Грек цагаачдын урсгалаас сэргийлж хэрэм босголоо | News.MN

Грек цагаачдын урсгалаас сэргийлж хэрэм босголоо

Грек цагаачдын урсгалаас сэргийлж хэрэм босголоо

Грек цагаачдын урсгалаас сэргийлж хэрэм босголоо

Талибан бүлэглэл Кабулд хяналтаа тогтоосноор Афганистанаас Европыг чиглэсэн дүрвэгсдийн их урсгал үүсэх эрсдэл бий болсон юм. Тэгвэл Грек улс үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлжээ. Тодруулбал, тус улс Турктэй хиллэх бүс нутгийн дагуу 20 км үргэлжилсэн хэрэм босгосон талаар Баасан гаригт мэдээлэв. Мөн орогнол хүсэгчдийн урсгалыг хязгаарлахын тулд ажиглалтын шинэ системийг нэвтрүүлсэн гэжээ.

Учир нь Афганистанд үүссэн нөхцөл байдал Ойрхи Дорнодоос Европийг чиглэсэн 2015 оны их нүүдлийг давтах вий гэдэг болгоомжлолыг төрүүлж байгаа юм. Тодруулбал, Ойрхи Дорнодод үүссэн дайн самуун, ядуурлаас дайжсан нэг сая орчим хүн Туркийн хилээр дамжин Грек рүү орж улмаар Европт нэвтэрч байв. Грек их нүүдлийн үүд хаалга байхаас энэ удаа татгалзаж хилийн цэргийн ангиудаа бэлэн байдалд оруулжээ.

"Афганистаны хямрал цагаачдын урсгалыг нэмэгдүүлэх эрсдлийг бий болголоо. Тиймээс үүсч болох эрсдлийг гараа хумхин хараад сууж чадахгүй. Бид хилийнхээ аюулгүй болоод халдашгүй байдлыг сахин хамгаалах болно” гэж Грекийн Иргэний хамгаалалтын сайд Михалис Крисочоидис Баасан гаригт мэдэгджээ. Түүний хэлснээр өмнө нь байсан 12.5 км урттай хэрэмийн өргөтгөлийг хамгийн хурдан хугацаанд гүйцэтгэж дуусган, өндөр технологийн автомат хяналтын системийг ч нэвтрүүлсэн байна.

Европ 2016 онд дүрвэгсдийн урсгалыг тогтоон барих асуудлаар Турктэй тохиролцоонд хүрснээр усан болон хуурай замаар Грек рүү хүрэх цагаачдын хөл эрс татарчээ. Энэхүү хэлэлцээрийн хариуд Турк Европын талаас эдийн засгийн дэмжлэг хүртэж байв. Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган нар Баасан гаригт Афганистаны асуудлаар санал солилцсон юм. Эрдагон Афганистаны ард иргэдэд дэмжлэг үзүүлэхээс нааш цагаачдын урсгалыг тогтоон барьж чадахгүй гэдэг өөрийн байр суурийг илэрхийлсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: EURO WEEKLY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-22 192.82.89.35

Манайд хөлсний зарим нэг хүмүүс байх шиг байгаа юм. Тэд нар үүний эсрэг юм ярьчихсан тууж явна билээ. Тэдгээр хүмүүсийг сайтар нүдэлж авах хэрэгтэй. Тийм хүмүүс хэзээ ч улс орныг удирдаж чадахгүй гэдгээ харуулсан.

Avatar

Зочин 2021-08-22 45.154.255.147

= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-22 64.119.25.128

Ямар их алдаатай бичдэг юм бэ, редактор нь хянадаггүй юм уу?

Avatar

Zochin 2021-08-22 67.69.69.235

Manaixan xarin avna geed l xa xa xa.
Xazaruudiin mungiig luivardsan zal'tanguud

Avatar

Зочин 2021-08-22 202.21.108.175

АВАА АВ

Avatar

/*-*/ 2021-08-22 49.0.142.18

Зүйтэй, манай Трампын бетонон хана хэдэн хувьтай явж байгаад замхарсан бэ, одоо афганийг тойрсон орнууд бүгд нийлж талибын теppopистуудаас хамгаалсан хашаа хороо босговол таарна

Avatar

Зочин 2021-08-22 66.181.161.48

Zov

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж