Газын зурваст дахин мөргөлдөөн үүсэв | News.MN

Газын зурваст дахин мөргөлдөөн үүсэв

Хуучирсан мэдээ: 2021.08.22-нд нийтлэгдсэн

Газын зурваст дахин мөргөлдөөн үүсэв

Газын зурваст дахин мөргөлдөөн үүсэв

Газ хотын бүслэлтийг эсэргүүцэн жагссан Палестины иргэд Израилийн цэргүүдтэй мөргөлдсөний улмаас 24 энгийн иргэн шархадсан болохыг Газын эрүүл мэндийн яамнаас Бямба гаригт мэдээлэв. Улмаар, гэмтэж бэртсэн иргэдийн 10 нь хүүхэд байсныг тус яам мэдэгдэлдээ дурджээ. Тэр дундаа толгойдоо бэртэл авсан 13 настай Палестин хүүгийн биеийн байдал хүнд байгаа аж.

Израилийн арми “AFP” агентлагт энэ талаар мэдээлэхдээ "Газын зурвасын хашааг тойрон хэдэн зуун босогч, үймээн самуун дэгдээгчид цуглараад байна. Гэхдээ энэ бүсэд бэлтгэгдсэн цэргүүд байрлаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд зэвсэг ашиглана" гэжээ.

Исламын шашинтнуудын гурав дахь ариун газар болох Иерусалимын Аль Акса сүмд гал дүрэлзсэний 52 жилийн ойд зориулан Хамас бүлэглэлийнхэн уг хөдөлгөөнийг зохион байгуулсан байна. Тодруулбал, 1969 оны наймдугаар сарын 21-ний өдөр Автралийн иргэн, Христ шүтлэгтэн Деннис Майкл Рохан уг сүмийг галдан шатаахыг оролдсон бөгөөд тухайн үеийн Израилийн засаг захиргаа хариуцлага тооцолгүй өнгөрчээ.

Өдгөөгөөс гурван сарын өмнө Израйль, Хамас бүлэглэлийн хооронд 11 хоног үргэлжилсэн мөргөлдөөн үүсч байв. Тус мөргөлдөөнөөр Израиль Газад агаарын цохилт өгч, Газаас Израиль руу пуужин харвасны эцэст өнгөрсөн тавдугаар сарын 20-нд талууд гал зогсоох шийдвэрт хүрсэн билээ. Израилийн цэргүүд Аль Акса сүмд дайралт хийсэн нь мөргөлдөөн үүсэх шалтгаан болжээ.

НҮБ -ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газраас мэдээлснээр мөргөлдөөний улмаас Газад 71,232 хүн орон гэргүй болж, 243 хүн амиа алдсан бол Израильд 13 хүн нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: TRT WORLD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-22 45.154.255.147

!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Палестин мандтугай 🇵🇸🇵🇸🇵🇸 2021-08-22 46.27.145.211

Мөргөлдөөн гэж битгий худлаа бичиж бай!! террористуудд израйльчуудын хядлага гэж бич.ямар ч мөргөлдөөн болоогүй.өдөр бүр хядаж байгаа

Avatar

Зочин 2021-08-22 172.58.143.140

Muu eriin h**** hursen muuhai tamiin gazar shoroo dain dajin uhel hagatsal tasardaggui

Avatar

/*-*/ 2021-08-22 49.0.142.18

Мөнхийн дайн самуун болж байдаг муу ёр шингэсэн алгын чинээ хонхор газар

Avatar

Зочин 2021-08-22 192.82.73.25

газын зурвах гэж үнэн сүр сүлдгүй хий гүйдлийн газар байх юм аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж