Германы эмч нар вакцинжуулалтын ажлаас гарч эхэллээ | News.MN

Германы эмч нар вакцинжуулалтын ажлаас гарч эхэллээ

Германы эмч нар вакцинжуулалтын ажлаас гарч эхэллээ

Германы эмч нар вакцинжуулалтын ажлаас гарч эхэллээ

Герман улсад  вакцинжуулалтын ажиллагаа саадтай тулгарч эхэллээ. Тодруулбал, Германы “Robert Koch” институтээс “Welt am Sonntag” сонинд мэдээлснээр тус улсын цөөн хэдэн эмнэлэгүүдэд вакцинжуулалтын ажиллагааг зогсоосноос гадна вакцинжуулалтад оролцохоос татгалзсан эмч нарын тоо улам бүр нэмэгджээ.

Тухайлбал, энэ наймдугаар сарын 2-8-ны хооронд Германы 29.300 эмч Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад иргэдийг хамруулахаар ажилласан нь 52.600 эмч нарын бүрэлдэхүүнээс 23.300 эмч буюу 44 хувь нь үүрэгт ажлаасаа гарсан гэсэн үг юм.

Түүнчлэн иргэдийн вакцинжуулалтад хамрагдах байдал ч эрс буурчээ. Тухайлбал, долдугаар сарын 27-ны байдлаар иргэд 1.3 сая тун захиалсан нь 1.5 сая тунгийн захиалгаар эхэлж байсан вакцинжуулалтын ажил саарсныг мөн илтгэжээ.

Үүнээс гадна, Германы олон муж вакцинжуулалтын төвөө хаах бэлтгэл ажилд орсон байна. Тодруулбал, Германы 16 муж улсын 11 нь есдүгээр сарын 30-ны өдөр гэхэд вакцинжуулах төвийн ихэнхийг эсвэл бүгдийг хаах гэж байгаа талаар “Welt am Sonntag” сонин мэдээлжээ.

Германд хүн амын талаас илүү буюу 56.82 хувь нь Covid-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсан бол 62.76 хувь нь эхний тунгаа хийлгэжээ. Харин вакцинд хамрагдалгүй үлдсэн хүмүүсийн хувьд эрх баригчдын зүгээс багагүй шаардлагатай тулгарч буй. Тухайлбал, вакцин хийлгээгүй эсвэл сөрөг шинжилгээний хариу байхгүй тохиолдолд эмнэлэг зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэх боломжгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: EUROPE RELOADED

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-08-22 64.119.24.37

Ийм сонин, утгагүй, бүрхэг мэдээ гэж байх аа? Үүнийг бичсэн хүн сэтгүүлчийн дипломтой л байхдаа???

Avatar

Зочин 2021-08-22 192.82.89.35

Өөх ч биш булчирхай ч биш гэж ийм утгагүй бичлэгийг хэлдэг биз. Хүн амдаа вакцинаа хийгээд дуусчихвал цэгүүдээ буулгаж л таарна шүү дээ.

Avatar

Зочин 2021-08-22 66.181.183.220

Вакцин хийлгэсэн байхад корона тусаад байхаар вакцин хийлгэх шаардлага байгаа эсэх нь эргэлзээтэй асуудал болж байна. Вакцин хийлгэсэн хүмүүс хөнгөн тусч байгаа гэсэн, гэтэл зарим хүмүүс хүнд тусаад байна.

Avatar

Зочин 2021-08-22 84.115.222.163

Австрид жишээ нь халдвар авсан хүмүүсийн 70 хувь нь огт вакцинд хамрагдаагүй хүмүүс. Ямар вакцин бас хэр болгоомжтой байхаас шалтгаалах байх.

Avatar

Зочин 2021-08-22 45.154.255.147

!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-22 122.201.24.221

Хийгээд дууслаа гэсэн үг. Юуг юу болгож бичээд байна аа.

Avatar

Зочин 2021-08-22 124.158.67.160

Вакцин тарьж байхаар үндсэн ажлаа хийе гэж гарчээ. Хэн ч тэгнэ. Инженер жижүүр хийж яадгийн

Avatar

Зочин 2021-08-22 202.126.94.99

Эмч нар вакцинд итгэхгуй бна гэсэн уг уу?! Юу болоод явчихваа.

Avatar

Зочин 2021-08-22 59.153.114.171

Вакцинжуулалт эсэргүүцсэн,нийгмийн дунд ковидын халдвар тархахыг дэвэргэх санаатай ийм явуулгатай төрөөс, нийт иргэдийн зүгээс хатуу тэмцэл хийх хэрэгтэй байна.Тухайлбал вакцинжуулалтаас зайлсхийгчдэд төрийн ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй байх,ковид халдвар дэгдээхэд чиглэсэн бүхий л ажиллагаа хийгчдэд эрүүгийн хэрэг үүсгэх г.м.

Avatar

Zochin 2021-08-22 202.9.46.191

Medehgyi yuman deer eliirch tenegtehee bolivol yadag yum?vactsin hiilgesen hymyys mash ih haldvar avaad bh yum?!ug ni bol tegeh esgyi l yum bgamldaa.er ni tegeed vac mutatsd oroh bolgond naad vacuud chin yilchilhee bj dahin2 hiilgeseer btal uuriin tani darhlaa er yu boldog bol doo

Avatar

O 2021-08-22 106.129.26.121

Vaktsin hiilgesen hiilgeegui ogt yalgaa bhgui bolohoor bantsandaa vaktsind zartsuulsan mongoo olj avah gd vaktsin hiilgesen hun hongon tusj bna gd zutgeed bh shg bn gj haragdaad bgam daa. Bodit amidral deer bol yalgaa bhgui l bgd bn.

Avatar

Зочин 2021-08-22 64.119.18.230

Ямар ч юм бичсэн юм. Огт ойлгосонгүй, монгол хэл мэддэггүй хүнээр юм бичүүлээд хэрэггүй шүү …

Avatar

Зочин 2021-08-22 202.9.47.16

Ухамсар нь хегжсен хумуус тэгж л таарна

Avatar

Зочин 2021-08-22 134.215.50.235

Vakcin tarihad emcheer yadiin Suvilagch baihad havaasag.Yu gej emch kun vakcin hiigeed zogsjoov gej

Avatar

Зочин 2021-08-22 178.6.2.139

Германд вакциныг эмч тарьдаг. Сувилагч тарьдаггүй. Өрхийн эмч нар тарьдаг. Маш сүртэй ач холбогдол өгч тарьдаг юм бна лээ, вакциныг. Энэ нь ч зөв Вакцин тоглоом биш шүү дээ.

Avatar

Зочин 2021-08-22 69.47.29.7

za bitgii hutssad bai USA-d tserguud tarij bainadag

Avatar

Zochin 2021-08-22 202.9.46.191

Baliar,hyntei dandaa heryyliin chanartai haritsdag yumnuud haa saigyi bhiimaa..chi tegeed naad ameriktaa tsergyyddee shaalgaal amaa hamhial bjildaa..gej yarival goe bh te .naad hyn chin germand iim bg l gesen bn.jorlongiin tantan shig amtai yumnuud byr neg teneg tsarailaad

Avatar

Зочин 2021-08-22 66.181.183.171

худлаа мэдээлэл битгий өгөөч Эмч нар вакцинд итгэгэхээ больсон юм биш харин вакцин тариулах хүний тоо буурсан учир вакцин хийх газрыг цөөлсөн

Avatar

ккк 2021-08-22 64.119.16.159

ихэнх хүн вакцин хийлгэсэн гэсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж