Австралийн Сидней болон Мельбурн хотын иргэд өчигдөр хөл хориог эсэргүүцэн жагсаж, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн байна. Жагсагчид хөл хорионы хатуу дэглэмийг эсэргүүцсэнээс гадна “Вакцин бол хуйвалдаан” хэмээн хашгиралдаж байв. Үүний улмаас хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн тус хоёр хотод олон баривчилгааг явуулжээ.
Тухайлбал, Мельбурн хотод 4000 хүнээс бүрдсэн жагсаалын цуваа цагдаагийн шугам руу нэвтэрснээр морьт цагдаа нар жагсагчдын эсрэг чинжүү шүршигч ашигласан байна. Улмаар 218 хүн баривчлагдаж, долоон офицер шархаджээ. Харин хөл хориог нэг сараар сунгасан Сидней хотод жагсагчдыг тараахын тулд 1500 гаруй цагдааг дайчилсан юм.
Сидней хот нь сүүлийн 24 цагийн дотор “Covid-19”-ийн 825 тохиолдлыг бүртгэн халдварын дээд үзүүлэлтийг тогтоогоод буй Шинэ Өмнөд Уэльс мужийн нийслэл. Тус хотод өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойш хөл хорио тогтоогоод байгаа боловч сүүлийн нэг долоо хоногт халдварын тоо хоёр дахин нэмэгдсэн нь иргэдийг ийн бухимдахад хүргэжээ.
ЭХ СУРВАЛЖ:BBC
Зочин 2021-08-22 45.154.255.147
!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-08-22 202.126.94.99
Хегжилтэй улс гэх мертлее юм л бол хорио болоод байсийм!
Зочин 2021-08-22 59.153.114.171
Вакцинжуулалт эсэргүүцэх ажиллагааг нийтэд нээх их сурталчилж, улс орон ард иргэдээ хорлох гээд хэрэггүй.Вакцин хийлгэж хорио цээрийн дэглэм сахиж, эрүүл мэнд амь насаа хамгаалах талаар л иргэдэд анхааруулж, сурталчлах хэрэгтээй.
XYCHEER XALDDAG, BYDYYLEGYYDIIN BILET TIIZGYI,ALBANG CH NEBTRYYLGYI BAIX.GDAAD BODLOGO TES XUNDULSUX,CT WE CANTSHIIDEJ CHADAXGYI TANII ASUUDLIIG GEJ BN.OLONXIMNJ 2021-08-22 172.85.168.166
tsifozling duuriagaad,copydoxoos bolgoomjul,zadalsan tariuraar staff,arisnii ideet,zyygeer sopyylgyi,zyssen,iim BYDYYLEG UBCHIN TUSGAJ,XYND XALDDG,
IIM SOLIOTOI XULGAICH TSARAITAI, UYMNUUDIIG BOLJ TUPUUD YANA. 2021-08-22 172.85.168.166
ylc
Зочин 2021-08-22 202.126.90.63
Манай английг шүтэгчид энэ жагсаалыг харууд хийж байгаа юм, латино гаралтнууд хийж байгаа юм, оросууд хийж байгаа юм, исламынхан хийж байгаа юм гээч. 😙😄😉