“Алтан намар” үзэсгэлэн худалдаа нийслэлийн хэмжээнд 43 цэгт болж байгаа. Тэдгээрээс Ялалтын талбай дээрх өдрийн 60 мянган төгрөгийн түрээсийн майханг больж, ногоочдод түрээсгүйгээр талбай гаргаж өгөхөөр эцэслэн шийдвэрлэлээ хэмээн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас мэдээллээ.
ШӨХТГ-аас хүнсний ногоо тариалагч иргэд, өрх, ААН-үүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ногоочдод тулгараад буй талбайн асуудал, чөлөөт худалдаа, цагийн хязгаарлалтад уян хатан байж сонгох боломжийг олгох тухай саналыг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт 2021 оны долдугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн аж. Тариаланчдын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжиж хамтран ажиллахаар нийслэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ.
Холбоотой мэдээ