Намрын ургац хураалтын цаг болж, нийслэл болон орон нутагт “Алтан намар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа. Тариаланчид эх орныхоо хөрсөнд тариалсан хүнсний ногоо болон жимс ногоог худалдан борлуулж, нутаг нутгийн бренд бүтээгдэхүүнийг гаргадаг гэдэг утгаараа ургацын баяр онцлогтой. Тэгвэл энэ удаа цахим сүлжээнд Ховдын тарвастай чанар дүйцэхүйц Увсын шар тарвасын тухай мэдээлэл гарчээ. Бид Увс аймгийн Засаг даргын тамгын газраас холбогдож тодруулахад:
-Бид тариаланчдаа дэмжин ажиллахаар идэвхжүүлэлт хийж ажиллаж байгаа. Нутаг нутгийн хөрсөнд тарьсан хүнсний ногоо өөр, өөр амттай байдаг. Хүмүүс Ховдын тарвас гэж ярьдаг ч бусад аймгуудад ч тарвас тариалдаг. Тухайлбал, манай аймаг өнгөрсөн жил мөн шар тарвас тариалсан.
Энэ жил нийт нэг га газарт 10 тонн орчим их тарвас тариалсан учраас олон нийтэд таниулж нийслэлд ирэх долоо хоногоос худалдаалахаар төлөвлөж байгаа. Аймгийн төв дээр тарвас нэг килограмм нь 1500 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Харин хотод тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн үнээр зарагдана. Шар тарвас гэхээр зарим хүн гайхаад байдаг. Гадна хальс нь шар. Дотор болц нь ногоон тарвастай адил. Гэхдээ ариа тод ягаан өнгөтэй байдаг. Амтны хувьд ногоон тарвасаас илүү чихэрлэг, шүүслэг байдаг. Шинэ өглөө төслийн хүрээнд ногоочид болон Увс брендийн хамт олон хамтран шар тарвасын тариалалтыг дэмжиж ажиллаж байгаа гэлээ.
Холбоотой мэдээ