Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр /2021.8.22/ Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 30 сая төгрөг байсан. Гэвч супер азтан тодорсонгүй.
Тохиролд 2021 оны долдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 32 сая 207 мянга 416 баримт хамрагджээ.
Сугалааны үндсэн тохирлын дугаар 85178340. Азтануудын хувьд:
- 30 мянган төгрөгийн азтан – 29,096
- 100 мянган төгрөгийн азтан – 2,904
- 500 мянган төгрөгийн азтан – 300
- 5 сая төгрөгийн азтан – 33
- Гурван сая төгрөгийн азтан – 1
Супер тохирлын дугаар 26485664 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй. Иргэд 2021 оны долдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой гэдгийг Татварын ерөнхий газраас мэдээлсэн.
Холбоотой мэдээ