"ЭЕШ-ын журмыг нийслэл болон Баян-Өлгий, Завханд зөрчсөн" | News.MN

"ЭЕШ-ын журмыг нийслэл болон Баян-Өлгий, Завханд зөрчсөн"

"ЭЕШ-ын журмыг нийслэл болон Баян-Өлгий, Завханд зөрчсөн"

"ЭЕШ-ын журмыг нийслэл болон Баян-Өлгий, Завханд зөрчсөн"

Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгууллаа. Нийт 40420 шалгуулагчийн 38 мянга гаруй нь вакцины бүрэн тундаа хамрагдаж шалгалтаа өгч дууссан байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийж байна.


БҮТ-ийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат:

-2021-2022 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн оролцох сурагчил элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч дууслаа. Энэ жил бэлтгэл сайтай байсан хүүхдүүд маш өндөр авсан. Тэр дундаа нийгмийн ухааны хичээл дээр. ЭЕШ-ын сэдэв, материал задраагүй. Харин шалгалтын анги танхимд хориглох зүйлс болох гар утас, тооны машин зэрэг зүйлсээс авч орсон тохиолдол гарсан. Нийт 16 мянга гаруй гар утсыг шалгалтын ангид орохоос өмнө хурааж авсан. Танхимд хоёр утастай шалгуулагч нэг утсаа авч орох оролдлого хэд хэд гарсан. Химийн шалгалтын үеэр л гэхэд нэг шалгуулагч утастай орж, зураг авч шалгалт явагдаж байх явцад 57 дахь  минутад утсаараа зураг авч, цахимаар явуулж бусдаас тусламж гуйсан байсныг тогтоосон. Тухайн сурагчийн дүн оноог хүчингүй болгосон.

УЛААНБААТАР БОЛОН ЗАВХАН АЙМАГТ ӨӨРИЙНХӨӨ ОРОНД ХҮН ОРУУЛАХЫГ ЗАВДСАН

Мөн нийгмийн ухааны хичээлийн шалгалтын материалыг шалгалт дууссанаас 50 минутын дараа нэг багш цахим хуудаст тавьсан. Журмын дагуу материалыг анги танхимд үлдээх ёстой. Тиймээс тухайн сурагчийн оноог хүчингүй болгох талаар яригдаж байгаа.

Мэдлэг чадвараа бодитоор үнэлэх шалгалт дээр дэг журмыг зөрчиж зохисгүй үйлдэл гаргасан сурагчдын оноог хүчингүй болгохоос өөр аргагүй.

Тухайлбал, нийслэлийн 4, 39 дүгээр сургууль, Баян-Өлгий, Завхан аймагт шалгалтын журмыг зөрчсөн. Баян-Өлгий аймагт л гэхэд багш нь материал дээр нь тусламж үзүүлэхийг оролдсон. Мөн Улаанбаатар болон Завхан аймагт өөрийнхөө оронд хүн оруулахыг оролдсон тохиолдол ч гарсан.

Дараагийн нэг асуудал бол нийгмийн ухааны хичээлийн хэмжээст оноог хэрхэн тогтоосон талаар хүүхдүүд их асууж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд танхимын хичээл бага орсон. Тиймээс нөхцөл байдалд тохируулан ЭЕШ-ын материалыг боловсруулсан. Нийгмийн шалгалт дээр өндөр оноо авсан хүүхдүүд өнгөрсөн жилийнхээс их байсан. Өндөр оноотой сурагч олон болохоор хэмжээст оноонд ч өөрчлөлт орж байгаа.

ЭНЭ САРЫН 9-22-НЫ ХООРОНД COVID-19-ӨӨР ӨВДСӨН ХҮҮХДҮҮДИЙН ТООГ ГАРГАЖ, ШАЛГАЛТ АВАХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ

Covid-19 халдвараар өвдөж, тусгаарлалтад байгаа шалгуулагчаас есдүгээр сарын 2-5-ны өдөр шинэчилж, боловсруулсан материалаар дахин шалгалт авах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ төлөвлөгөө одоогоор батлагдаагүй. Хэрэв батлагдвал халдвар авсны улмаас шалгалтад ороогүй сурагчийн эмчийн бичгийг үндэслэн дахин шалгалтад оруулна. Ингэхдээ энэ сарын 9-22-ны хооронд халдвараар өвчилж тусгаарлалтад орсон сурагчдыг статистикийг гаргах шаардлагатай. БҮТ болон Эрүүл мэндийн яамнаас хүүхдүүдийн мэдээллийг гаргаж, хэрхэн их дээд сургуульд элсэх боломжтой талаар судална.

Шалгалт албан ёсоор дууссан учраас маргаашнаас хүүхдүүд их, дээд сургуульдаа хүссэн мэргэжлээрээ бүртгэлээ хийлгэж эхэлнэ гэсэн үг. Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 81 байранд зохион байгууллаа. Шалгалтын байр болгон дээр 1-2 тусгай анги бэлтгэсэн. Халдвар авсан болон хавьтал болсон сурагчдаас тусгай ангид шалгалт авахаар төлөвлөсөн ч ийм тохиолдол улсын хэмжээнд гараагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-22 45.154.255.147

Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж