Намрын ургац хураалтын цаг болж, нийслэл болон орон нутагт “Алтан намар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа. Тариаланчид эх орныхоо хөрсөнд тариалсан хүнсний ногоо болон жимс ногоог худалдан борлуулж, нутаг нутгийн бренд бүтээгдэхүүнийг гаргадаг гэдэг утгаараа ургацын баяр онцлогтой. Тэгвэл энэ удаа цахим сүлжээнд Ховдын тарвастай чанар дүйцэхүйц Увсын шар тарвасын тухай мэдээлэл гарчээ. Бид Увс аймгийн Засаг даргын тамгын газраас холбогдож тодруулахад:
-Бид тариаланчдаа дэмжин ажиллахаар идэвхжүүлэлт хийж ажиллаж байгаа. Нутаг нутгийн хөрсөнд тарьсан хүнсний ногоо өөр, өөр амттай байдаг. Хүмүүс Ховдын тарвас гэж ярьдаг ч бусад аймгуудад ч тарвас тариалдаг. Тухайлбал, манай аймаг өнгөрсөн жил мөн шар тарвас тариалсан.
Энэ жил нийт нэг га газарт 10 тонн орчим их тарвас тариалсан учраас олон нийтэд таниулж нийслэлд ирэх долоо хоногоос худалдаалахаар төлөвлөж байгаа. Аймгийн төв дээр тарвас нэг килограмм нь 1500 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Харин хотод тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн үнээр зарагдана. Шар тарвас гэхээр зарим хүн гайхаад байдаг. Гадна хальс нь шар. Дотор болц нь ногоон тарвастай адил. Гэхдээ ариа тод ягаан өнгөтэй байдаг. Амтны хувьд ногоон тарвасаас илүү чихэрлэг, шүүслэг байдаг. Шинэ өглөө төслийн хүрээнд ногоочид болон Увс брендийн хамт олон хамтран шар тарвасын тариалалтыг дэмжиж ажиллаж байгаа гэлээ.
Зочин 2021-08-22 202.55.191.194
аймаг болгон ингэж өөр өөрсдийн давуу талын хүнсний ногоогоо тариалах хэрэгтэй, алцайж залхуурч найр наадам хэсэж явж байхаар
Зочин 2021-08-22 192.82.80.235
Энэ чинь тарвас биш амтат гуа юм биш үү?
Аль нь ч байсан сайхан жимс, үнэ нь ч хямд юм бна. Тэнгэрт тулсан үнэ хэлээд ард түмнийг яаж шулахаа бодсоор т бгаад бүгдийг нь зарж чадалгүй ялзруулж хаядаг хорлонтой тэнэгүүдийг халах боломж. Ажилд нь амжилт хүсье!
Зочин 2021-08-22 185.220.102.243
=== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Zochin 2021-08-22 66.181.161.51
Uvs tarvas bidend hereggui z**l
Зочин 2021-08-22 103.212.118.122
Ховдтой барьцаад наасан.
Irgen 2021-08-22 202.126.88.203
1ga bish 10ga, shine ugluu bish "shine huduu" tusul shuu
/*-*/ 2021-08-22 49.0.142.18
Болж л байна шдээ, нэг ч гэлээ шинэ бүтээгдэхүүний нэр төрөл юм
Зочин 2021-08-22 202.9.47.4
ховдын тарвас, увсын тарвас бүгд х***а үрээр бордож эрт ургац авдаг хог шүү
Зочин 2021-08-22 67.81.184.102
Хэтэрхий жижиг б.а.Шар тарвас том б.г…технологи алдсан б.а
Я 2021-08-22 192.82.80.235
Авах 1000 цаасгүй бол өөртөө л гомд
Зочин 2021-08-22 202.9.40.94
Улаанбаатар хотод хаана худалдаалагдах юм бол. Авч үзье . Ховд Говь-Алтайн тарваснаас хир ялгаатай юм бол. Амтат гуа тариалах хэргтэй. Энэ том газар нутангтай улс газар тариаланг түлхүү хөгжүүлвэл бидэнд л хэрэгтэй дээ.
Www333 2021-08-22 103.212.118.130
Сайхан мэдээ байна. Хамгийн гол нь татвараар ундаа хийх , коктейль хийх чухал шүү. Та бүхний ажилд амжилт хүсье!
oogii 2021-08-22 64.119.25.42
ЮУН ШАР ТАРВАС ВЭ?, ТҮҮНИЙГ ЧИНЬ АМТАТ ГУА, БУЮУ, ТИЙН ГУА ГЭДЭГ БИШ БИЛҮҮ. САЙН БАЙНА. ИХ ЧИХЭРЛЭГ САЙХАН АМТТАЙ ЖИМС ДЭЭ.
Зочин 2021-08-22 202.55.191.130
ulam ih ga-d tariad mongoliinhoo heregtseeg hangaj hujaa tarvas abahgui baiy…
Зочин 2021-08-22 107.127.39.57
Ганц нэг га-д биш хэдэн зуун га-д тариалаад арвин их ургац авдаг болоорой гэж ерөөе!!!