Австралид иргэд хөл хориог эсэргүүцэн жагслаа

Хуучирсан мэдээ: 2021.08.22-нд нийтлэгдсэн

Австралид иргэд хөл хориог эсэргүүцэн жагслаа

Австралид иргэд хөл хориог эсэргүүцэн жагслаа

Австралийн Сидней болон Мельбурн хотын иргэд өчигдөр хөл хориог эсэргүүцэн жагсаж, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн байна. Жагсагчид хөл хорионы хатуу дэглэмийг эсэргүүцсэнээс гадна “Вакцин бол хуйвалдаан” хэмээн хашгиралдаж байв. Үүний улмаас хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн тус хоёр хотод олон баривчилгааг явуулжээ.

Тухайлбал, Мельбурн хотод 4000 хүнээс бүрдсэн жагсаалын цуваа цагдаагийн шугам руу нэвтэрснээр морьт цагдаа нар жагсагчдын эсрэг чинжүү шүршигч ашигласан байна. Улмаар 218 хүн баривчлагдаж, долоон офицер шархаджээ. Харин хөл хориог нэг сараар сунгасан Сидней хотод жагсагчдыг тараахын тулд 1500 гаруй цагдааг дайчилсан юм.

Сидней хот нь сүүлийн 24 цагийн дотор “Covid-19”-ийн 825 тохиолдлыг бүртгэн халдварын дээд үзүүлэлтийг тогтоогоод буй Шинэ Өмнөд Уэльс мужийн нийслэл. Тус хотод өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойш хөл хорио тогтоогоод байгаа боловч сүүлийн нэг долоо хоногт халдварын тоо хоёр дахин нэмэгдсэн нь иргэдийг ийн бухимдахад хүргэжээ.

ЭХ СУРВАЛЖ:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж