбумтан, Төрийн тэргүүн болж үзсэн хүн.

Гэвч Ардчилсан намыг хувийн “компани” болгохын тулд өнгөрсөн хугацаанд 13 мэхээ ашиглаж ирсэн Х.Баттулга өдгөө мэхт мэхэндээ гэгч болчхоод сууж буй.

АН-ЫН ЯЛГАРАЛ

Тамга ч үгүй, дарга ч үгүй болсон Ардчилсан нам аль хэдийнэ ороо, жороогоороо ялгарсан. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын, Н.Алтанхуягийн, С.Эрдэнийн гэх бүлэглэлүүдэд хуваагдсан мэт боловч дотроо хэдэн хэсэг болон “туурга” тусгаарласан нь хэнд ч харсан ойлгомжтой байгаа. Эв нэгдлийг хүсч буй цөөн хэдэн гишүүнийхээ үгийг тоож сонсож буй хүн Ардчилсан намын бүлэглэлүүдэд алга.

Тэгэхээр хагарсан шаазан шиг болчихсон Ардчилсан намыг нааж цавуудахаас илүү өнгө мөнгө, үнэт зүйлээрээ ялгараад явах нь ядаж Монголын ардчилалд нэмэртэй биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 2021-08-23 103.80.211.207

Ерөнхийлөгчид С.Эрдэнийг АН-ын гишүүн ч байсан биш ч байсан сонгохгүй нь ойлгомжтой ч дээ. С.Эрдэнэ сайд байгаад тэтгэвэрийн мөнгийг үхсэн хүний нэр дээр эдний үед шамшигдуулсан биздээ

Avatar

АН гишүүн 2021-08-23 202.55.188.42

Эрдэнэ бол МАНын тарагны тавиул болсон

Avatar

Zochin 2021-08-23 66.181.161.120

AN aldaa dutagdlaa uuruusuu bish uruuluus haigaad baigaa ni ene nam shinchlegdeh bolooguin shinj yagaad ardchilaliig uuriin umch met uzev yagaad dandaa busdiig gutgej gujirdej irev yagaad buh lideruud ni shoron shuuhiin uud sahiv yagaad umch huvchilalaar um tsum ted bayjav yagaad shorongiin reketuud ter namd ui olnooroo orj nasaaraa ajillasan irgedeesee heden 1000 % ih bayjav anh muruuduj baisan darga nariin tusgai erh adil tegsh baidal shudarga shuuh shudarga yos hariutslaga zan zanshil yasan

Avatar

зочин 2021-08-23 59.153.86.5

АНнамыг сүүлийн 10 -аад жил МАН намаас ч илүү хорсолтойгоор хорлож яваа хүн бол Баттулга ,,Одоо тэгээдл АН намыг өөрийн карманы нам болгох гэж үймүүлж байгаа нь арай л ичих нүүргүй үйлдэл ,АН нам Баттулгын карманд орвол Оросын мэдэлд очлоо л гэсэн үг ,Энэ аюулыг мэдэрсэн С,Эрдэнэ, Баттүүл тэргүүтэй ардчилагчид хүч тэнцвэргүй тулаанд орсон, ,Эсрэг талд нь гадна ,дотны асар их санхүүжилттэй Баттулга бн, ,

Avatar

Зочин 2021-08-23 198.98.62.107

>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

сөөө 2021-08-23 59.153.115.69

Жэнко тийм л нэр хүндтэй юм бол өөрийн бүоэглэоээрээ шинэ на байгуулам хэрэгтэй шдээ

Avatar

Зочин 2021-08-23 192.82.80.49

АН -хан буруугүй ээ!! МАН л буруутай!! Ман байгаагүй бол АН дандаа ялах байсан юм. МАН-г татан буулгаад сонгууль явуулах хэрэгтэй!!

Avatar

Зочин 2021-08-23 202.126.89.3

ЭНЭ ГАМШИГ ДАХИАД 7 ЖИЛ ҮРГЭЛЖЛЭХ ГЭНЭ ЛЭЭ…ТЭХЭР 2024, 2027 ОНЫ СОНГУУЛИУДАД ЯЛАХЫГ ХҮСЭХ НАМ БАЙХЫМУУ….??

Avatar

Зочин 2021-08-23 202.55.188.107

Нэр хүндтэй явсан Алтанхуягийн ЗГ-г ардчилсан намынхан өөрсдөө МАН намтай нийлж унагаасан шүү үүнээс хойш өөдлөөгүй шүү…

Avatar

Багадаа зовсноо Томдоо бусдад 2021-08-23 202.9.46.29

Ер нь багадаа ямар хүүхэд байсныг нь судлаад үзвэл улс төрчдийн үйлдлийн мөн чанарыг мэдэж болно доо. Тийм л болохоор одоог нь биш бага насийг нь судалж бичсэн сурвалжлагч – сэтгэл зүйч " од" болно шүү

Avatar

Зочин 2021-08-23 66.181.184.176

Нус.мн Шившгийн хөндий, Хүзүүгүй хүн Шившгийн хөндийн хаан шүү дээ. Ичих нүүргүй Нус.мн-ын үндсэн ажил нь Х.Баттулгын нэр төрийг гутаах. Даан ч энэ ажил нь газар авахгүй юм даа. Эргүү хүзүүгүй н**ш оо, өнөөдөр 90 он биш, 21 зуун гарчихаад Монголчууд та бүгдийн үг, өгүүлэл бүрийн чинь цаана юу байгааг тандаад л сууж байна…

Avatar

Зочин 2021-08-23 103.212.119.225

АН-д намын үнэт зүйлээ дагадаггүй, дагахыг ч хүсдэггүй, хэрэг дээрэ ардчилсан үзэлгүй, туйлширсан, ойворгон хулгайчууд ардчилагчийн дүрд тоглон намд шургалж, удирдлагын төвшинд баттай байр сууриа эзэлснээр жинхэнэ АН болж чадаагүй. Үүнийгээ хүлээн зөвшөөрч шинэчлэл хийж чадахгүй байсаар одоотой туллаа. Дээр гарсан залуучууд нь ч, мөн туйлшрагчид байгаа нь түмэн олныг гонсойлгож байгаад дүгнэлт хийх ухамсар сэтгэлтэй нөхөр алга байна

Avatar

иргэн 2021-08-23 66.181.178.212

Яаг үнэн хэллээ. Маш тохирсон үгээр тодорхойлж хнлжээ

Avatar

Зочин 2021-08-23 66.181.183.249

Ц.ЭЛБЭГДОРЖ ГӨЛӨГ АНХ УДАА АН-ЫГ УДИРДАЖ 2008 ОНЫ УИХ-Д ОРОЛЦООД ЮУ БОЛЛОО. 7 ДУГААР САРЫН 1-НИЙ ХАР ӨДӨР ТОХИОСОН. ЭНЭ ХЭРГЭЭС ЦОРЫН ГАНЦ ХУУРАЙ ГАРСАН ГӨЛӨГ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-08-23 66.181.184.176

Нус.мн Шившгийн хөндий, Хүзүүгүй хүн Шившгийн хөндийн хаан шүү дээ. Ичих нүүргүй Нус.мн-ын үндсэн ажил нь Х.Баттулгын нэр төрийг гутаах. Даан ч энэ ажил нь газар авахгүй юм даа. Эргүү хүзүүгүй н**ш оо, өнөөдөр 90 он биш, 21 зуун гарчихаад Монголчууд та бүгдийн үг, өгүүлэл бүрийн чинь цаана юу байгааг тандаад л сууж байна…

Avatar

Зочин 2021-08-23 66.181.183.249

ГАРЧИГ Ч ЯГ Л БАЙГАА ОНОЖЭЭ. АН-ЫН ДАМПУУРАЛД ХАМГИЙН ТОМ ГАЙ ТЭГЭЭД ЛАЙ БОЛСОН ХҮН БОЛ Ц.ЭЛБЭГДОРЖ, ЗИКА ЭНХБОЛД ХОЁР ЮМ ДАА. ЗИКА ГӨЛӨН ГӨЛӨН ГЭСЭН ГӨЛӨГТЭЙ ЕРӨӨСӨӨ ХАРИУЦЛАГА ТООЦСОНГҮЙ ДЭЭ

Avatar

Зочин 2021-08-23 85.81.44.253

Яг л үнэн дүр зураг байна

Avatar

Зочин 2021-08-23 64.119.21.4

Эв нэгдэл хүссэн цөөн хэдэн хүн гэж Элбэгдоржоо хэлээд байгаа юм уу. Наад Элбэгээ чинь байхад АН хэзээ ч нэр хүнд олж чадахгүй.

Avatar

hate 2021-08-23 216.38.195.77

$ 10;

Avatar

bat 2021-08-23 202.126.90.80

24 онд 5 суудал авна

Avatar

Зочин 2021-08-23 202.21.111.170

эргүү пиздаанууд зайлаарай

Avatar

Bold o 2021-08-23 223.39.157.167

Hurelsuh ~mototsikl unasan tolgoigui hun .

Avatar

Зочин 2021-08-23 202.9.46.128

ц.элбэгдорж с.эрдэнээг намын дарга болгож ардчилсан намыг сүйрүүлж мие.энхболдод бэлэг болгож өгөөд явсан.даанч с.эрдэнэ үүргээ сайн биелүүлж ардчилсан намыг устгаж байгаа боловч миеэ луйварчин нь байхгүй болж төлөвлөгөө нь нурсан.одоо ц.элбэгдорж доошоо орж шоронд орохгүйн тулд хүрэлсүхийг долоож яваа юмаа гэж.хүрэлсүхээ андаа гээд л ха ха ах ха.

Avatar

Зочин 2021-08-23 202.126.89.73

Хуцаарай Эрдэнэ яасан гэж хогийн Жонхуу урвагчаас бүх юм болсон шүү!!

Avatar

qq 2021-08-23 66.181.179.135

Bugd buruutai ! Busdiig ni yarisan murtluu Elbegdorjiin horiig yaridaggui genee whahaha

Avatar

Зочин 2021-08-23 66.181.181.168

МОРЬ ГЭНЭ ИЛЖИГ БАЙЛГҮЙ ДЭЭ ХА ХА ХА

Avatar

Зочин 2021-08-23 202.179.15.10

Ардчилсан нам үнэт зүйл, үзэл бодол, төлөвшил, хариуцлага байхгүй. Энэ байдал олон намуудыг хүчээр нэгтгэж байгуулсан тул анхнаасаа л байсан. Одоо ч байна. Цаашдаа хол явахгүй болсон. Тарах хэрэгтэй. Дахин хуваарилалт хийх цаг нь болсон.

Avatar

Зочин 2021-08-23 202.9.40.5

ЭЛИЙ авгайн ээлжит ээлийрэл

Avatar

Х.Батулгын хар сүүдэр АН байгаа үед хэзээ ч өөдлөхгүй түүнийг АН -н хөлөө олоход тусалж дэмжсэн Ц.Элбэгдорж буруутай 2021-08-23 202.21.100.210

2016 онд 7 төрлийн татвар нэмж МАН-ын УИХ-н 40 гаруй гишүүн ЖДУ-гийн гэмт хэрэгт холбогдож өнөөдрийн УИХ гишүүн Анужин уйлж байсан тэр мөчид 2020 оны сонгуульд АН үнэмлэхүй ялна гэж бодож байсан. 2018 онд У.Хүрэлсүхийн засгийн газарыг огцруулах хариуцлага тооцох улс төрийн торгон агшинд Х.Баттулга АН 3 урвагчийг төрүүлэн МАН буян үйлдэж АН үхлийн цохилт өгсөн. АН-ын лидэер бүрийг Х.Баттулга ердөө шороотой хутгаж инэхнийг нь гэмт хэрэгтэн болгон харуулж чадсан.

Avatar

Зочин 2021-08-23 202.126.89.4

ЭНЭ ГАМШИГ ГАЙ ЗОВЛОН ДЭЛХЙИН НИЙТ ХҮН АМ 80% БУЮУ ТҮҮНЭЭС ДЭЭШ ВАКЦИНЖИЖ БАЙЖ Л БАЙДАЛ ДЭЭРДЭНЭ ГЭНЭ ЛЭЭ. ЯДААД МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ 80% БҮР ЧАДВАЛ 100% ВАКЦИНЖААСАЙ !!
ЭС БӨГӨӨС ГАМШИГ ЦААШИД 7 ЖИЛ ҮРГЭЛЖЛЭХ ГЭНЭ ЛЭЭ

Avatar

Зочин 2021-08-23 66.181.161.126

Ардынхаа хөрөнгийг хуу хурааж 36000 иргэнээ хөнөөсөн намын хажууд АН ард түмэндээ ихийг бүр ихийг өгсөн нь үнэн.Хуучнаа сангалзаад хөгжилөөс хойш чангаагаад байгаа МАН нам өөрсдөө олигархи болтолоо хагартлаа баяжжээ.9 давхар байраар нь жишээ бодчих доо.100 жил монголыг ядуу байлгаж дуулгавартай байлгах бодлого чинь хэзээ нэгэн цагт дуусгавар болноо.Мэдээж АН д албан тушаал суудал горилсон нөхөд туршуул байгааг ойлгож байна.АН дандаа иймэрхүү байхгүйг Нямсүрэн ойлгож аваарай.

Avatar

zochin 2021-08-23 103.14.37.6

Ардчилсан нам бол шал тэнэг нам одоо ХҮН НАМЫГ дэмжиж байнаа.

Avatar

CHADAX NI NAM NAMAAPAA CERTFICTJUUL.ENE TSAG YED,CPOK,yjes. 2021-08-23 172.85.168.166

ULCIIN OPLOGOOR CPOK.
ULC, BELNIIG ZUBXUN 2-4DAXIN BARITSAALJ.
ENE TSAG YED GADNIIXANTAI GEREE XIIX NI AUYLTAI BN.

TENDEE BYGDIIG, XANDGYIE,ZOPILGO,NASTY.BLIAR. CHADGYI BN. XASHAANDA,-BOLOBSROL,MERGESHSRNG XAMGAALAX,-YAT/ULCIIN XAMGAALTAD.

Avatar

ylc 2021-08-23 172.85.168.166

– bronc/denv/mopi loozognoj,
-uchnuun,ubchinzoblon,3 xyyxed piabduulj nicgelee.saixan zaluuchuudiig4 allaa.
-shydryy xyrtel dairdag ubchtei xyn buzness gej baixgui,
-MARTAB BOLOXGYI.1jil ONTS BAIDAL.zailuul.zar.nobshrono shyy.
orootsoldgyi baixd.BOLCON.

Avatar

batalgaat 2021-08-23 172.85.168.166

yygyyl

Avatar

зочин 2021-08-23 66.181.161.32

Эрдэнэ бол МАН -ын гар хөл хулгайч МАН -аас их мөнгө авч АНамд будлиан хутгадаг амьтан юмаа Хүрэлсүх ийн багын найз хүн шүү МАН -ын бууны нохой Хүрэлсүхийн хүн юм шүү үүнийг ард түмэн мэддэг болоосой

Avatar

Зочин 2021-08-23 64.119.25.95

Элбэгдорж, Бат-Үүл, Эрдэнэ мэтийн л бурууштээ ойлгомжтой

Avatar

зочин 2021-08-23 192.82.78.24

коммунист угшилтай энэ муу ёрын авгай хувийн өмч, хүний эрх чөлөөг дээдэлж үздэг ардчилсан үзлийг муулснаараа гэдсээ тэжээж хоолоо олж иддэг амьтан. энэ хүнд энэ нь сайхан боловч нийгмийг нураах, залуу үеийг төөрөгдүүлж нийгмийн урагшлах хурд, шилжилтийн үеийг туулах хугацааг уртасгаж байгаагаараа асар их хор хөнөөлтэй, үр хойчдоо маш их хор хүргэж байгаа юм. коммунист үзэл нь ч угаасааа ард иргэдийг ядуу, тэнэг байлгах зорилготой, түүний гол номлогч нь Нямсүрэн юм даа

Avatar

zochin 2021-08-23 202.55.183.178

Баттулга буруутай. Хүрэлсүхийг ИХурлаа чи ав би ерөнхийлөгч болое гэдэг тохиролцоон дээр муриулсан хүн нь Батулга. 2020 оны ИХурлын сонгуульд АНамын эсрэг ажилласан нь үнэн. Хүрэлсүхийн төлөө ажилласан. Одоо нөхөн сонгуульд бие дааж нэр дэвших санаархал нь явцгүй болж байна. МАН ч тэр АН тэр энэ хүнийг зайлуулахыгүй бол ямар их хортойг бүгд мэдэрсэн.

Avatar

Код 2021-08-23 139.5.219.147

Мэлхий С.Эрдэнэ улс төрийн ямарч кареер үгүй болсон. Тиймийн тулд МАН-д үйлчилж АН-ыг 2 хувааж мөнгө хийх нь түүнд ашигтай. Тэр монголын аль ч тойргоос сонгуульд үзээд сонгогдохгүй гэдгээ мэдэх учраас ийм л хогийн юм хийж явна.Энийг нь МАН ч гарамгай ашиглаж байна

Avatar

Иргэн 2021-08-23 202.126.89.130

Энэ нөхөр худлаа шүү

Avatar

Үнэн л зүйл бичжээ 2021-08-23 192.82.85.233

Үнэн бичиж, гэхдээ АН-ын ингэж доройтсон явдалд Баабар, Ба-Үүл, Ганболд гэх мэтийн хүмүүс ч буруутай. Энэ нам ялзарчихаад байхад, ялзрал нь бүр эрт 2000 оноос өмнө ч харагдаад энэ хэд нүдээ аниад л яваад байсан. Зарим үед бүр өмөөрдөг байсан гээч. Яая гэхэв, энэ нас ардчиллыг гутаасныхаа төлөөсийг төлж байгаа нь энэ юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж