“Алтан намар” үзэсгэлэн худалдаа нийслэлийн хэмжээнд 43 цэгт болж байгаа. Тэдгээрээс Ялалтын талбай дээрх өдрийн 60 мянган төгрөгийн түрээсийн майханг больж, ногоочдод түрээсгүйгээр талбай гаргаж өгөхөөр эцэслэн шийдвэрлэлээ хэмээн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас мэдээллээ.
ШӨХТГ-аас хүнсний ногоо тариалагч иргэд, өрх, ААН-үүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ногоочдод тулгараад буй талбайн асуудал, чөлөөт худалдаа, цагийн хязгаарлалтад уян хатан байж сонгох боломжийг олгох тухай саналыг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт 2021 оны долдугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн аж. Тариаланчдын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжиж хамтран ажиллахаар нийслэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ.
Зочин 2021-08-22 185.220.102.243
== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Ойнон 2021-08-22 202.9.46.9
Зөв ш дээ. Монгол газар шороон дээрээ тарьж ургуулж хаваржин зунжин нуруугаа амраах завгүй арчилж тордож арай гэж нэг жоохон юм хурааж аваад зарж хэдэн төгрөг болгох гэхээр луйвар дээрмээр хаа сайгүй зах дэлгүүрийг "хувьчлаад" авчихсан дарга нарын аав ээж ах дүү хамаатан садан, гар хөлүүд түрээсийн мөнгө нэхэж дарамтлаад сууж байдаг нь ариун явдал юм уу? Ер нь жил бүр монголдоо тарьж ургуулсан хүнсний ногоог чөлөөтэй хаа дуртай газраа зарж борлуулах эрхийг хүмүүст олгох хэрэгтэй.
Зочин 2021-08-22 64.119.18.60
үнийг нь асуугаад байхад хариу хэлдэггүй балай юмнууд байна лээ. Хэд хэдэн удаа асуусан чинь дуртай дургүй амандаа нэг тоо хэлсэн болоод. хүмүүс ногоог нь аваад байхаар их зан гаргаж бга юм байх даа. ханиаж байж ногоо зараад зогсоод байх юм
Зочин 2021-08-22 202.21.108.154
Авхаа больчооч эргүү минь
Зочин 2021-08-22 202.9.46.9
Эрээн рүүгээ очиж хятад шанцайгаа авч ид муу илжиг минь: