Германы эмч нар вакцинжуулалтын ажлаас гарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.08.22-нд нийтлэгдсэн

Германы эмч нар вакцинжуулалтын ажлаас гарч эхэллээ

Германы эмч нар вакцинжуулалтын ажлаас гарч эхэллээ

Герман улсад  вакцинжуулалтын ажиллагаа саадтай тулгарч эхэллээ. Тодруулбал, Германы “Robert Koch” институтээс “Welt am Sonntag” сонинд мэдээлснээр тус улсын цөөн хэдэн эмнэлэгүүдэд вакцинжуулалтын ажиллагааг зогсоосноос гадна вакцинжуулалтад оролцохоос татгалзсан эмч нарын тоо улам бүр нэмэгджээ.

Тухайлбал, энэ наймдугаар сарын 2-8-ны хооронд Германы 29.300 эмч Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад иргэдийг хамруулахаар ажилласан нь 52.600 эмч нарын бүрэлдэхүүнээс 23.300 эмч буюу 44 хувь нь үүрэгт ажлаасаа гарсан гэсэн үг юм.

Түүнчлэн иргэдийн вакцинжуулалтад хамрагдах байдал ч эрс буурчээ. Тухайлбал, долдугаар сарын 27-ны байдлаар иргэд 1.3 сая тун захиалсан нь 1.5 сая тунгийн захиалгаар эхэлж байсан вакцинжуулалтын ажил саарсныг мөн илтгэжээ.

Үүнээс гадна, Германы олон муж вакцинжуулалтын төвөө хаах бэлтгэл ажилд орсон байна. Тодруулбал, Германы 16 муж улсын 11 нь есдүгээр сарын 30-ны өдөр гэхэд вакцинжуулах төвийн ихэнхийг эсвэл бүгдийг хаах гэж байгаа талаар “Welt am Sonntag” сонин мэдээлжээ.

Германд хүн амын талаас илүү буюу 56.82 хувь нь Covid-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсан бол 62.76 хувь нь эхний тунгаа хийлгэжээ. Харин вакцинд хамрагдалгүй үлдсэн хүмүүсийн хувьд эрх баригчдын зүгээс багагүй шаардлагатай тулгарч буй. Тухайлбал, вакцин хийлгээгүй эсвэл сөрөг шинжилгээний хариу байхгүй тохиолдолд эмнэлэг зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэх боломжгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: EUROPE RELOADED

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж